Хамгийн өндөр хүрхрээ: Хөвсгөл аймгийн Хорьдол Сарьдагт орших 70 орчим метрийн өндрөөс буудаг Арсайн хүрхрээ.
Хамгийн том мөсөн гол: Потанины мөсөн гол. Уг мөсөн голыг Оросын жуулчин Монгол судлаач нэрт эрдэмтэн Г.Н. Потанины нэрээр нэрлэсэн. Мөсөн гол нь Таван богд ууланд байдаг ба 20 км урт, 5 м өргөнтэй. Хамгийн халуун рашаан: Шаргалжуут нь хамгийн нөөц ундаргатай, хамгийн олон булагтай юм. Түүний ихэнх ундарга нь 60-93 хэм халуун байдаг. Улаанбаатараас 678 км, Баянхонгор аймгаас 58 км. Уух, ваннанд орох, шавар тавих, уураар утах зэрэг эмчилгээнд хэрэглэдэг. Үе мөч, элэг цөс, архаг үрэвсэл, цусны даралт ихсэх зэрэг өвчинд тустай.
Хамгийн том амьтан: Хандгайн эрийг манж, эмийг нь сүндэс, төлийг нь хотол гэдэг. Хоёр настайг нь хохь, гурван настайг нь тозуул гэдэг. Хандгайн биений урт нь 200-300 см. Сэрвээний өндөр 170-230 см бөгөөд биеийн 300-500 кг байдаг. Ихэвчлэн Хөвсгөл аймагт байдаг. Тухайлбал Рэнчинлхүмбэ, Улаан уул, Цагаан үүр, Чандмань-Өндөр сумын нутагт тархсан.
Хамгийн хурдан шувуу: Бүргэд, Тэмээн хараацай хоёр тооцогддог. Бүргэд цагт 190 км хүртэл, Тэмээн хараацай цагт 160 км хүртэл хурдалдаг. Хамгийн ховор загас: Хилэм Хамгийн том загас: Тул Хамгийн том шувуу: Тас Хамгийн өндөр нисдэг шувуу : Ёл Хамгийн ховор шувуу: Цагаан тогоруу нь дэлхийд 250-300 тоотой үлдээд байгаа нэн ховор шувуудын нэг юм. Улаанбаатар хотын хамгийн, хамгийн Хамгийн анхны орчин үеийн байшингууд: Орос консулын хоёр давхар модон байшин нь хотын анхны европ загварын байшин юм. 1860 онд Оросын Консулын газар нээгдэж, 1863-1865 онд Консулын дэнж дээр анхны хоёр давхар дүнзэн байшин баригдсан. Анхны хийд: Улаанбаатар хотын хойд дүүрэгт, баруун, зүүн хоёр Сэлбэ голын уулзварт халхын анхны гурван хийдийн нэг Дамбадаржаалин /шашныг бадруулагч/ хийд оршдог. Хоёрдугаар Богд Жавзандамба хутагтын дурсгалд зориулан манжийн эзэн хааны зарлигаар 1761-1765 онд энэ хийдийг байгуулжээ. Манжийн хаанаас гаргасан тэрхүү зарлигийг тэмдэглэж Монгол, Төвд, Манж, Хятад дөрвөн хэлээр чулуун дээр сийлбэрлэсэн бичээст гэрэлт хөшөөг эндэх түүхийн сүмд байрлуулжээ. Анхны музей: Байгалийн түүхийн музей, хуучнаар Монгол улсын үндэсний музейн нь 1924 онд байгуулагдсан. Хамгийн эртний чулуун арслан: Байгалийн түүхийн музейн өмнөх арслан 150 гаруй жилийн түүхтэй, эртний арслангууд дотроо хамгийн уран нарийн хийцтэйд тооцогддог.
|