2011-05-03
Монголын газар зүй
- 1. Монгол орны байгалийн газарзүйн байрлалын онцлог Монгол орон нь Ази тивийн төвд дэлхийн 2 том гүрэн болох БНХАУ, ОХУ-тай хиллэн оршдог бөгөөд хойд хэсэгт нь Сибирийн тайга, өмнөд хэсгээрээ төв Азийн үзүүр дайрч өнгөрдөг ба энэ хоёрын бие биедээ шилжих шилжилтийн зурвас нутаг болдог. Манай улсын нийт нутаг дэвсгэр 1564100км2 бөгөөд баруунаас зүүн тийш сунамал ерөнхийдөө зуйвандуу хэлбэртэй өргөргийнхөө байрлалаар дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын дундад өргөрөгүүдэд багтсан бөгөөд уур амьсгалын хувьд сэрүүн бүсэд хамаарна. Дэлхийн хуурай газрын 1 %-ийг эзэлнэ. Нийт хилийн урт 8158км, ОХУ-тай 3485км, БНХАУ-тай 4678км. Талбайн хэмжээгээр дэлхийд 17, азид 7-д орно. Монгол улсын хойд захын цэг Хөвсгөл аймгийн нутаг дахь Их Саяны нурууны Монгол шарын даваа хойд өргөргийн 52°09’, Өмнөд захын цэг Өмнөговь аймгийн нутагт орших Орвог гашууны бор толгой хойд өргөргийн 41°35’бөгөөд хойд захын цэгээс өмнөд захын цэг хүртэл өргөргийн хувьд 10°-н зөрүүтэй хоорондоо 1259км. Баруун захын цэг Баян-Өлгий аймгийн нутагт орших Монгол алтайн Мааньт уул зүүн уртрагийн 87°44’, зүүн захын цэг Дорнод аймгийн Соёлз уулын Модот хамар зүүн уртрагийн 119°56’ бөгөөд баруунаас зүүн уртрагийн хувьд 32°-н зөрүүтэй ба хоорондоо 2392км болно. Монгол орны дундаж өндөр 1580м, хамгийн өндөр цэг Алтай таван богдын Хүйтний оргил 4374м, хамгийн нам цэг Хөх нуурын хотгор 560м болно. ОХУ, БНХАУ хоёулантай нь хиллэдэг аймаг Баян-Өлгий аймгийн Хүйтний оргил, Дорнод аймгийн Тарваган дахын овоо юм. Хүйс цэг нь Өвөрхангай аймгийн Бүрд сум Өвөр хөшөөтийн булаг, энергийн төв Өмнөговь аймаг Ханбогд сум Дэмчигийн хийд. Байгалийн газарзүйн байрлалын онцлог: • Монгол орон дэлхийн бөмбөрцгийн зүүн хагас хойд хэсэгт бүхлээрээ оршдог онцлогтой. Өөрөөр хэлбэл хойд өмнөд цэг нь хойд өргөрөгт багтсан ба зүүн баруун цэг нь зүүн уртрагт оршино. Тодруулбал 2 онцлог өргөрөг, уртраг болон ХӨ45°, БУ90° монгол орныг дайрдаг. • Монгол орон дэлхийн цагийн бүсийн 6,7,8-р бүсэд орших нөхцлийг бүрдүүлэх бөгөөд энэ нь баруун бүс нутаг зүүн бус нутгаасаа 2 цагийн зөрүүтэй байгаа нь зүүнээс баруун тийш сунаж тогтсон том талбайтайг харуулж байна. • Монгол орны нутаг далай тэнгисээс алслагдсан том эх газрын төвд өндөр уулсаар хүрээлэгдэн орших учир хүйтэн эрс тэс уур амьсгалтай болоход нөлөөлсөн. • Далайн түвшнээс дээш харьцангуй өндөрт өргөгдсөн. Нийт нутгийн 80% 1000м- ээс дээш, дундаж нь 1580м байгаа нь уулархаг өндөр болохоо харуулж байгаа бөгөөд энэ нь уур амьсгалыг арай сэрүүн болгож агаар хуурай боловч жинхэнэ нөхцөл үүсэхэд саад болдог.. • Дэлхийн гол мөрдийн 3 том ай савын /Номхон далай, Хойд мөсөн далай, гадагш урсгалгүй дотоодын ай сав/ усны хагалбар болох бөгөөд энэ гурвын хагалбар уулс манайд оршино. • Увс нуурын хотгорт өвөлдөө дэлхийн хамгийн их агаарын даралтын бүс бүрэлдэн тогтож маш их даралттай хүйтэн цаг агаарыг тогтуун болгодог. • Дэлхийн сэрүүн бүсийн сибирийн ой тайгаас төв Азийн говь цөлийн бүсэд шилжих шилжилтийн ландшафт бүхий өндөр уулын таг, тайгын бүслүүр, ойт хээр, хээр, говь, цөлийн бүсийг хамран оршино. • Дэлхийн сэрүүн бүсийн циклон, антициклон нь монголын нутагт ээлжлэн ноёрхон нөлөөлж байдаг.
- 2. Говийн их мужийн байгалийн цогцолбор шинж, дотоод ялгаа Уг муж нь Алтайн өмнөх говийн муж, Алтайн ар говийн муж, Дорнодын говийн муж гэсэн гурван мужтай. Алтайн өмнөх говь нь дотроо дөрвөн тойрогтой: • Зүүн гарын говь • Жинхэнэ Алтайн өмнөх говь • Цөл эзгүй газрын тал • Онч хээрийн цав толгод Алтайн ар говийн муж нь: • Их нууруудын хотгор • Олон нууруудын хотгор • Хангайн өмнөх бэгэлцэг гэсэн 3 тойрогтой. Дорнодын говийн муж нь дотроо: • Дорноговийн хотгор • Умард говийн гүвээт тал • Замын-Үдийн талархаг газар гэсэн тойргуудтай. Энэ говийн их муж нь бусад их мужуудыг бодвол харьцангуй их талбайтай буюу 545900 км2 юм. Энэ мужид Өмнөговь, Дундговь, Дорноговь бүхлээрээ, Сүхбаатар, Дорнодын ихэнх хэсэг, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Ховд аймгуудын зарим хэсэг багтлаг. Говийн их муж нь ухаа гүвээт талтай, чийг хангамж багатай, дулааны нөөц ихтэй, хур тунадас бага унадаг. Өмнөд хэсгээр 50-100мм-ийн хур тунадас унадаг, араараа ИНХотгор, Олон нуурын хөндийгөөр хур тунадас их унах ба Хангайн өмнөд хэсгээр хур тунадас их унадаг. Говийн их мужид унадаг дундаж ХТунадас нь 150 мм юм. Температурын хувьд 7-р сард дунджаар 20 градус, хамгийн ихдээ 45 хүрдэг. Өвөлдөө нэг сард дунджаар -18, хамгийн ихдээ -49 хүртэл халдаг. Салхины хувьд 3.5-35 мс хүртэл салхилна. Энэ их муж нь дотроо маш олон нууруудтай ба эдгээр нууруудын ихэнх нь тектоникийн гаралтай юм. Говийн их мужийн хөрсний хувьд нь 50% нь говийн бор хөрстэй. Үүнийгээ дагаад ургамалжилтын хувьд цөлөрхөг хээрийн, цөлийн гэсн хоёр бүсэд хуваагддаг. Тухайлбал монгол өвс, хазаар өвс, агь ургадаг. 3. Монгол орны амьтны газарзүйн үндсэн хэв шинж, ховор ба ховордсон амьтад Манай нутгийн хойд ба өмнөд хэсгийн байгалийн нөхцөл,дулаан, хүйтэн, чийг , усны хангамж зэргийн ялгаанаас болоод амьтадын төрөл зүйл өөр өөр байдаг. Ан агнуурын хуулийн заалт ёсоор амьтныг 1. Нэн ховор 2. Ховор 3. Элбэг гэж гурван зэрэгт хуваана. 1. Нэн ховор амьтад: тахь, хавтгай, мазаалай, хар мөрний хандгай, цаа буга, хүдэр, минж, халиу, ирвэс, цөөвөр чоно, бөхөн, жороо тоодог, гургуул, гангар хун, цэн тогоруу, хар тогоруу, цагаан тогоруу, хилим загас гээд 18-н амьтан орно.
- 2. Ховор амьтад: Хөхтөнөөс: аргаль, янгир, хулан, хар сүүлтий, халиун буга, ойн булга, зэгсийн гахай, говийн шилүүс, хадны суусар, цоохондой эрээн хүрнэ, гозоорой зурам. Шувуу: алтайн хойлог, манхин галуу, хээрийн галуу, хошуу галуу, хуруут хун, гангар хун, байгалийн нугас, ухаа шумбуур, халзан ангир, ямаан сүүлт, усны бух шувуу, цасч дэглий, халбаган хошуут, дорны өрөвтас хар өрөвтас, хонин тоодог, азийн цуучил, хилэн жигүүрт, эгэл хүрзгэнэ, цагаан шонхор, амарын шонхор , одой галуу гэсэн 22 шувуу байна. Загас: цагаан амар, давх 2. Амьтны аймгийн газарзүйн мужлалт • Сушкин : МО-ы амьтны аймгийн талаар мужлах оролдлогыг анх 1925 онд Сушкин хийжээ. Энэ эрдэмтэн шувууны тархалтыг гол болгон авч үзсэн. Сушкины бүдүүвчээр МО-ны нутгийг - умартын дэд их муж - уулархаг Азийн дэд их муж гэж хуваасан байна. Эдгээр мужийн хүрээ зөвхөн монголоор хязгаарлахгүй. Сибирь, төв Азийн нутаг тусдаа багтана. Умартын дэд их мужид тайга, ойт хээр ба хээрийн мужууд, харин Азийн их мужид Монгол-Төвдийн , Афгантураны хятад-Японы мужууд тус тус багтана. Амьтны аймаг газарзүйн мужлалтаас үзэхэд Сушкины хийсэн бүдүүвч МО-ны амьтны аймгийн тархалтын онцлогийг нь ерөнхийд нь зөв тусгасан учир хожим хийсэн мужлалтуудад чухал үндэс суурь болсон. Сүүлийн үеийн мужлалтын Сушкины мужлалт дээр үндэслэсэн байна. • Тугаринов: Үүний дараа 1929 онд Тугаринов МО-ны умарт хагасыг судлан уг нутгийн шувуудын тархалтаар мужлалт үйлджээ. Энэ мужийн онцлог нь мужийг нэгтгэн арай томсгосон байна. • Банников: 1954 онд Банников ландшафтын мужлалт, амьтны аймгийн чанарын болон тооны харьцаа гэсэн 3-н зарчмыг баримтлан хийсэн уг мужлалтыг мөн Умартын болон уулархаг Азийн гэсэн 2 дэд их мужид хуваажээ. Умартын дэд их муж дотор Тайгын муж ба түүний Дорно Сибирийн дэд муж байх бөгөөд түүнд Хөвсгөл болон Хэнтийн тойрог багтана. Уулархаг Азийн дэд их мужид монгол Төвдийн муж багтана. Монгол Төвдийн мужийг дотор нь - монгол хээрийн ба ойт хээрийн - говийн дэд муж гэж хуваасан байна. Амьтны аймгийн бүрэлдэхүүнд: Хөхтөн, жигүүртэн, шавьж, хэвлээр явагч, усны амьтад. Онцлог нь: Өндөр уулын амьтдаас авахуулаад цөлийн амьтад хүртэл бүх төрлийн амьтад байдаг. Хөхтөн: МО-нд 8 баг 22 овог, 70 төрөлд хамаарах 136 зүйлийн хөхтөн Жигүүртэн: 426 зүйлийн шувууны 322 нь нүүдлийнх, 94 нь суурин Шавьж: 27 баг, 350 овог, 3200 гаруй төрлийн 13000 зүйлийн шавьж байдаг. Хэвлээр явагч: МО-нд 3 овогт хамаарах 13 зүйл гүрвэл, 4 овогт хамаарах 9 зүйл могой, нийтдээ 22 зүйл мөлхөгчид байна. Усны амьтад: 11 овог, 36 төрөлд хамаарах 75 зүйлийн загас.
- Байгалийн бүсээр: - Өндөр уулын амьтад - Ойн амьтад - Хээрийн амьтад - Говь цөлийн амьтад - Гол мөрөн, нуурын амьтад Монгол орны нутаг дэвсгэр байгалийн газарзүйн хувд нэн өвөрмөц онцлогтой учир бүс бүслүүр үүсгэж үүнд зохицоэ амьдрах амьтны аймаг нь ихээхэн баялаг бүрэлдэхүүнтэй м. Имйд тус оронд өндөр уулын тагийн бүслүүрээс авахуулаад цөлийн бүс хүртэлх бүх л бүс бүслүүрийн амьтад амьлрах нөхцөл бүрджээ. Говь цөлийн ландшафтад нутгийн уугуул буюу төв азийн унаган амьтад олноор амьдарна. Амьтны аймгийн бүрэлдэхүүнд: хөхтөн, жигүүртэн, шавьж, хэвлээр явагчид, усны амьтад зонхилох бөгөөд нутгийн хойд хэсгийн уулархаг нутгийн ой тайгад амьдардаг хөхтөн амьтдаас атаахай, оготно, олон зүйлийн туурайтан, мах идэштэн, Ойт хээрийн бүсийн хээрт: нүх, үүр малтан орогнодог ногоон өвсөн тэжээлт тарвага, бусад жижиг амьтад зонхилсон хөхтөний бүлгэмдэл, харин хээрийн бүсийн зүүн захаар цагаан зээрийн сүрэг тархана. Цөлөрхөг хээрийн ба цөлийн бүсэд монгол чичүүл, зарим зүйл алагдаахай, шишнүүхэй, үүнээс урагшаа болоход шар чичүүл зонхилж Ховор болон нэн ховор амьтад: Хөхтөн амьтдын хэв шинж Түгээмэл ховордсон Нэн ховор Чандага, оготно, Өндөр уул цагаан үен, унтаахай, бор Аргаль, янгир Ойн цаа буга, ирвэс, гөрөөс Ойн хулгана, Зэгсний гахай, Хүдэр, Ойн гахай, бор шилүүс, халиу буга хадны суусар гөрөөс, солонго, чоно Зээр, үлийн цагаан Хээр оготно, туулай, Хар сүүлт Цөөвөр чоно мануул Зээр, алаг даага, Хулан, монгол Мазаалай, Говь-цөл туулай бөхөн хавтгай, тахь Гол мөрөн, Минж, халиу нуурын Жигүүртэн Амьтдын хэвшинж Түгээмэл Ховордсон Нэн ховор Өндөр уул тас бүргэд Тоншуул, хөхөө, Ойн Шар шувуу Гургуул, ятуу сойр Болжмор, тагтаа, Хээр Хойлог, шонхор Сар, тогоруу элээ Говь-цөл Ногтруу
- Халбаган Гол мөрөн, нуурын ангир Хотон, гангар хун нугас, тогоруу 5.Монгол орны хур тунадас түүний орон зай цаг хугацааны хувиарлалт Үүлнээс газрын гадаргад хатуу буюу шингэн байдалтай унаж байгаа усыг нийтэд нь тунадас гэж нэрлэнэ.гадаад байдлаараа олон янзын тунадас байдаг ба манай орны хувьд: цас, цасан туйлаадас, цасан бударгана, мөсөн туйлаадас, мөсөн бороо, хялмаа, бороо, бороотой холилдсон цас гэсэн тунадас ордог. Монголд орж буй тунадас гол төлөв циклонтой холбоотой учир фронтын гарал үүсэлтэй боловч хотгор гүдгэрийн улмаас үүсэж унах тунадас байдаг. Тунадасны хоногийн явц 2 максимум, 2 минимумтай байдаг. - Гол максимум нь үдээс хойших хугацаанд буюу агаарын өгсөх хөдөлгөөн нилээд хөгжсөн үед - 2-р максимум нь нар мандахаас өмнөхөн, шөнийн хөрөлт хамгийн их болох буюу давхраат төрлийн үүлс ихтэй үед - үндсэн минимум шөнө буюу үдээс хойших хугацаанд байсан үүл хур тунадасаа өгч дуусаад үүл сарниж арилсан үед - 2-р минимум үдээс өмнө газар бүрэн халж амжаагүй үед ажиглагдана. 4-10-р сарын хугацаанд жилийн хур тунадасны 80-95% унадаг бөгөөд монголд жилд 100-300 мм тунадас унадаг ба түүний тархалтын хувьд: 1. Алтай, Хангай, Хэнтий , Хөвсгөл Хянганы уулсаар 300 мм-с их 2. Дорнод тал, уулс хоорондын хөндийд 100-150мм 3. Говьд 100 мм-с бага хэмжээний тунадас унадаг. Мөн өндөр уулс нууруудын салхин талд их унадаг зүй тогтол ажиглагддаг. Манай орны хойд талын уулархаг нутгаар жилийн 60-70 хоног бороотой байхад, Дорнод тал, уулс хоорондын хөндийд 40-60 хоног, говьд 30 хоног бороотой байдаг. Цасан бүрхүүл. Монголд өвөл арктикийн эх газрын хүйтэн агаар нэвтрэн орж ирдэг ба эсрэг циклон тогтдогийн улмаас цас бага ордог боловч тодорхой хугацаанд цасан бүрхээл тогтдог. Цасан брхүүлийн зузаан, тогтох хугацаа нь хотгор гүдгэр, агаарын температурын горимоос их шатгаалдаг учир нутаг бүрт адилгүй байна. Монгол орны хойд хэсгээр хүйтэн, хүйтний үргэлжлэх хугацаа их учрас цасан бүрхүүлийн зузаан их, цасны хайлж урсах хугацаа их, цасан бүрхүүлтэй байх өдрийн тоо их байдаг бол урагшлах тутам дээрх үзүүлэлт багасана. Нэг жилийн цасан бүрхүүлийн дундаж зузаан 5-10 см, дундаж их хэмжээ нь 27 см ба хамгийн их зузаан нь уулсын ар хормой, ам хөндий тал газраар 36-40 см хүрдэг. МО-ны уур амьсгалын онцлогоос хамаарч цас бүх нутгийг нийтэд нь хамарч жигд орох нь ховор ба ихэвчлэн хэсэгчлэн ордог. Олон жилийн дунджаар 11 сарын дундуур цасан бүрхүүл тогтож эхлэх боловч цас жигд ордгүйгээс бүх нутгийг хамралгүйгээр алаг цоог байна. 3-р сарын дундуур 4-р сарын эхээр хайлж дуусах ба цасан бүрхээлтэй байх хугацаа нь нийтдээ 120-150 хоног буюу 5 сарын турш үргэлжилдэг. Зарим томоохон уулсын ар хажуугийн цас зун нилээд орой болтол байдаг ба зарим нь хөйлж дуусахгүй үлдэж хур цас тогтоох үзэгдэл бий. Манай нутагт жилд унах хур тунадасны 5-10% -г цасны ус эзэлнэ. Цасан бүрхүүл тогтох байдал, зузаан үргэлжлэх хугацаа, түрүүчийн ба сүүлчийн цасны оролтыг харгалзан үзэж монгол оронг цасан бүрхүүлийн хувьд 3 үндсэн хэсэгт хувааж болох юм. Үүнд:
- 1. Монгол Алтай, Хангай, Хэнтий , Хөвсгөлийн уулсыг багтаасан хойд талын хэсэг Энд цасан бүрхүүлийн жилийн дундаж зузаан 6-7см, максимум нь 35-40 см, цасан бүрхүүлтэй байх хугацаа нь урт буюу дунджаар 150-160 хоног 2. Монголын дорнод хэсэгт цасан бүрхүүлийн жилийн дундаж зузаан 5-6 см, максимум нь 20-25 см, цасан бүрхүүлтэй байх хугацаа дунджаар 130-140 хоног байдаг. 3. Өмнө талын говь нутагт ерөнхийдөө цас бага зузаан нь дунджаар 2-3 см, максимум нь 14 см, цасан бүрхүүлтэй байх хугацаа 120-130 хоног байна 6. Монгол орны газрын гадарга хэлбэршин тогтсон түүхэн хөгжил Манай орны хотгор гүдгэрийн орчин үеийн ерөнхий төлөв байдал дэлхийн гадаад дотоод хүчний хавсарсан үйлдлийн үр дүнд бүрэлдэн бий болжээ. Дотоод хүчний дотор уул тогтох хөдөлгөөн их нөлөө үзүүлж, галт уулын ажиллагаа зэрэг бусад хүчин зүйлийн оролцоо харьцангуй бага оролцжээ. Гадаад хүчний олон үйл явцаас урсгал ус, мөсдөлт, байгалийн өгөршил чухал үүрэгтэй байжээ. Монгол орны геологийн хөгжлийн түүхийг үндсэнд нь: • Кембрийн өмнөх • Эрт төрмөлийн эхэн • Эрт төрмөлийн дунд ба сүүл • Дунд төрмөл • Шинэ төрмөлийн гэж 5 үе шатанд хуваах боловч үе шатуудын ялгаа болон одоогийн хотгор гүдгэрт нөлөөлөх байдлыг тодорхой болгох үүднээс Кембрийн өмнөх ба эрт төрмөлийн үе шат Дунд төрмөлийн ба Гуравдагч галавын үе шат Дөрөвдөгч галавын үе шат гэж ангилж үзвэл илүү ойлгомжтой болно. Кембрийн өмнөх ба эрт төрмөлийн үе шат: Кембрийн өмнөх ба эх төрмөл, анх төрмөлийн эринүүдийн хурдас тус оронд зөвхөн Хөвсгөл нуурын орчим, Хангай болон Алтайн нурууны баруун хэгэст бага талбайг эзлэн цөөхөн тархжээ. Харин эрт төрмөлийн эриний хурдас их түгээмэл бөгөөд ялангуяа монголын төв, баруун ба баруун хойд хагаст орчин үеийн гадаргад энд тэндгүй ил гарсан байна. Кембрийн өмнөх үеийн хурдас дурьдсан нутагт талст, занар, шохойн чулуу, гнейс зэрэг хувирмал чулуулгаас бүтснийг үзэхэд геосинклиналь хотост хуримтлагдсан байв. Тэр геосинклиналь монгол орны баруун хойд ба хойп хэсгийг эзэлж байгаад анх төрмөлийн эриний сүүлчээр уул тогтох хөдөлгөөнөөр ихээхэн атираатан дээш өргөгджээ. Эрт төрмөлийн эрин эхлэхэд уг газар дахин хотойж геосинклиналийн нөхцөлд орсон бөгөөд кембри, ордовик, галавуудад уг хотойлт жигд биш явагдсан боловч геосинклиналийн нийт хүрээ зүүн тийш болох тусам урагшаа тэлж байв. Силурийн галавын үед монголын баруун хойд ба хойд нутаг каледоны атириат бүс бүрэлдэн тогтож нилээд хэсэг нь тавцангийн байдалтай болсон. Силурийн галаваас эхэлж геосинклинал урагшаа, зүүн тийшээ ихээхэн түрэгдэж тархсан тус орны бусад
- нутгийг нийтэд нь хамарсан байна. Ийм их хэмжээний геосинклинал девон галавт үргэлжлэн, яваандаа багасаж, карбон галавт монголын баруун хойд хагас тэр аяараа тавцангийн байдалд оржээ. Перми галавт геосинклиналийн горим манай орны зөвхөн дунд хэсэгт зурвас газар ноёрхож байсан боловч тэр газар нийтдээ нэг хотост байгаагүй, бага хэмжээний хэд хэдэн хотсийн байдалтай байжээ. Ингээд пермийн эцсээр геосинклинал горим зонхилохоо бүр мөсөн больж тус оронд нийтдээ эх газрын горим зонхилох болсон. Геосинклиналийн хөгжил хувиралд шууд нөлөөлөл болсон зүйл нь хурдас тогтвортой нөхцөлд хуримтлагдаж байгаагүй харин тектоник хөдөлгөөн үргэлж явагдаж хурдсыг атириатуулах газрыг дээш өргөх, доош хотойлгох явдал болж байна. Тектоник хөдөлгөөнөөр өргөлт суулт орон цагт жигдгүй явагдаж нэг галавт геосинклиналийн бүсийн дотор геосинклиналь гүдгэр бай болох, далай гүн гүехэн байх явдал түгээмэл байсны улмаас далайн хурдасны зэрэгцээ эх газрын хурдас хуримтлагдах, хурдасны зузаан нимгэн харилцан адилгүй болжээ. Чулуулаг атириатаж, үе давхаргын оршилт өөрчлөгдөж, зарим галавын хурдасны үе давхарга эгц босоо болсон ч байдаг. Үүний нөгөө талаар атириатах үйл явцын сацуу галт уулын ажиллагаа идэвхжиж ан цаваар магмын чулуудаг нэвтрэн орж ирэх, боржин шургамал чулуулаг их бага хэмжээгээр тогтох , галт уулын голомт маягийн оргиоло болох үзэгдэл багагүй явагджээ. Эрин галавууд дахь тектоник хөдөлгөөн дотроос кембрийн эхэн, ордовик 2-н кааг дээр болсон салиарын атириашлын хөдөлгөөн, ордовикийн эцэс, силурын эхэнд болсон каледоны хөдөлгөөн, карбоны эхэн үеийн дараахан мөн пермийн галавын сүүлчээр болсон герцины атират хөдөлгөөн нэн хүчтэй явагдсан учир геосинклинал болон хуурай газрын тархалтанд илэрхий нөлөө үзүүлсэн. Салиар болон каледоны атириашлаар Хөвсгөл орчим, Хангайн уулархаг нутгийн баруун хойд хагас д.т.д гарч хуурай газар болоод эрт төрмөлийн эриний 2-р хагасын туршид хуурай газар хэвээр байжээ. Герциний тектоник хөдөлгөөний анхдугаар үе шатанд хуурай газрын хэмжээ улам нэмэгдэж, 2-р үе шатнаас эхэлж монгол орны нийт нутгаас далай бүр мөсөн түрэгдэн үгүй болж хуурай газар тогтжээ. ( В.Г. Васильев) Перми галавын геосинклинал герцины хөдөлгөөнд автагдаж хурдас чулуулаг атириатаж хуурай газар тогтсноор Монгол-Алтай, Хангай, Хэнтийн нуруу, Монголын дорнод хагас дахь уулсын эх суурь анх тавигдаж орчин үеийн уул зүйн тогтолцоо дүр төрх хэлбэржин тогтож ирсэн байна. Монгол орны нутагт эрт төрмөлийн эриний турш байсан геосинклиналийн хойд талд Сибирийн тавцан, урд талд Зүүн гар орны тарамцаг, Хятадын тавцан байрласан болохоор тектоник хөдөлгөөн тэдгээрт эрт хатуужсан газрын нөлөөгөөр хурдас чулуулгийн тодорхойлж чиг барьж атириашуулж байв. Дундад эрин ба 3дагч галавын үе шат: Энэ эрин эхлэхэд МО-ы уул өндөрлөгийн байдалтай байсан тул гадаад хүчинд элэгдэн эвдрэх үйл явц зонхилж элэгдлийн материал Байгаль нуур орчим болон Хятадын нутагт орших усан санд хуримтлагдаж байсан бололтой. Тийм учир дунд төрмөлийн эхний галав Триасын хурдас зөвхөн Орхон, Сэлэнгийн сав, Хэнтийн зарим раойнд олдож бусад нутагт дайралдаагүй байна. Энэ уулт өндөрлөг нэгэнт хатуужин бэхэжсэн учир тектоник хагарал болж галт уулын ажиллагаа идэвхжиж бялхмал чулуулаг ундран гарч ирэх явдал түгээмэл байжээ. Иймд Сэлэнгийн сав газар мэт цөөхөн хотгорт тунасан хурдас дотор биабаз, порфирит, андезит, порфир г.м бялхмал чулуулаг тунамал чулуулагтай үелсэн давхраа тогтож нилээд зузаан бялхмал тунамал хурдсыг үүсгэж байдаг.
- Юра, Цэрдийн галав, 3дагч галавын хурдсууд голчлон тус орны зүүн ба өмнө хагаст тархсныг үзэхэд тэр галавуудад монголын хойд ба баруун хэсэгт уулын байдалтай хэвээр, харин урд, зүүн захаар хотойлт явагдаж хурдас тунах нөхцөл бүрэлдсэн ажээ. Энэ галавыг эхэн ба дунд үед Дорноговь, Алтайн өвөр говь болон Мо-Алтай, Хангай Хөвсгөлийн раойндахь хотгоруудад тунамал хурдас хуримтлагдахын хамт галт уулын ажиллагаагаар бялхмхл чулуулаг бас гарч, хурдасны бүрэлдэхүүнд ихээхэн оролцжээ. Анхандаа хуурай газар болон усны үйл ажиллагаа хүчтэй явагдан, хотгорууд дахь олон нуурт бүдүүн мөхлөгт хурдас тунаж, элсэн чулуу, мөлгөр хөрзөн даврхараас тогтсон бол, дараа нь элэгдлийн хүч суларч, нуурын хотгорын ёроолд нарийн мөхлөгт элс, наанги тунадас тунажээ. Юрийн галавийн дунд үеийн сүүлчээр уул тогтох хөдөлгөөн явагдаж, шургамал чулуулаг өргөнөөр нэвтрэн орж ирсэн бөгөөд, тэдгээрийн бүрэлдэхүүнд болорт порфир, боржин болон гранодиарит гол суурийг эзэлнэ. Юрийн сүүлийн үеийн хурдас тус орны зөвхөн зүүн хэсэгт түгээмэл тархсан бөгөөд, түүний бүрэлдэхүүнд бялхмал чулуулаг зонхиолох тул энэ үед галт уулын ажиллагаа хүчтэй явагдаж байжээ. Дээд Юрийн эцсээр уул тогтох хөдөлгөөн дахин идэвхжиж боржин чулуу, шургамал хурдас чулуулагт нэвчих явдал өргөн дэлгэр болжээ. Цэрдийн галавын хурдас монголын зүүн ба өмнө хэсгийн орчин үеийн хотгороор их түгээмэл. Урьдах галавт бий болсон хотосууд энэ галавт өргөжиж, дундаа олон арлуудтай дотоодын тэнгис маягийн томоохон усан сан хөгжиж, өөрчлөгдсөөр яваандаа багасаж иржээ. Хуурай газарт доод Цэрдийн дунд үеэр ургамал элбэг байсан тул жижгэвтэр бөглүү нуурт нүүрс хуримтлагдахын хамт хуурай газарт холбоотой адгуусан амьтад элбэгшиж, шувуу аарцагт динозавр мэт гүрвэл амьдрах болсон. Доод Цэрдийн эцсээр нуурууд багасан, хуурай газрын хэмжээ нэмэгдэж ирээд уул тогтоох хөдөлгөөн болж, энэ хөдөлгөөнөөр атириат цулдан уулс тогтон, суурилаг лаав бялхан нуурын ёроол уулын хоорондох нам газрыг хучихын хамт боржин порфирын нэвчих явц хүчтэй болсон. Дээд Цэрдэд дурьдсан атириат цулдан уул элэгдэн эвдэрч, элэгдлийн хэмхдэс эд хорогдож багассан нууруудад мөт хуримтлагдсаар байжээ. Нуурт тунасан хурдсын бүрэлдэхүүнд янз бүрийн өнгийн наанги, бүдүүн мөхлөгт элсэн чулуу, шохойн чулуу, наангилаг занар, мөлгөр хөрзөн голлоно. Энэ галавын эцсээр болсон тектоник хөдөлгөөн хүч багатай тул шинэхэн хурдсыг налуу атирианд оруулж, гадарга ялихгүй өргөгджээ. Юрийн галавт тектоник хөдөлгөөн нилээд хүчтэй явагдаж, дотоодын том том хотос хонхор тус орны зүүн ба өмнө хагаст голчлон үүсч, цаашдаа багасаж ихсэх зэргээр хувирч байснаас биш огт үгүй болж, үндсээрээ өөрчлөгдөөгүй тул орчин үеийн нам газруудын эх үүсвэр тэр үед хэлбэржин тогтсон гэж үздэг. Хотгорууд анх герцины уул тогтлх хөдөлгөөнөөр анх бүрэлдсэн. Алтай, Хангай Хэнтийн уулт өндөрлөгийг хаяалан хүрээлж тогтсон болохоор уул зүйн ерөнхий хэв эвдэгдээгүй, харин эрт төрмөлийн эриний сүүл үеийнхнийг уламжлан дагасан байна. Дунд төрмөлийн эриний туршид монгол орон нийтдээ буюу юу ч гэсэн түүний баруун ба хойд хагасын нутаг элэгдлийн асар том гадарга шинжтэй болсон. Үүнийг И.П, Герасимов, Е.М. Лавринков нар монголын дунд төрмөлийн элэгдлийн гадарга гэж нэрлэжээ. 3дагч галавын 2-р хагасаас Монголын баруун хойд нуурууд эрс хорогдож, хуучин нуурын сав газар голын голидрол болж хувирах явдал цөөнгүй
- байв. Энэ галавын сүүлч Плиоцений үед нуур дахин олширч тус орны зүүн хэсэг олон нууртай болсон. Плиоцений эцсээр уул тогтоох альпийн хүчтэй хөдөлгөөний нөлөөгөөр монголын дунд төрмөлийн элэгдлийн гадаргад эрс өөрчлөлт орж, элэгдэж хавтайсан уулт өндөрлөгүүд сэргээгдэн, дахин сүндэрлэн тус орны нийт гадаргын төрх ондоо болжээ. 4дөгч галавын үе шат: 4дөгч галавын эхээр уул тогтоох альпийн хөдөлгөөн үргэлжилж хотгор гүдгэр өөрчлөгдөн байгуулагдах үйл явц болсоор байв. Тектоник хөдөлгөөнийхүч баруун болон хойд зүгийн нутагт их байсан тул хуучин уул өндөрт өргөгдснөөр Алтай, Хангай, Хэнтийн нуруу одооныхоо байдалд орсон. Дорно, өмнө хэсэгт дунд төрмөлийн эринд тодорхой тогтож бүрэлдсэн нам газарт хөдөлгөөний хүч сулавтар байсан тул хотгор гүдгэрийн орон нутгийн чанартай харьцангуй бага шиг ялгаа гарчээ. Альпийн хөдөлгөөн явц дунд галт уулын үзэгдэл нилээд нутагт дэлгэрч магма ан цаваар бялхан гарахын зэрэгцээ галт уулын өрхөөр дамжин оргилж байв. Өрхөт хэв шинжийн галт уулс Хангайн нуруу , Монголын дорнод тал зэрэг газарт тод үзэгдэх бөгөөд орчин тойронд нь лаав багааүй тархсан байна. Ан цавын бялхалтаар гарч ирсэн лаав бүрч их газрыг бүрхэж Хөвсгөл орчим Хэнтий говийн зарим нутагт лаавын бэлцэг тогтжээ. 4дөгч галавын эхээр явагдсан уул тогтоох альпийн хөдөлгөөн тэр үед хүчтэй үе шат нь таарч өнгөрсөн боловч хөдөлгөөн ямар нэг хэмжээгээр үргэлжилсээр одоо ч хараахан дуусаагүй байна. Өндөр уулс тогтоход уур амьсгал зохих хэмжээгээр өөрчлөгдөж уулсын дээд биеэр орсон цас зуны улиралд гүйцэт хайлж амжилгүй хуримтлагдсаар мөсдөл үүсч мөсөн голууд хотгор гүдгэрийг элээж эвдлэх, хурдас хуралдуулах ажиллагаа гүйцэтгэжээ. Үүний нөлөөгөөр мөсөн гол хайлах үед урсгал усны эвдлэх ажиллагааг улам хүчтэй болгож гол мөрдийн сүлжээ шигүү болж, голын хурдас их түгээмэл тархаж иржээ. Уулст байгалийн өгөршил багагүй үүрэгтэй болж өгөршин эвдэрсэн чулуулгийн хэмхдэс үүсэх, хүндийн хүч, усны үйлдлээр доош гулсах үйл явц дэлгэрэн делюви, пролювийн хурдас эхд тэндгүй тогтсон байна. Хотгор гүдгэрийн орчин үеийн дүрс хэлбэр нэгэнт 4дөгч галавын үед гадаад дотоод хүчний хавсарсан үйлдлээр бүрэлдсэн. Тектоник хөдөлгөөнөөр бүрэлдсэн гадаргад гадаад хүчин онц их нөлөө үзүүлж орчин үеийн хотгор гүдгэрийн бүхий л онцлог ялангуяа бэсрэг ба бичил хэлбэр дүрс гадаад хүчний үйлдлээр бүрэлджээ. Хотгор гүдгэрт нэн их нөлөө үзүүлсэн нь эртний мөсдөл, олон жилийн цэвдэг ба хүйтний өгөршил, усны элэгдэл, тектоник шинэхэн хөдөлгөөн юм. Эртний мөсдөл : Эртний мөсдөлийн ор мөр Мо-Алтай, Хангай, Хэнтийн нуру, Хөвсгөлийн уулст элбэг тохиолдохоор барахгүй Го-Алтан нуруунд ч мэр сэр байна. Энэ ор мөр нь хотгор гүдгэрийн сийлээ болон хуримтлалын дүрс хэлбэрээр илэрнэ. Сийлээ хэлбэрээс уулсын дээд биед бий болсон эгц ханатай, заримдаа асар том хэмжээний хунх,тэвшин хөндий , өлгүүр хөндий тод үзэгдэнэ. Хуримтлолын дүрс хэлбэрт морены толгод, далан том том үхэр чулуу зэрэг зүйл багтахаас гадна мөсний усаар тунаж тогтсон флювиогляциал дэнж мөн хамаарна. Флювиогляциал дэнжийн бүтэц өөр буюу нарийн ширхэгт хэсгүүд шавранцар элсэнцэр голлосон үе
- давхараат хурдсаас бүрдэнэ. Гэхдээ түүн дотор хайр, бул чулуу бас багагүй хувийг эзэлдэг. Мо-Алтайн нуруунд мөсдөлтийн ор мөр болох хунх асар их хэмжээтэйгээс гадна хааяа нэг том хунхны хананд хэд хэдэн жижиг хунх бий болох зэргээр нарийн ээдрээт зохион байгуулалттай байдаг. Мөн тэвшин хөндий их бий Хангайн нуруунд том том хунх цөөнгүй үзэгдэх боловч тэвшин хөндий тийм хэдэн үе шаттайгаар хөгжиж өөрчдөгдсөн нь ажиглагдахгүй, харин хөдөлгөөн муутай мөс тогтож байсан гэж харахаар шинж зарим голын хөндий хонхорт харагдана. Хэнтийн уулст мөсдөлийн ор мөр цөөн, жинхэнэ тэвш гэмээр хөндий бараг байхгүй, адгийн морены толгод голдуу байхаас биш далан, захын морен зэрэг зүйл үл үзэгдэнэ. Го-Алтайн нуруунд ганц нэг хунхаас өөр тодорхой ор мөр олдоогүй байгаа. Эртний мөсдөлөөс үлдсэн хотгор гүдгэрийн зүйл, түүний оршилт байлдлыг үзвэл тус оронд болсон мөсдөл бүрхүүлийг чанартай биш, хөндийн мөсөн голууд дагнаж байсан бөгөөд эхэн үедээ нилээн их хэмжээтэй байсан төлөв харагдана. Харин мөсдөлийн эрч хүч нутаг бүрд адилгүй нэг баруунаас зүүн тийш , хойноос урагш суларч байсан бололтой. Энэ онцлогийг 2 төрлийн хүчин зүйлээр тайлбарладаг. 1. 4дөгч галавын эхэнд сүндэрлэн боссон уулс баруунаас зүүн рүү намссан ба Хэнтийн нуруу хамгийн бага нь байжээ. 2. Баруун хойд болон хойд талд үүссэн өндөр уулс тэр зүгээс ирэх хур тунадасны ихэнхийг халхлан биедээ татаад өмнө зүгийн нутагт хүртээхгүй уур амьсгал нэн хуурай байсны улмаас Го-Алтайн өндрөөс өндөр оргилд ч мөсдөл их дэлгэрэх нөхцал байсангүй. Олон жилийн цэвдэг ба хүйтний өгөршил Ул хөрс чулуулаг дахь олон жилийн цэвдгийн гарал үүслийг эрдэмтэд янз бүрээр тайлбарлах боловч уур амьсгал ширүүн өвлийн цагт цасан бүрхүүл тогтохгүй буюу нимгэн байх явдал олон жилийн цэвдэг үүсэхийн гол шалтгаан байх ёстой. 1. Мөсдөл өөрөө сэрүүн уур амьсгал тогтсны үр дүнд бий болжээ. 2. Цасны хувьд бол монголын уулст зөвхөн хамгйин дээд хэсэгт нь цас нилээн орж байснаас биш доод түвшинд тунадас бага байсан нь орчин үеийн газар зүйн онцлогоос харахад тодорхой. Нэгэнт бий болсон цэвдэг хадгалагдан үлдэхэд уур амьсгалын ерөнхий төрх байдал тэр цагаас нааш эрс өөрчлөгдөөгүй өвлийн улирал хүйтэн цас багатай, урт зун нь сэрүүвтэр бөгөөд богино болоход дөхөм болжээ. Үүний нөлөөгөөр хотгор гүдгэрт нөлөө үүснэ. Уур амьсгал ялангуяа уулархаг хэсэгт сэрүүн тул олон жилийн цэвдэг уулт өндөрт хадгалагсаар байна. Хотгор гүдгэрийн байдал тухайлбал түүний байрлалаас болж цэвдгийн тархалт онцлогтой буюу сүүдэр хажуу хөндийн ёроолд аятай нөхцөл бол наранд ээвэр энгэр хажуу нөхцөл тохиромжгүй болно. Олон жилийн цэвдэгтэй газар нутгтйн хил заагыг одоо хир нарийн тогтоож чадаагүй байна. Цэвдэг ул хөрс Хангай, Хөвсгөл , Хэнтийн уулс Дорнод талын хойд хэсгийг хамоан оршихоос гадна Монгол-Алтайн нуруу, Говь- Алтайн, Их Бага Богд уулст байна. Олон жилийн цэвдэг тархсан нутгийн өмнө хил орчимын газар цэвдэг тогтвор муутай байдгийг М.И. Сумгин зэрэг эрдэмтэд баталсан . Манай орны хойд хэсэг чухал тийм нутагт багтах тул нэгэнт бий болсон цэвдэг хайлж болох, цоо шинээр бий болох үйл явц үзэгдэнэ. Энэ тухай Жуков
- тодорхой бичсэн байдаг. Олон жилийн цэвдэгээс хотгхр гүдгэрт үзүүлсэн нөлөө ихэвчлэн бичил дүрс хэлбэрт холбогдох бөгөөд нөлөөллийн үр дүн нь цэвдгийн үзэгдлээр илэрнэ. Солифлюкцйин үзэгдлийг дурьдах хэрэгтэй. Энэ үзэгдэл уур амьсгалын хувьд илүү сэрүүн ба гадарга нимгэн хэвгий уулын доод давхаргатай голдуу явагдсан ба адаа ч явагддаг. Цэвдэг үе дээрх ул хөрс чийглэгийн улмаас хүндийнхээ хүчээр доош гулсаж дэнж мөргөцөг үүсгэхээс гадна тэгш гадарга дээр сэвсгэр хурдас бүдүүн нарийн ширхэгээр ялгаран асган хүрээ бий болгоход хүргэнэ. Үүнд хүйтний өгөршил хамт оршино. - Хүйтний өгөршилийн үр дүнд бий болсон их бага хэмхдэс чулуу , уулын хажуу дагаж дррш гулсан асга тогтоожээ. - Хөндий ёроол буюу тэгшивтэр гадаргатай газарт бөөрөг үүсдэг. Иймээс чийшлэг хөвсгалийн уулст хүлэрхэг ул хөрсөнд бөөрөг илүү тархсан байдаг. - Мөн бас нэг дүрсийн хэлбэрийн хотгор гүдгэр нь дулааны хөндийлж юм. Урсгал усны ажиллагаа Гуравдагч галавын сүүл Дөрөвдөгч галавын эхээр Алтай, Хангайн, Хэнтийн уулс сүндэрлэн босч агаарын урсгалын чийгийг биедээ татан гол мөрөд үүсэх буюу усыг нь нэмэгдүүлэхэд дөхөм болсон. Өргөн хөндийнүүд Хангай Хэнтий уулсын захаар Монголын Дорнод тал зэрэг газарт дөрөвдөгчийн хөндийнүүд эртний хотсуудын хөндлөн огтолж байсан тул усны ажиллагаа их байсаныг гэрчилнэ. Урсгал ус элбэг байсаны нэг гэрч бол орчин үед ихээхэн хуурай уур амьсгаотай говьд маш их тшгээмэл сайрууд юм. Мөн элсэн тарамцаг энэ нь их нууруудын хотгорт элбэг байхаас гадна говьд болон дорнод талд бас байна.Энэ элс урт нарийн зурвас газрыг эзэлж эртний хөндийг далайн уг хөндийн ёроолд буюу усны хагалбар дээр оршсон байдал ба элсний бүтцийг үндэслэж Мурзаев, Васильев нар түүнийг нолын усанд тунаж тогтсон гэж дүгнэжээ. Уулын налуу дагаж урсах гулидралгүй урсгал түрүү өгөршлөөр бэлтгэгдсэн сэвсгэр хурдсыг хамж хормойд нь тунасаар гадагш хэвгий гадаргатай бэлийг тогтоох ба тийм бэл зарим газарт ялангуяа гол мөрөнгүй учир хамагдан өөр тийш урсан шилжих хүчин зүйлгүй тийм газар говьд асар их хэмжээтэй болдог. Монгол орны нутагт тектоникийн шинэхэн хөдөлгөөн ихээхэн явагдаж байсныг анх В.А. Обручаев нотолсноос хойш олон судлаачид энэ тухай мэдээг хуримтлуулсан юм. Мөсдөл ихэнх уулст наад зах нь 2 удаа болсон нь тэдгээр уулс дахин өргөгдсний гэрч юм. В.А. Апропов тус орны нутагт болсон тектоникийн шинэхэн хөдөлгөөнийг далайд хотгор гүдгэрт үзүүлсэн нөлөөний талаар 6 хэв шинжинд хуваажээ. • 1 ба 2-р хэв шинжийн хөдөлгөөн цаг үеийн хувьд эртний бөгөөд Монгол орны уулс, тэдгээрийн заагласан том том бууц үүсгэсэн бол. • 3 дахь хэв шинжид Мо- Алтайн захын жижиг нурууд, Их нууруудын хотгор дахь жижиг гүвдэл уулс зэргийг тогтоосон. • 4-т голуудыг хөндлөн боож, нуур тогтоосон далан маягийн өргөлт • 5дахь голын дэнжүүдийг эвдэлсэн өргөлт
- • 6дахь нь газар хөдлөлт МО-ы газрын гадарга буюу хотгор гүдгэр үүсэх хэд хэдэн хүчин зүйл байдаг. Эдгээр хүчин зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн байна. 1. Тектоник хөдөлгөөн ( Орчин үеийн эрт дээр үеийн эрин галавын ) Газрын гүний үйл явцтай холбоотой . Өндөр уул нурууд, хотгорууд үүснэ. Хавтангуудын хөдөлгөөнйи үр дүнд хүчин зүйлийн макро хэлбэрүүд бий болно. Мөн ан цав, гүн хагарлууд үүсч болно. Ихэнх том голууд нь тектоник хагарлыг дагаж бай болно. Мөн ашигт малтмалын орд газрууд гарч ирнэ. 2. Мөслөгийн үе ( Эртний мөстлөг, орчин үеийн мөслөг) МО-ы хойд хэсгийн уул нурууд тал хөндийг бүрхсэн 2-3 удаа мөстлөг болж байсан. • Хантайширын нуруунд 6 жилийн өмнө мөстлөгийн хурдас илэрсэн. • Мөстлөг дууссаны дараа ургамал ургах тааиай нөхцөл бүрдсэн. • Мөстлөгийн үйл явцын үед үүссэн хотгор гүдгэрүүд одоо үе хүртэл хадгалагдаж үлдсэн. Эгц ханан хясаа, хавцал, хажуу, эцсийн морен үүссэн. • Мөстлөгийн үе 2. Монгол орны уулзүйн тогтоц, түүний онцлог Газрын гүнд явагддаг тектоник хөдөлгөөн нь газрын гадарга дээр хотгор, гүдгэрийг бий болгоно. Монгол оронд хэд хэдэн жижиг хавтангууд оршино. Үүний нөлөөгөөр уул нурууд үүснэ. Монгол орны уулзүйн тогтолцоог: • Алтайн нуруун уулсын өндөрлөг • Хангайн нурууны уулт өндөрлөг • Хэнтийн нурууны уулт өндөрлөг тектоник гаралтай • Хянганы нурууны уулт өндөрлөг • Их нууруудын хотгор • Алтайн цаадах хотгор • Орхон Сэлэнгийн сав газрын уулс хоорондын хотгор • Дорнодын тал нутаг зэрэг хотос газрууд байдаг. Уул зүйн байрлал: 1. Хамгийн уулархаг газар нь баруун хэсэг, хамгийн нам газар нь зүүн хэсэг 2. Хойноосоо урагш хэвгий 3. Хөвсгөлийн уулс урагшаа уртрагийн дагуу чиглэсэн байдаг. Эдгээр уулсын дунд 4 том хотгор байна. 4. Бусад уулс нь баруун хойноосоо зүүн урагшаа, зүүн хойноосоо баруун урагш чиглэсэн байдаг. Хангайн нуруунд өргөргийн дагуу тогтсон уулстай. 5. Дорнод хэсэг рүү үлдмэл уулстай. Монголын уулс хэд хэдэн эгнээ хагас нум хэлбэрээр тогтсон байдаг. Алтайн нуруу нь зүүн урагш чиглэн тогтсон бөгөөд Монгол Алтай, Говь Алтай гэж 2 хуваана. Монгол Алтайн нуруу нь герцаны нөлөөгөөр үүссэн бөгөөд 1200км, ихэнх уул нурууд нь 3500-4000м-ээс дээш оршино. Хажуу нь эгц, цавчим. Монгол Алтай
- нь баруун хойноос зүүн урагш чиглэн аажмаар намсч хэд хэдэн нурууд болон салаална. Гичгэний нуруудаар Монгол Алтай, Говь-Алтай салдаг гэж үздэг. Монгол Алтайн гол нуруу нь баруун хагастаа далайн түвшнээс дээш 3200-3500м өргөгдсөн улсын хилийн дагуу оршино. Ноён оргил нь Алтай 5 Богд Хүйтний оргил 4374м, бусад зэрэгцээ нурууд нам дотогшоо буюу зүүн хойшоо улам намсана. Эдгээр уулсын орой хяр нь голдуу хавтгай, хажуунууд нь эгц, ерөнхийдөө эртний тэгшрэлтийн гадарга, геологийн хожуу үед өргөгдсөн байдалтай. Мөн дөрөвдүгээр галавын үед ихээхэн мөстөж байсны ор мөр баруун хагаст тун элбэг учраас Таван богд, Мөст, Цэнгэл хайрхан ууланд мөсөн голууд байна. Говь Алтайн нуруу нь Баян цагааны нуруунаас авхуулаад зүүн урагш үргэлжлэн Хурхын уулсаар төгсөнө. Уулууд нь хоорондоо хол зайтай орших бөгөөд өргөн хоолойнууд үүссэнээс гадна хамгийн өндөр уул нь Их богд 4000м, Говь алтайг 3 эгнээ нуруунд хуваана. 1. Аргалант, Нарийн хар гэх мэт 2600м 2. Баянцагаан, Их богд, Бага богд, Арц богд 2453-4000м, мөн зүүн тийшээ Баруун зүүн дунд сайхан, Хаалга, Баянцагаан зэрэг 2500м 3. Ерөнхийдөө нам ба Баян өндөр, Нэмэгт, Сэврэй, Номгон, Зөөлөн зэрэг 2500-2700м. Мөн зүүн хэсэгт нь Бумбын нуруу, Тост, Ноён богд 2400-2500м Говь Алтайн уулс цөлийн элэгдэлд хүчтэй нөлөөлөгдсөний улмаас ихээхэн элэгдэж, орой хяр нь шовх, их хад асгатай. Эндэхийн хөндийнүүд нь тектоник гаралтай өргөн хоолой эсвэл нарийн хуура саарин байдалтай. Заримдаа хэдэн зуун км үргэлжилнэ. Манай орны уулс дотроос хамгийн том нь Хангайн нуруу бөгөөд бөөгнөрсөн байдалтай, ерөнхийдөө баруун хойноос зүүн урагшаа чиглэн 900км урт. Үнэмлэхүй өндөр нь ноён оргил Отгонтэнгэр 4031м, дундаж нь 1800-2500м, бусад нь 3200-3500м өндөрт оршино. Гэхдээ өндөр оргилууд нь баруун хойд хагаст голдуу байдаг бол зүүн урагш оргилууд аажим намсч 2000М орчим байдаг. Хангайн гол нуруу хэд хэдэн том салбартай. Хойд тал нь Ханхөхий, Булнай зэрэг баруунаас зүүн тийш сунасан байдалтай. Хангайн уулт өндөрлөгийн нурууд тэдгээрийн оргил тэгш хавтгай эсвэл бөмбөгөрдүү хэлбэрийн орой хяртай, хажуунууд нь ихэвчлэн налуу байна. Тектоникийн хөдөлгөөн илэрхий нөлөөлсний улмаас томоохон нуруудын хажуу эгц мөрөгцөг байдалтай болсон хяр нь элэгдэн эвдэрч уулсын орой мөлгөр болжээ. Хөвсгөлийн уулс нь Монгол орны бүр хойт захад оршино. Үүнд: Улаан тайга, Хорьдол Сарьдаг, Баяны нуруу гэхмэтчилэн нуруу хойноосоо урагш суналттай хэд хэдэн нурууд тогтжээ. Эдгээр нуруудыг Хангайн уулс өндөрлөгт хамруулдаг. Хамгийн өндөр оргил нь Мөнх Сарьдаг буюу Бүрэн хан уул 3491м, эндэхийн уулсууд тектоникийн нөлөөнд ихээхэн орж нуруудын хоорондуур уртраг дагасан эгц буурц үүсчээ. Үүнд: 1. Үүр голын хөндий 2. Хөвсгөл нуурын хотгор 3. Дархадын хотгор 1560аад м Эдгээр нь их гүн бөгөөд Дархадын хотгор гэхэд хажуугийн уулсаас 1500м-н дор оршдог. Үүнээс гадна лаав ихээхэн бялхаж гадаргыг тэгшлэн хүрмэн чулуут Хөвсгөл нуурын зүүн талаар тогтжээ. Мөн уулс нь бөмбөгөр оройтой налуувтар хажуутай ба баруун талаар оршино. Харин бусад хэсэгт нь орой нь шовх их хэрчигдсэн хадны шинжтэй нарийхан гүн хавцал уулуудаар зүсэгдсэн. Бас Мөнх Сарьдагийн нуруунд бага хэмжээтэй мөсөн гол ч байдаг.
- Хэнтийн нуруу нь баруун урдаас зүүн хойш чиглэн тогтсон баруун урд талдаа цав толгодоор дамжин Хангайн нуруутай холбогдож зүүн хойд талдаа Зөвлөлтийн дорнот сибирийн явланы нуруунд тулж орших боловч уг нурууны үргэлжлэл биш харин биеэ даасан уулын тогтолцоо юм. Хэнтийн нуруу Хангайн нуруунаас нам бөгөөд өндөр оргилууд нь 2400-2500м, харин үнэмлэхүй өндөр нь 2000-2200м-т хүрнэ. Баруун урагшаа уулс намсч оргилууд нь 1600-1700м болно. Салбар нуруу нь зүүн урдаасаа баруун хойшоо сунаж оршино. Эдгээрийн дотроос томоохон нь баруун тийшээ салбарласан бага Хэнтий, зүүн тийшээ салбарласан их Хэнтий юм. Бага Хэнтийн оргилууд нь 2500-2600м, Хэнтийн ноён оргил нь Асралт хайрхан 2800м. Харин Их Хэнтийн нурууны ноён оргил нь 2300-2400м. Хэнтийн уулсын хотгор гүдгэр, төрх байдлыг Хангайн нуруутай ойролцоо буюу элэгдэл, усны эвдэрлийн үйл явцад багассан шинжтэй. Ялангуяа орой нь хавтгай бөмбөгөр хэлбэртэй нуруурууд нь нилээд налуу мөлгөр байдалтай. Их хянганы нурууны салбар уулс Монгол орны хамгийн зүүн захад оршино. Хойноос урагшаа сунасан огт өөр чиглэлтэй ба харин манай нутаг дахь салбарууд нь зүүн урдаас баруун хойшоо буюу өргөрөгийн дагуу тогтсон. Эдгээр салбар уулс нь өндөр биш 1500м орчим орой ба хяр нь хавтгай буюу бөмбөгөр, хажуу нь налуу, хад чулуу багатай. Алтайн нуруунаас хойш хангайн нурууны баруун хэсэг болсон урд талаар нь уулсаар хүрээлэн өргөн их хотгор газар үргэлжилнэ. Мөн хойшоо улсын хил хүртэл бүр тагны уулсын хормойд тулж очдог ба түүнийг Их нууруудын хотгор гэх ба нууруудын хөндий ч гэдэг. Их нууруудын хотгор 150-200км өргөн, хойд урд талаараа уулаар хүрээлэгдээд баруун зүүн тийшээ задгай юм. Их нууруудын хотгорын хамгийн нам дор газар далайн түвшнээс дээш 750м, их нууруудын хөндийх 1000аад м. Дээрх 2 хотгор нь тектоник гаралтай буюу Алтай, Хангайн нуруудын завсарт үүссэн асар том ховдолууд юм. Тэдгээрийн гадарга нь ерөнхийдөө тасархай байдалтай, цав толгод, намхан уулс ухаа гүвээ нилээн ихтэй. Түүнээс гадна элсэн тарамцагуудтай. Их нууруудын хотгор, нууруудын хөндий уулсаа бараг тал бүрээс нь өндөр уулаар хүрээлэгдсэн учир баруун зүгээс ирэх нийт чийгтэй агаарын урсгал энд орж ирдэггүй. Харин зүүн, зүүн урд захдаа задгай болохоор говийн хуурай уур амьсгал нэвтрэн орж ирдэг. Энэ онцлогын уулс газар орны байдал цөлөрхөг шинжтэй болж хайрга сайр чулуун дээр байхаас гадна хар бараан хальс тогтоно. Дорнодын тал нутаг дахь цав толгод уулс Хэнтийн зүүн хагаст говийн хойд талаар оршино. Баруун талаас Дэлгэрхангай, Их шанхай гэсэн хэд хэдэн намхан нуруу хүрнэ. Дурьдсан уул нь 1400-1900м, цав толгод нь түүнээс намхан 1000-1300м-ээс хэтэрдэггүй. Уулсууд нь баруун хэсэгтээ эгц, хад чулуу ихтэй, сайр, гуу жалгаар гойд хэрчигдсэн бол зүүн хагаст нь налуу мөлтийсөн янзтай байна. Ялангуяа Дарьганга орчмын уулс ихэнхдээ эртний галт уулс болохоор орой нь эвдэрсэн, шовхдуу хэлбэртэй юм. Хэнтийн уулс хүртэл ухаа гүвээ буюу тэгш тал үргэлжилнэ. Энэ тал далайн түвшнээс дээш 552-1000м ихээхэн өргөгдсөн тэгш өндөрлөг гэж үздэг. Мөн ганц нэгээрээ тогтсон өнчин уулс байна. Шар уулс 1597м 26 . Монгол орны хээрийн ландшафт, ашиглалт
- Хээрийн бүс нь Хангайн нуруун өврөөс зүүн тийшээ өргөсөн үргэлжлэх бөгөөд урд захын хил нь говийн бүсийн хойт хил хүрнэ. Хээрийн бүсийн зүүн хэсгийн хойд хилийг баримжаалж хэлбэл хангайн нурууны зүүн хэсгээр хойш эргэж, Орхон, Туул голын орчим хүрэх бөгөөд урагшаа Богд хан уулын урдуур Хэрлэн гол, Хэрлэн баян улаан, Өндөрхаан уулын өврөөр, Өндөрхаан голын саваар Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Дорнод аймгуудын нутаг дэвсгэр орно. Газрын гадарга нь толгодорхог тал бөгөөд зүүн тийшлэх тутам толгод болдог. Мэнэнгийн тал, Дарьгангын толгодорхог тал газар оршдог бөгөөд баруун хэсгээр нь 3 оргил, Хайрхан богд Дархан зэрэг 1600-1700м, зүүн тийшлэх тутам уулнууд нь намсч Тайшир, Баянхутаг, Түмэннаст, Дарханхаан зэрэг 1200-1300м орчим өндөр уултай. Энд Шилийн богд, Баяндулаан, Алтан-Овоо, Зотол хаан зэрэг 222 унтарсан галт уултай. Зүүн хойд захруугаа намсах бөгөөд далайн түвшингээс дээш 560м-т орших Хөх нуур оршино. Хээрийн бүсийн жилийн дундаж температур 0°C, 7 сарын дундаж температур 20°C, 1 сарын дундаж температур -20°C. Энэ нутгаар 200-250мм хур тунадас унах бөгөөд дулааны улиралд илүү унана. Өвөл цасан бүрхүүл тогтвортой байх хугацаа 70 орчим хоног. Говь ба цөлийн бүсээс арай илүү олон хоног байна. Харин зүүн хойд ба зүүн өмнө захын нутгийн уур амьсгал байдал нь бусад нутгийнхаас өөр. Дорнод, Сүхбаатар 250мм-ээс илүү унана. Энд Номхон далайн муссон нэвтрэн ирдэг. Харин хойд захаар арай сэрүүн байдаг нь хойгуур өргөрөгт оршдогтой холбоотой. Энд хур тунадас 250-300мм унадаг нь Хэнтийн нурууны уур амьсгалын нөлөө сэрүүн байдагтай холбоотой. Хээрийн бүсийн дундуур Хэрлэн гол урсах ба Мөрөн, Цэнхэрийн голууд цутгана. Хойд хэсгээрээ Улз гол, зүүн хэсэгтээ Халх гол, зүүн өмнөд хэсэгтээ Чоно гол, Тарийтай, Хонгор бичигтийн зэрэг голуудтай. Хойд захад Хөх нуур, Жирмийн цагаан нуур, Сүмийн нуур зэрэг олон нууртай бөгөөд хамгийн том нь Буйр нуур 615км2 талбайтай. Нуурт цагаан амар загал, хошуу галуу зэрэг амьтадтай. Хөрсөн бүрхэвчийн хувьд цайвар хүрэн, хүрэн шороон хөрс зонхилно. Хонхор газруудаар давсархаг хөрс, хужир, марз нилээд тархсан ба довцог манх бүхий элстэй. Ургамлан нөмрөг нь хойд хэсгээрээ нилээд их шигүү бол өмнөд хэсгээрээ сийрэг тачир байдаг. Зонхилох ургамал нь хазааргана, шивээт хялгана, хиаг, түнгэ, ерхөг, агь, хойд хэсгээрээ дааган сүүл тархсан. Бас чулуурхаг элсэрхэг газруудад хяргана, бударгана ургадаг. Харин өмнөд хэсгээрээ хөмүүл, таана, хужир марзтай хонхор газруудаар дэрс, бударгана, луультай. Модлог ургамал ховор ба алс хөндийгөөр хайлас, бүйлс, яргай бургас, тавилгана ургадаг Амьтны аймаг нь дан хээрийн амьтадаас бүрдэх бөгөөд хамгийн их тархсан нь цагаан зээр, оготно. Мэнэнгийн талд тарвага үлийн цагаан оготно байдаг онцлогтой. Харин чоно, үнэг, хярс, болжмор, ногтруу, ятуу, элээ, сар, начин шонхор тархсан ба ховор шувуудаас хонин тоодог бий. Хээрийн бүсэд тусгай хамгаалалттай газрууд нилээд их байдаг. Дархан цаазат газар нь Дорнод аймгийн зүүн хойд зах улсын орчмоор нуур намагтай өтгөн өвс ургамалт хээр тал нутаг юм. Энд хар цагаан цэл тогоруунууд амьдардаг. Байгалийн нөөц газар Хустай уул Дорнод аймаг Улз голын урд хөвөө, Хэнтийн уулархаг Дорнод талын мужийн зааг орчмын модтой уул Лхагчин ван уул Сүхбаатар аймгийн нутаг улсын хил орчим алс хөндийгөөр бургас ургасан, буга амьдардаг ба Тос хулстайн Дорнод хэнтийн хилийн заагт оршино. Хөгнө хаан Булган аймгийн нутагт орших уул бөгөөд хушин төгөл ойтой, хар ямаат буга амьдардаг, ганц цэцэгт алтанзул ургадаг онцлогтой. Яхь нуур Сүхбаатар аймгийн нутаг молцог элсний
- захаар орших цагаан сүмт нууруудыг хамрах нутаг. Нуур элсний захаар ургасан шугуйтай ба ангар хун цугладаг онцлогтой бүс нутаг юм. 16 .Хангай-Хэнтийн уулархаг их мужийн байгалийн цогцолбор шинж, дотоод ялгаа Байршил: Хангайн хэнтийн уулархаг их мужид нь хангайн, хөвсгөлийн болон хэнтийн уулс орох ба энд ерөнхийдөө хойд захыг эзлэн орших ба Хөвсгөл, Булган, Архангай, Сэлэнгэ аймгууд бүтнээрээ, Завхан, Хэнтий, Төв аймгийн ихэнх, Өвөрхангай, Увс, Дорнод хэсгийн захаас оршдог. Талбай нь 527500км2, МУ-ын нийт нутаг дэвсгэрийн 30% Дэд муж: 1. Хангайн уулархаг муж • Хангайн гол нуруу • Хан хөхийн нуруу • Нуурт тэгш өндөрлөг • Сэлэнгэ, Орхоны сав дахь бэсрэг уулс 2. Хэнтийн муж • Хэнтийн нуруу, түүний гол салбар • Хэнтийн захын хэсэг 3. Хөвсгөл муж • Хөвсгөлийн баруун хэсэг • Хөвсгөлийн зүүн хэсэг Онцлог: • Герцений үеийн хөдөлгөөний үед орчин үеийн тогтолцоогоо олсон • Чийглэг. Баруун хойд зүгээс ирж байгаа чийгтэй агаарын урсгалын нөлөөг авахад өндөр учраас хүлээж авахад тохиромжтой байрлалаар оршдог учраас маш их чийглэг. Өндөр уулсаас бүтдэг учраас тунадас ихээр унадаг. • Хур тунадас 200-300 мм Хөвсгөл, Хэнтийд 400-500 мм • Сэрүүн уур амьсгалтай жилийн дундаж нь -4-6 үнэмлэхүй -51,6С, 7-8-р сард 16,1градус, хамгийн их нь 39С. • Дулааны нөөц харьцангуй их • Олон жилийн цэвдэг алаг цоог • Гадаргын болон ул хөрсний ус элбэг ба дунджаар 1км-т 0,1-0,2 км2 • Сэлэнгэ, Орхон, Онон зэрэг голуудтай • Хөвсгөл, Сангийн далай, Тэлмэн зэрэг нуурууд 100 км2-аас дээш талбайтай • Хөрс: уулын нугын нимгэн хөрс, ойн саарал хар хүрэн, хүрэн, цайвар хүрэн-60% • Ойн нөөц ихтэй: хар мод, хуш, жодоо, гацуур, нарс зэрэг шилмүүст мододтой, хус, улиас зэрэг навчит мододтой. • Хээрийн ургамал зонхилдог бөгөөд хуурай хээрийн ургамал нь захын өргөн хөндийгөөр байна • Амьтад: бор баавгай, буга, хандгай, хүдэр, хээрийн зээр, тарвага, зурам, үнэг, чоно Дотоод ялгаа: Хөвсгөлийн муж нь монгол орны хамгийн хойд захад урд талаараа хангайн мужийн уулт тэгш өндөрлөг, зүүн урд захаараа сэлэнгэ, орхоны сав дахь бэсрэг уулсын
- тойрогтой хил залгах ба бусад хэсэгтэй улсын хилээр зааглагдана. Уулсын чиглэл нь харилцан адилгүй бөгөөд ихэнх нь баруун урдаас зүүн хойшоо сунаж тогтсон. Уулын хооронд хотгорууд нь гүн, Хөвсгөлийн уул нь хойноосоо урагшаа чиглэсэн байдалтай, уулын тайгатай. Хэнтийн муж нь ландшафтын талаар байгаль нуурын зүүн талын тайгат нутгаас төв Азийн говь хээрийн нутаг руу шилжин орох завсрын нутаг юм. Хангайн муж нь хангайн хэнтийн уулархаг их мужийн дотор хамгийн их талбайг эзэлдэг бөгөөд өндөр уул нрууд ихтэй, мөнх цэвдэг нэлээд тархсан байдаг бөгөөд уулс нийтлээ өндөр, уур амьсгал нь хүйтэн, чийг тунадас элбэг болохоор хүйтний өгөршил хүчтэй яваглдана. Үүнийг уулсын орой дэнж, асган хүрээ зэрэг зүйлс нотолно. Хангайн уулс эртний мөстлийн үед мөстөж хөндийнүүдээр мөсөн гол гулсан бууж байсан бөгөөд түүний ор мөр нь гол нуруунд хунх, морений далан, толгод зэрэг зүйлэээр илэрнэ. Хангайн муж ус зүйн сүлжээ нягттай учир хөндийн маш олон, харин хотгорууд цөөн. Энэ нурууны геологийн бүтцэнд боржин чулуу ихээхэн суурь эзэлдэг. Хамгийн өндөр оргил нь Отгонтэнгэр 9030м. 4. Монгол орны уур амьсгалын онцлог, уур амьсгалд нөлөөлөх хүчин зүйл Газарзүйн байрлал: МУлс нь Ази тивийн төв хэсэгт дорнод уртрагийн 87°44ґ-119°56ґ, хойд өргөргийн 41°35ґ-52°09ґ-ийн хооронд оршдог. 1.566.500 км2 нутагтай. Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 17-д, Азид 7-д ордог. Гадарга: МОрны нутаг ерөнхийдөө уулархаг, тал газар харьцангуй бага талбай эзэлдэг, далайн түвшнээс дээш нилээд өндөрт оршдог учраас нам газар байхгүй. Баруун талаар Монгол Алтай, Говь-Алтайн нуруу гэсэн нурууд 1500 км үргэлжлэн оршдог. МОрны хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 4374 м Хүйтний оргил, хамгийн урт буюу 20 км Потаниний мөсөн гол энд оршдог. Монгол орны төв ба хойд хэсгээр Хэнтий Хангай Соёны нуруу сүндэрлэнэ. Хангайн нурууны ноён оргил нь 3900 м өндөртэй Энхтайван уул, Хэнтийн нурууных 2800 м Асралт хайрхан уул. Манай орны зүүн захад Их Хянганы салбар уулс оршино. МОрны дорно ба өмнөд хэсэгт тал газар элбэг. Түүнээс томоохон нь 250-иад мянган км2 талбайг эзэлсэн Дорнодын тал юм. Энд манай орны хамгийн нам дор газар болох далайн түвшнээс дээш 560 м өргөгдсөн Хөх нуурын хонхор оршино. Мөн үүнээс гадна Алтай, Хангайн нурууны завсарт оршдог ИНХотгор, тус орны өмнөд хагасын Заг сүүж, Номины 33 говь гэж алдаршсан говь нутаг ерөнхийдөө талархаг юм. Салхины хурд төдийлөн ихгүй, дунджаар 1.5-4.5 мс байдаг боловч улирал болон хоногийн дотор өөрчлөгддөг. Ялангуяа хавар_ намрын улиралд салхины хурд эрс нэмэгдэж 15 мс хүрэх буюу түүнээс илүү гарна. Жилд унах хур тунадасны хэмжээ 200-220 мм, гадаргын байдлаас шалтгаалаад хангайд 400-500 мм, Дорнодын талд 200-300 мм, говьд 100-150 мм түүнээс бага тунадас унана. МОрны уур амьсгалд газарзүйн байрлал, нарнаас ирж байгаа энерги, агаарын орчил хөдөлгөөн, газрын гадарга, дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсэд оршдог, далай тэнгисээс алслагдсан, Ази тивийн дунд хэсэгт далайн түвшнээс дээш их өргөгдсөн зэрэг нь нөлөөлдөг. Мөн хил бүрээсээ өндөр өндөр уулаар хүрээлэгдсэнээрээ тэнгисийн чийглэг агаар захын уулст чигээ алдаад дотогшоо тэр бүр нэвтрэн орж ирэхгүй буюу орж ирэхдээ нилээн хуурайшдаг. Мөн
- агаарын температур хэлбэлзэл ихтэй, өндөрт өргөгдсөнөр сэрүүн байхын нэг шалтгаан болдог. Иймээс уур амьсгал нийтдээ сэрүүвтэр боловч жигд биш, эх газрын эрс тэс шинжтэй болжээ. Өөрөөр хэлбэл: • Хур чийг бага • Агаарын температур улирлаар болон нэг хоногийн дотор их хэлбэлздэг • Дулааны ба чийгийн нөөц жилд харилцан адилгүйгээр барахгүй их ялгаатай байдаг үндсэн гол онцлогтой • Хойноосоо урагшаа 1200 км буюу 10 градус үргэлжилсэн бөгөөд энэ нь хойноососс урагшаа газрын үнэмлэхүй өндөр намсдаг явдалтай хосолж агаарын температур хуваарилалтад нөлөөлдөг. Агаарын орчил хөдөлгөөн баруун талаас голчлон орж ирдэг. Энэ зүгийн агаарын урсгал нь 2-3 км-т тодорхой ажиглагддаг. Атлант, Номхон, Хойд мөсөн далайн агаарын зүйлс орж ирдэг. Гадаргын үйлчлэлийн нөлөөгөөр ихээхэн өөрчлөгдөж эх газрын шинж чанартай болсон. Үүний улмаас агаарын доод давхаргад эх газрын агаар зонхилдог бол дээшлэх тусам далайн агаар тод болдог. Өвөл эх газар далайгаас илүү хүчтэй хөрдөг учраас монголын нутагт агаарын үйлдлийн чухал төүүдийн нэг төв болох азийн их даралтын муж оршино. Зун нь баруун өмнөөс дулаан бүсийн агаар орж эх газар хүчтэй халдгийн улмаас бага даралттай болдог. Монгол орны уур амьсгалын гол онцлог нь жилийн дөрвөн улирлын ялгаа ихтэй, энэ чанараараа агаарын температурын хэлбэлзэл өндөр, хур тунадас бага, уур амьсгал өргөргийн болон, өргөргийн бүслүүрт тодорхой илэрсэн. Монгол орны үнэмлэхүй температур өвөл -55.3С-1976-1977 оны өвөл байсан, үнэмлэхүй халуун нь 44С-Дарханд 1999 онд болсон. Хур тунадасны горим: • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар 300-350 мм • Монгол Алтайн болон ойт хээрийн бүсэд 250-300 мм • Хээрийн бүсэд 150-250 мм • Говь цөлийн бүсэд 50-150 ММ • Цэлмэг өдрийн тоо 230-260 • Нар гийгүүлэлт 2300-2600 цаг байдаг Уур амьсгал бүрэлдэх хэд хэдэн хүчин зүйлс байдаг.(Манай орон далай тэнгисээс алслагдсан байдаг тул далайн нөлөө байхгүй эх газарлаг шинжтэй.) • Агаарын орчил хөдөлгөөн • Нарнаас ирэх дулааны илч • Газрын гадаргын хэлбэр дүрс 1. Агаарын массын орчил хөдөлгөөн МО-д ерөнхийдөө 2 төрлийн орчил хөдөлгөөн бий. А. Циклон Хотгорт халсан агаар дээш хөөрч циклон үүсгэнэ. 4 сараас 10 сар хүртэл циклоны салхи зонхилно. Б. Эсрэг циклон
- Хүйтэн агаарын нөлөөгөөр хойд хэсэгт үүснэ. ( 9- 3 сард ) Баруун Сибирь, тундр, хойд мөсөн далайн хүйтэн агаарын масс хур тунадас чийгийг төдийлөн их авчирч чаддаггүй. Заримдаа зун, намар баруун зүгээс хүйтэн бороо хэлбэрээр чийгтэй агаар авчирдаг. В.Муссоны салхи Зүүн хагаст Хянганы уулсын орчим, үүнээс гадна орон нутгийн чанартай салхи 2. Нарнаас ирэх дулаан Нарнаас илч ихэвчлэн дулааны улиралд их тусдаг. Нарнаас ирэх гэрэл агаараас ойж бидэнд ирдэг, 3. Газрын гадарга Газрын гадарга нь газарт бууж байгаа дулаан, чийг, хур тунадасыг хуваарилах үүрэг гүйцэтгэнэ. Заримдаа агаарын чийгтэй массийг халаадаг. Уур амьсгалын элементүүд 1. Агаарын температур 2. Хур тунадас 3. Даралт салхи 4. Үүлшилт 5. Шороон шуурга салхины үйл ажиллагаа Эхний 3 нь үндсэн элемент болдог. 1. Агаарын температур Нарнаас ирэх дулааны энерги нь агаарын температурын ялгааг бий болгож өгдөг. Дураан нь харилцан адилгүй гадарга бүрт өөр өөр нөлөөлдөг. Агаар 2-3 цагт хамгийн хүчтэй халдаг ба үүрээр 4-6 цагт хамгийн хүйтэн байдаг. МО-д хоногийн температурын их зөрүүт хавар намрын улиралд бүр их байдаг. Энэ нь эх газарлаг шинжийн нөлөө юм. • Агаарын температур халах нь цагаас хамааралтай. • Уулсын газрын гадаргын өндөржилтөөс хамааралтай Өндөрийн зүй тогтол 100 м тутамд 0,4 0 С хөрдөг. Энэ зүй тогтол атмосферийн давхаргад үгүй болно.Хойд өргөрөгт урд өргөргөөс 4-50-н бага буюу сэрүүн байдаг. Жилийн дундаж температурын зөрүү 3-40, хүйтэн дулаан сарын зөрүү 7 сард +25, 1сард -200 байдаг.
- Хамгийн дулаан хүйтний температурын зөрүү 900 орчим байдаг . Агаарын даралтын температурын дундаж 8 цаг тутамд 18. Алтайн уулархаг их мужийн байгалийн цогцолбор шинж, дотоод ялгаа Алтайн уулархаг их мужийн нийт талбай нь 248900 км2 буюу нийт нутаг дэвсгэрийн 19%-ийг эзэлдэг. Дэд муж: Алтайн уулархаг их мужид: 1. Монгол алтайн муж • Алтайн баруун • Алтайн зүүн 2. Говь-Алтайн муж 3. Хархираа, Сийлхэмийн муж Онцлог: Монгол алтайн нуруу нь мөсөн гол ихтэй бөгөөд улсын хэмжээнд 270 орчим мөсөн гол байдгаас 250 орчим нь МА-д байдгаараа онцлогтой. МА-н баруун хэсэгт нь Мөнххайрхан уулыг хүртэл авч үздэг ба энд мөсөн голын гаралтай цэнгэг нуурууд их байдаг. Монгол Алтайд өндөр уулын хээр 2300-2500 м-т ажиглагддаг онцлогтой. Говь-Алтайн нуруунд хуурай сайр маш их байдаг нь салхины элэгдэл эвдрэлтэй холбоотой. Монгол алтайд хээрийн уур амьсгал зонхилж байхад Говь- Алтайн нуруунд цөлийн уур амьсгал зонхилж байдаг ба ГА-д хялганат хээр зонхилно. ГА-н уулс амьтны аймгаар бусад мужуудаас илүү баялаг байдаг байна. цөлд байдаг алаг даага, хавтгай, аргаль, янгир зэрэг амьтад байдаг. Хуурай. Хархираа сийлхэмийн нуруунд усны элэгдэл эвдрэл ихтэй. Морений хурдас, эртний мөстлүүд маш ихээр хуримтлагддаг. Уулын хүрэн хөрс харагдаж, салхины нөлөө ихтэй учраас хуурай хээрийн ургамал зонхилдог. Ганц нэг ойн ургамал харагддаг боловч МА-д ямарч мод байдаггүй. 22. Монгол орны цэвдэг 0с-д өөртөө тодорхой хэмжээний ус юмуу мөсийг агуулсан хөрсийг цэвдэгт хөрс гэнэ. Дэлхийн хуурай газрын 24%-д нь олон жилийн цэвдэг тархсан байдаг ба дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст тархсан олон жилийн цэвдгийн өмнөд хил манай орноор дайрдаг. Монгол орны бүх нутгийн 63%-д олон жилийн цэвдэг алаг цоог байдалтай тархсан байдаг.Тус орны ул хөрс, чулуулаг улирлаар нилээд гүн хөлддөг онцлогтой. 1960-д оны үеэс улиралын ба олон жилийн цэвдгийн судалгаа системтэй болж 1967-1972 он хүртэл ШУА- газарзүй, цэвдэг судлалын хүрээлэн, ЗХУ- н ШУА- Сибирийн салбарын цэвдэг судлалын хүрээлэнтэй хамтран Монголын нийт нутгийг хамруулан цэвдгийн хээрийн судалгаа явуулж МО-ны цэвдгийн ерөнхий зүй тогтолыг илрүүлсэн бас 1972 оноос хойш Монголын үндэсний цэвдэг судлаачид МО-ны физик газарзүйн мужуудаар цэвдгийн нарийвчилсан судалгаа явуулж иржээ. Цэвдгийг хугацааны хувьд: 1. Олон жилийн 2. Өнжмөл 3. Улиралын гэж ангилна.
- 1 Олон жилийн цэвдэг нь 5-с дээш жилд гэсээгүй байдаг ба Хөвсгөл, Монгол Алтайд тохиолддог. Олон жилийн цэвдэг нь ундны ус болон тайгыг тэжээж байдаг. 2 Өнжмөл цэвдэг нь 1-5 жилд гэсэж хөлдөх байдалтай байдаг. 3 Улиралын цэвдэг нь зундаа гэсээд өвөлдөө хөлддөг ус мөсний агууламжтай Цэвдгийн тархалтын байдлаар нь: 1 Тохиолдлын ( Өмнөд хилээр) 2 Ховор ( Арай хойшоо) 3 Алаг цоог( Хоридал сарьдаг, Монгол Алтай орчмоор) 4 Үргэлжилсэн(Төв хэсгээр) 5 Тасралттай( Урд хэсгээр) Ул хөрс чулуулаг дахь олон жилийн цэвдгийн үүслийг эрдэмтэд янз бүрээр тайлбарлах боловч уур амьсгал сэрүүн өвлийн цагт цасан бүрхүүл тогтохгүй буюу нимгэн байх явдал олон жилийн цэвдэг үүсэх гол шалтгаан байх ёстой. Ул хөрсний хөлдөлт гэсэлтэнд: • Цасан бүрхүүлийн үзүүлэх нөлөө- Цас их орж дулаацуулах нөлөө үзүүлдэг. Учир нь дулаан тусгаарлагч болдог. • Хур борооны дулааныи нөлөө- Хур борооны усны температур хөрсөнд шингэхдээ хөрсний температурыг нэмнэ. • Ургамалан нөмрөгийн үзүүлэх нөлөө- Ургамалан нөмрөг зун нарны шулуун ба сарнисан цацрагийг саатуулж чулуулагт хөргөх нөлөө үзүүлдэг бол өвөл дулаан тусгаарлагч болж хөрснөөс алдагдах дулааныг багасгана. • Нуур голын ёроолын хурдасны температурын горим цэвдгийн хөлдөлт гэсэлтэнд нөлөөлнө • Хотгор гүдгэрийн нөлөө • Чийгшлийн үзүүлэх нөлөө- гадрага дээрх температур их байх тусам хөлдөлт гэсэлтэнд нөлөөлнө • Хүний үзүүлэх нөлөө- Хүмүүс ой мод устгах , гал түймэр тавих , өвс хадлан хадах , ургамалыг сийрэгжүүлэх буюу устгаснаас ул хөрс гүн хөлдөх гэсэх нөхцөл бүрднэ Уур амьсгалын дулааралт их нөлөөлж байна. Сүүлийн 20-25 жилд олон жилийн цэвдэгт хурдасны жилийн дундаж температур Хөвсгөл орчимд 0,006-0,016с , ул хөрсний гэсэлтийн гүн 0,4-0,6 см нэмэгдсэн. Харин УБ хот орчимд хөрсний хөлдөлтийн гүн сүүлийн 30 жилд 20-30 см-р багассан тооцоо гарч байна. 9. Монгол орны агуйн байршил, ач холбогдол Дэлхийн чулуун мандлын өнгөн хэсэгт орших газрын галаргатай нүх сүвээр холбогдсон хөнлий хоосон оронзайг агуй гэнэ. Гарал үүслийнх нь хувьд 4 ангилж байгаа. • Хөндийлжийн • Цэвдэг хайлалтын
- • Далайн эвдрэлээс болж үүссэн • Галт уулын лааван бамбайн доорх эрдэс чулуулаг гулсан зайлснаас болж Хэлбэр дүрсээс нь хамаараад 3 ангилах ба хэвтээ, хэвгий, босоо гэж ангилна. 1. хэвтээ нь 0-15 градус 2. хэвгий нь 15-60 3. босоо нь 6-аас дээш Агуйн дотоод байдлаас нь хамаараад 3 ангилах ба: • Танхим томоохон агуй буюу өргөн нь хэвээрээ уртаашаа хэдэн арван м үргэлжлэх • Гудам харьцангуй богино, давчуу • Хонгил хамгийн бага Монгол орны агуйг байрлалынх нь хувьд 3 ангилж авч үзнэ: 1. Алтайн • Алтайн нурууны • Говь-Алтайн дээд мужийн 2.Хангай, хэнтий, хөвсгөлийн • Хөвсгөлийн • өрнөд хангайн • хангайн арын 3. Тал говийн • говийн • дорнод талын • Дарьгангын дээд мужийн гэж ангилна. МОрны томоохон агуйнууд: a. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын “Агуйн хясаа” агуй b. Ховд аймгийн Манхан сумын Гурван цэнхэрийн агуй c. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Даян дээрхийн агуй үүр эг хоёрын уулзварт d. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд уулын агуй “Талын агуй” e. Өмнөговь аймгийн Ханбогд суманд байх ............... агуй f. Баянхонгор аймгийн Баянлиг сумын .................... агуй Агуйг дээр үеэс амьдрал ахуй, эрүүл энхийн хэрэглэлд ашиглаж байжээ. Хөндийлжийн агуйн агаар хүний биеийг цочроон хямруулагч бодисгүй өндөр сөрөг ионжилттой учраас дуу чимээгүй нам гүм байдаг. Үүн дээр тулгуурлан уушигний өвчнийг анагаах чадалтай. Чулуун зэвсгийн үеэс эхлэн хүмүүс байгалийн агуйг орогнох сууц болгон ашиглаж ирсэн. Тийм ч учраас агуйгаас түүдгийн ор, хананд нь зосоор зурж үлдээсэн зураг, яс гэх мэт зүйл олноор байдаг. Түүхийн нилээд хожуу үед хүн байгалийн болоод хиймэл агуйг орон сууц, сүм хийд, цайз, хирэм, цэргийн хуаран, харуулын байр болгон ашиглаж байв. Хүйтний улиралд хүн амыг хүнсний ногоогоор хангах зорилгоор шилэн хүлэмж барьдаг. Энэ нь хөрөнгө төсөв ихээр шаардана. Хүйтэн бичил уур амьсгалтай агуйг хүн төрөлхтөн эрт дээр үеэс хүнсний зүйл болон эд юмсийг агуулахын хэлбэрээр ашиглаж ирсэн. Сүүлийн жилүүдэд агуйг аль ч улс орон аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлж үүнээс тодорхой хэмжээгээр ашиг олж улс орныхоо эдийн засгийн байдлыг өсгөн дээшлүүлж байна. агуйн аялал маш сонирхолтой адал явдалтай байдаг учраас жуулчид ихээр татагддаг.
- 13. Монгол орны нууруудын усны нөөц, ашиглалтын одоо ба ирээдүй 12. МО-ны ургамлын газарзүйн үндсэн шинж, бэлчээрийн голлох хэлбэрүүд: МО-ны ургамлын аймаг бүрдэхэд: фгз-н янз бүрийн байдал, у/а геологийн эрин үеүд мөстлөг Анхны ургамал-газарзүйн мужийг В.Л.Комаров ангилсан. В.И.Грубов: 97 овог-548 төрөл-2000 зүйл Голарктик мужийн Евразийн ойн дэд муж Эртний Газар Дундад тэнгисийн мужийн Төв Азийн цөлөрхөг дэд мужид хамааруулсан. А.А.Юнатов: 1. Евразийн шилмүүст ойн муж Хөвсгөл, Хэнтийг хамрах ба түүнийг Соёны уулт тайгын муж, Байгалийн цаадах уулт тайгын мужид хуваасан. 2. Евразийн хээрийн муж Алтайн/н, Хангайн уулархаг нутаг, Монголын Дорнод тал ба говийн ихэнх Их нууруудын хотгор 3. Азийн цөлөрхөг муж Х.өмнө зах, шар шаваг, Дорноговийн цөлөрхөг хээрийн тойрог М.Г.Попов: 103 овог-573 төрөл-2000 зүйл Хойд хагаст: Бореалын ургамлын аймаг зонхилно. нийлмэл цэцэгтний овог /шарилжны төрөл-аги /, үетний овог / ботуул, улаан ботуул, дааган сүүл, ерхөг/, буурцагтны овог / үхэр харгана, хунчир/, улалжийн овог / улалж, бошилз/, тэргүүлэгч цэцэгтний овог / тавилгана, гичгэнэ/ голлодог. Өмнө хагаст: Газар Дундад Тэнгисийн ур-л зонхилно. нийлмэл цэцэгтний овог /шараилж/, буурцагтны / харгана/, үет ур-ын / хялгана/, луультны, тоонолжин цэцэгтний, хорголжингийн, хотирын овог / Потанины хотир/ гол суурь эзэлдэг. Ургамал өнөөгийн төрхөө 3-гч галавын сүүл, 4-гч галавын эхээр болсон уул тогтох хөд-н, түүгээр у.а өөрчлөгдсөн. Ургамалшилтын тархалтын зүй тогтол: Ур-л тархалтад: I. Г/нутгийн хэмжээ II. Хотгор гүгэр Э.М.Мурзаев:
- Хойд хэсэгт уулын босоо бүслүүр үүснэ. 1. бореалын хэвшинжийн бүсшил-Соён маяг / Хэнтий/н, Хөвсгөлийн уулст үзэгдэх ба тагийн бүслүүр 2200-2400м-с дээш оршино. Түүнээс доош тайгын бүслүүр, тэгээд ар хажуугаар нь жижиг төгөл, өвөр хажуугаар уулын хээр байх ба өргөн хөндийн ёроолыг хялганат хээр бүрхэнэ./ 2. аридын –Хангайн, Алтайн,Говийн маяг Хангайн маяг-Хангайн тагийн бүслүүр 2600-2700м-с дээших өндрийг эзлэнэ. Тайгын бүслүүр маш нарийн, ой ар хажууг, урд хэсэгт тагийн ур-л, шууд хээртэй залгадаг./хялгант хээр, цөлөрхөг хээр/ Алтайн маяг-М-А-н гол нурууд, Г-А-н нэн өндөр 3 Богдод үзэгдэнэ. 2800-3000м- тагийн бүслүүр, тайгын бүслүүр байхгүй.Доод давхарлагт 1500-1700м-цөлөрхөг хээрийн маягтай ургамалжилт байна. Говийн маяг-Г-А-н бусад уулст хам-на. Говийн ургамалшилттай. • Хээрийн бүсэд: хуурайвтар у/а-д зохицсон олон наст өвс зонхилох суурьтай ба ксерофит үетнүүд-хялгана, хазаар өвс, биелэг өвс г.м. Энд олон наст ур-л бүх ур-ын зүйлийн 70-90%, 1 наст ба ховор -6-9% • Цөлөрхөг хээр ба говийн бүсэд: о.н.у-л зонхилох ч, цөөрч 43-54%, • Цөлийн бүсэд: 1 наст ур-л- 12-36% / О.н.у-л эрс цөөрсөн/ • Ойт-хээрт: хар мод, о.н.у-л зонхилох 90%, 1 наст у-ло байхгүй • Тайга: модлог ургамал зонхилно./ хуш, хар мод, шилмүүст мод цөөн Газрын хөрс бараг ногоон хөвдөөр хучигдана. Ургамалшилтын хэвшинжүүд: Өндөр уулын ургамалшил Өндөр уулын тундр Ойн ургамалшил Алаг өвст нугалаг хээр Үет ургамал-алаг өвст нугалаг хээр Үет ургамал-алаг өвст хээр Үет ургамал-алаг өвс-бутат хээр Монгол өвст цөлөрхөг хээр Бутат цөлөрхөг хээръ Бударганат цөл Бутат цөл Баянбүрд Элсний ургамалшил Бэлчээрийн голлох хэлбэрүүд: 1. Өндөр уулын бэлчээр 2. Ойн бэлчээр 3. Талын бэлчээр 4. Говь цөлийн бэлчээр 1. Өндөр уулын бэлчээр: Энэ нь: тундрын, нугын талын бэлчээрээс бүрдэнэ. Тундрын бэлчээр: Хөвсгөл аймагт их хэмжээгээр байх ба энд цаа бугад тохирдог ур-л байдаг. S=500га
- Нугын бэлчээр: А-Х, Б-Х, Г-А, Завхан, Ө-Х, Хөвсгөл, Ховд аймгууд. S=4,2 сая га Талын бэлчээр: А-Х, Хөвсгөл. Богд илүү тохирдог. S=600мян.га, 1га-н дундаж ургац 100-670кг/га 2.Ойн бэлчээр: Ойт хээр ба бут сөөгтэй бэлчээр. Ой: А-Х, Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий аймаг. S=6,5сая.га, үхэр, адуунд илүү тохиромжтой.Хадлан хадах боломжтой. 320-760кг/га 3. Талын бэлчээр: Бүх нутаг. Х.бага Сэлэнгэд 2,4сая.га, х.их Дорнодод 11,6сая.га байдаг. Нийт S=86,9сая.га, 1га-н дундаж ургац 200-700кг/га. 4. Говь цөлийн бэлчээр: МО-ны өмнөд хэсэг, Говийн аймгууд оршино. Монгол өвс-таанат, Монгол өвс- шарилжит, харгана-Монгол өвст бэлчээрийн хэв шинж зонхилно. Сөөг сөөгөнцөр ур-л ихтэй. 1га-н ургац 100-300кг/га. 21. Монгол орны ой тайгын ландшафт, ашиглалт, экологийн тулгамдсан асуудлууд Ландшафт гэдэг нь: Газрын гадаргын төрх байдал, хурдас чулуулаг, хөрсөн бүрхэвч, уур амьсгал, ус чийгийн горимын хувьд ойролцоо, ургамалжилт, амьтны аймгийн хувьд ижил төсөөтэй / байгалийн хамгийн бага ялгаатай/ газарзүйн бүрхэвчийг хэлнэ. Монгол орны ой нь Хөвсгөл болон Хэнтийн уулст голлон тархснаас гадна Хангайн хойд талын нуруудад нилээн тархсан бол Монгол-Алтайд бага зэрэг, Говь-Алтайд бараг байхгүй. Хянганны нурууны салбар уулс манай оронд хамаарах ба ой багахан хэсгийг эзэлдэг. 1956 оноос эхлэн ойг шинжлэх ухааны үндэстэйгээр нарийн судлах болсон бөгөөд 1980 онд заг бүхий талбайг хамруулан нийт нутаг дэвсгэрийн 15% гэж тогтоосон. Манай орны ойн онцлог нь зөвхөн уулын ар хажуугаар зонхилон ургадаг ба урд хэсгээр хээрийн ургамал ургана. Тиймээс ойт хээр гэж нэрлэх нь бий. Ургамалжилтын хувьд: Шилмүүст ой зонхилох бөгөөд Ойн 72% шинэс, 11% хуш, 6% нарс, үлдсэн хувийг жодоо, гацуур, хус, улиас, улиангар, бургас, хайлаас, тоорой, заг эзэлнэ. Уулын дунд хэмгээр шинэсэн ой, холимог ой, Зарим голын хөндийг дагаж хус, улиангар, бургас тус тус ургадаг. Мөн бутлаг ургамалаас нохойн хошуу, гүзээлзгэнэ, тавилгана, үхрийн нүд ургана. Хөрс: Ойн хөрсийг нийтэд нь ойн саарал хөрсний хэв шинжид хамруулан дотор нь Чандруулаг шинж тэмдэг бүхий ойн саарал, Хар сарал, Ойн хүрэвтэр хар саарал хөрс гэж 3 хэсэгт хуваасан. 1. Чандруулаг шинж тэмдэг бүхий ойн саарал Хөвсгөл, хангай, хэнтийн чийг ихтэй тайгад тархах ба цэвдэгт ул хөрсны нөлөөгөөр үүссэн. Хуш , хар модон тайгад ихээр ажиглагддаг. 2. Хар сарал 3. Хангай, хэнтий, хөвсгөлийн уулсын ар хажуугаар өвслөг ургамал ихтэй, хар модон ойд өргөн тархсан.
- 4. Ойн хүрэвтэр хар саарал хөрс Орхон, Сэлэнгийн ба Онон улзын хоорондох усны хагалбар хам уулс болон Хангай, хэнтий, хөвсгөлийн уулсаар тархна. Энд холимог ой зонхилно. Амьтны аймагийн хувьд ихээсэн баялаг бөгөөд нийт 14 зүйлийн мэрэгчид /ойн улаан ба хөвдний улаан огтно, асганы үхэр огдой, хэрэм, жирх, чандага г.м/, 6 зүйлийн туурайтан /бор гөрөөс, гахай, хүдэр, буга, хандгай/, араатнаас булга, солонго, цагаан үен, жигүүртэн амьтадаас хол нисэж чаддаггүй шувууд ихээхэн тархсан бөгөөд сойр, хөхөө, тоншуул, хур г.м Уур амьсгалын хувьд: Дулаан хангамж бага байдгаас сэрүүн, ууршилт бага, илүүдэл чийг ихтэй байдаг нь цэвдгийн гэсэлттэй холбоотой. Чийгийн хувиарлалт уулын ар өвөр, өндөрийн ялгаанаас хамаарч өөр өөр байдаг. Ойн ашиглалт: 1924 онд УБ хот, Ерөө, Онон, Хөвсгөлд ой хамгаалах анги байгуулагдсанаар тус салбарын суурь тавигдсан. Ойн баялагийг үйлдвэрийн аргаар ашиглах ажлыг 1930аад оноос ЗХУ-ийн тусламжтайгаар Ерөөд модны завод, УБ ходод мод зүсэх үйлдвэр байгууласнаар эхэлсэн. Энэ үеээс эхлэн модийг их хэмжээгээр үйлдвэрийн зориулалтаар хяналтгүй ашиглах болсон. 1990 оноос хойш хулгайгаар мод бэлтгэх, ойд санаатай болон санамсаргүйгээр түймэр тавих, ашигт малтмал олборлох зэрэг хүний буруутай үйл ажиллагааны улмаас ойн нөөц жилээс жилд багасаж байна. 2005 оны байдлаар нийт нутаг дэвсгэрийн 8% нь ойтой байсан бол энэ тоо өнөөдөр 5% болтлоо буурсан. Ашиглалтын төрөл - ойн дагалдах баялагийг ашиглах, - ан агнуур - Аялал жуулчлал - Үйлдвэрийн түүхий эд - Мод, бут сөөрийг хотын ногоон бүсэд ашиглах зорилгоор шилжүүлэх - Ойн захаар бэлчээрийн зориулалтаар тус тус ашигладаг. Экологийн тулгамдсан асуудал Манай ороонд ойн буруу ашиглалтаас шалтгаалан экологийн олон тулгамдсан асуудал үүсээд байна. -Ойн нөхөн сэргээлт Ой модыг үйлдвэрийн зориулалтаар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллага нөхөн сэргээлт огт хийдэггүй. - Ойн түймэр 1996 оноос хойш ойн түмэр ихээр гарах болсон. Сүүлийн үед иргэд санаатай гал түймэр тавих болсон олон шалтгаантай юм. 1. Шатсан ойг цэвэрлэх зорилгоор модыг бэлтгэхэд бага төлбөр авдаг. 2. Хуурай мод зах зээл дээр илүү үнэд хүрсэн 3. Түймэр тавьсан этгээдэд хүлээлгэх хариуцлага сул зэргээс - Хортон шавьж Дэлхийн уур амьсгалын дулааралтай холбоотойгоор ойн хортон шавьж ихсэх болсон. Мөн ойн хортон шавьжтай тэмцэх ажиллагаа доривтой хийгдэхгүй байгаатай холбоотой.
- - Хөрс хамгаалах - Дагалдах баялагийг зөв зохистой ашиглуулах - Ан аг нуурын асуудал Өнөөдөр монгол оронд үйлдвэрийн зориулалтаар ашиглах ойн нөөц байхгүй бөгөөд хамгаалах, нөхөн сэргээх асуудал хурцаар тавигдаж байна. 16, 36. МО-ны гадаргын үндсэн хэв шинж хотгор гүдгэрийн байдал /дутуу/ Монгол орны нутаг нийтдээ өндөрлөг уулархаг юм. Манай орны уулс Алтай Хангай, Хэнтий гэсэн 3н том уулсын системд багтана. Алтайн нуруу зүүн урагш нийтдээ 1800 км үргэлжлэхдээ аажмаар намсаж зүүн өмнөд хагас нь говийн цөлөрхөг нутагт гүн түрж орсон учраас түүнд говийн нөлөө ихээхэн тусаж гадаргын байдлыг өөр болгожээ. Иймд Алтайн уулсыг 7 хувааж баруун хойдох хэсгийг Монгол Алтай зүүн өмнөд хэсгийг Говь-алтай гэнэ Алтайн уулын баруун хойшоо Орос Алтай, зүүн тийш Сийлхэмийн нуруу байрлана. Хангайн улсын систем тум орны бараг төвд байрлаж баруун хойноос зүүн урагшаа 700км сунаж тогтсон байна. Харин салбарууд нь баруунаас зүүн тийш , эсвэл баруун урдаас зүүн хойш чиглэсэн байдаг .Энэдэх уулсын өндөр монгол Алтайнхад арай хүрэхгүй ноён оргил Отгонтэнгэр уул нь 4000мм орчим өндөр юм. Хангайн уулын систем болон монгол болон оросын хил орчим оршдог Саяны нуруутай уулзүйн хувьд холбоотой. Хөвсгөлийн уулс манай улсын хойд хэсэгт байрладаг . Тэндэх нурууд нилээд өндөр (улаан тайга 3300м) боловч богино, Ихэнхдээ хойноос урагш сунасан байрлалтай. МО-ны зүүн хойд хэсэгт Хэнтийн улын систем оршино. Хэнтийн нуруу зүүн хойноос баруун урагш 400 км үргэлжилнэ. Энэ системийн уулс МО-ны хамгийн нам нь бөгөөд Хэнтийн уулсын хамгийн өндөр нь Асралт хайрхан 2800м. Зүүн хилээр Их Хянганы уулс байрлажээ. Ихэнх хэсэг нь МУ-н нутаг дэвсгэр дээр байдаг.Энэ уулсийн систем нь 1500-д м ба богинохон нуруудын байдалтай. Талархаг газрууд дотроос хамгийн том бөгөөд урт үргэлжилдэг нь дорнодын тал юм. МО-нд ухаа гүвээтэй тал зонхилхын хамт тэгш тал ч бий. Дорнодын хэсэгт уулсын хамгийн нам цэг Хөх нуурын хонхор (560м) байна. Тал газарт бага шиг уул, толгод нилээл тохиолдх бөгөөд тэдгээр нь нийтдээ баруун урдаас зүүн хойш сунаж, хэнтийн гол нуруудтай зэрэгцсэн системтэй юм. Талархаг гадаргатай нутаг нь манай орны говь, мөн Монгол Алтай Хангайн нурууны хоорондох Их нууруудын хотгор юм. МО нийтдээ өндөрлөг бөгөөд өнө удаан хугацаагаар дэлхийн гадаад хүч- ус, салхи, өгөршлийн нөлөөгөөр ихээхэн элэгдэж хотгор гүдгэрийн нийт төрх элэгдмэл байдалтай болжээ. Уулсыг: 1. Өндөр уулс 2. Говь маягийн уулс 3. Дундаж өндөр уулс 4. Цав толгод гэж ангилна 1. өндөр уулс нь ихэнхдээ 3000м-с дээш сүндэрлэхдээ орой хяр нь голдуу тэгш хавтгай байдаг. Зарим газарт бөмбөгөр, шовх байх явдал бий. Өндөр уулс нь ойн захаас дээш гарч зөвхөн асга чулуугаар хучигдсан байдаг. 23.Улаанбаатар хотын байгаль орчин, экологийн хямрал, тэмцэх арга ажиллагаа 1. Байгаль орчин Улаанбаатар хот нь хэнтийн нурууны салбар уулсын бүс нутагт оршдог. Туул голын хөндийд зүүнээсээ баруун тийш сунаж тогтсон, урд талаараа Богдхан уул, хойд
- талаараа Чингэлтэй уул, баруун талаараа Сонгинохайрхан уул, зүүн талаараа Баянзүрх уул. Зуны агаарын дундаж тем нь 23 градус болон өвлийнх нь -10 С-д хүрлэг. өвөлд тогтох цасан бүрхүүлийн зузаан 18-25 см. Салхин дундаж хурд нь 2-2,8. нар гийгүүлэлтийн хугацаа нь 2561 цаг байдаг. Экологийн хямралын хувьд: Хөрс: УБ хотын хүн ам өсөн нэмэгдэж байгаатай уялдан газар дээрх барилга байгууламж ихээр нэмэгдэж байгаа газрын элэгдэл эвдрэлд ихээр нөлөөлдөг. 1998-2005 оны хооронд УБ-ын хүн ам ихээр нэмэгдсэний улмаас суурьшлын бүсийн нийт талбай хоёр дахин нэмэгдсэн. Үүний улмаас гэр хорооллоор илүү тэлээд галлагаат зуух, автомашин зэрэг газрын элэгдэл талхлагдлын бсуад хүчин зүйл ихээр нэмэгдсэн. Уулын болон уулын ам хөндийн, голын хөндийд тархсан 46 янзын хэвшинжийн хөрс байдаг. Үүний 42,3 хувь нь уулын хөрс, 23 хувь нь ам хөндийн хөрс, 6.3% нь гол хөндийн хөрс, 1,6% нь сул хөгжсөн болон хагас бэхжсэн элсэн хөрс байдаг. Уулын ам хөндийн хөрсний 7330.1 га нь эвдрэлд орж үржил шимээ алдсанаас гадна 17563.9 га нь цэвдэгтэй. 4.3% нь гадаргадаа ямар нэгэн хэмжээний чулуутай. Нийт хөрсний 40% нь антропогений нөлөөллийн улмаас төрх байдлын өөрчлөлттэй нь тогтоогдсон. Нийслэлийн нутаг дэвсгэрт газрын гадарга байгалийн үйл явцаар болон нуралт гулсалт, түр зуурын урсацын үйлчлэлээр нилээд эвдрэлд орсон. Энэ нь ялангуяа Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан уулсын хажуугаар тохиолдоно. Нийслэлийн бүс дэх газрын элэгдэл эвдрэлийн нэг томоохон хүчин зүйл нь хот хөдөөгийн эмх замбараагүй сүлжилдсэн шороон зам юм. Ялангуяа уулын хажуу, налуугийн өнцөг их бартаатай газраар шороон замын мөрөөр гадаргын урсацын уруй үүсэх, улмаар газар эвдрэх нөхцөл бүрдэж байна. УБ хотын барилгажсан талбай дотор 376,2км зам байна. Ургамлан нөмрөг Автомашины замаас гадна УБ хотын ногоон бүсэд хууль бусаар мод тарьж ашиглах үйл ажиллагаа нь газар элэгдэж эвдрэх энэ төрлийн хүчин зүйлст хамаарч байна. Хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр газрын гадаргын элэгдэл эвдрэл өссөнөөс ургамлан нөмрөгийн 51.7% нь талхлагдалд орсны дотор 50159.5га хүчтэй, 58749,9 га дунд зэрэг, 16766.6га сул талхлагджээ. Нийслэлийн ногоон бүсийн нийт талбай 266910 га. Нийслэлийн ойн хэрэглээний улмаас түймэр болон бусад гамшигт үзэгдлүүд бий болсноос ойн бүсийн 4,7% нь багассан байна. Гадаргын ус УБ хотыг ундны усаар хангадаг ашигладаг усан давхаргыг нөхөн сэргээдэг гол эх үүсвэр нь Туул гол юм. Бохирдлын хувьд Туул гол нь ихээхэн бохирдож байгаа бөгөөд энэ нь хөрсний химийн бохирдол болон дутуу цэвэрлэгдсэн бохир ус гол руу цутгагдаж байгаатай холбоотой. Үүний эх үүсвэр нь төрөл бүрийн боловсруулах үйлдвэр болон арьс ширний үйлдвэрүүд, хог хаягдал бөгөөд эдгээр газрууд нь Туул гол руу хагядал бохирдлуудаа нийлүүлэхтэй холбоотой. Мөн Туул голын эргэн тойронд иргэд хог хаягдал болон бохир эд зүйлсээ ихээр угаадагтай холбогдуулан бохирдож байна.
- Үер УБ хотын нутаг дэвсгэр дэх үерийн аюулын эх үүсвэр нь Туул, Сэлбэ, Улиастай, Толгойт, Баянгол зэрэг гол горхи болон хур бороо, хүрээлэн буй уулсын олон тооны томоохон гуу жалга, хавцлуудын цас хайлснаас үүсэх шар ус зэрэг болно. Богино хугацанд хүчтэй аадар бороо орсны улмаас голын ай савууд аадрын усаар дүүрч байна. зөвхөн сүүлийн 5 жилийн байдлаас үзэхэд УБ хотод 1-2 удаа ширүүн аадар бороо орж, уруйн үер буужээ. Энэ нь хур тунадас хөрсөнд шингэх хэмжээ багассаар байгаатай холбоотой. Мөн хотын агаар мандлын хүчтэй конвенц, агаарынэ бохирдол, уул зүйн нөлөө байна. Уур амьсгалын өөрчлөлт Сүүлийн жилүүдэд уур амьсгал ихээхэн өөрчлөгдөж гамшигт үзэгдлийн /ган зуд, хүчтэй салхи болон шороон шуурга, аадар бороо/ тоо ихсэж байгаа. Нийслэлийн хэмжээнд сүүлийн 10 жил арван удаа хүчтэй цасан болон шороон шуурга болсон. Мөн агаар хуурайшилтаас болж нийслэлийн хэмжээнд сүүлийн 5 жилд 106 ойн хээрийн түймэр гарсан. Ой хээрийн түймрийн утаа, хэт халалт, цаг агаарын гэнэтийн өөрчлөлт иргэдэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна. Агаарын бохирдол УБ хотын агаарын бохирдлыг үүсгэж байгаа эх үүсвэрүүд нь: 1. Нүүрс хэрэглэдэг гэр хорооллын өрхүүд 90% 2. Дулаан цахилгаан станц, нам даралтын зуух 7% 3. Автомашины нөлөө 3% 4. Агаарын бохирдол, гэр хорооллын утаа 90% Ийнхүү УБ хотын агаарын бохирдлын хэмжээ хүлцэх хэмжээнээс даруй 5-6 дахин хэтрэн хүрэрлэг хий, атотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, тоос химийн хортой нэгдлүүд хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Энэ нь мөн хүн амын хэт төвлөрөл, гэр хорооллын тэлэлт, хот төлөвлөлтийн зохисгүй харьцаанаас нөлөөлж байна. Хүний хүчин зүйлсээс шалтгаалж үүссэн бэрхшээлүүд Нийслэлийн нутаг дэвсгэрт одоогоор барилгажаагүй байгаа буюу ХАА-Н эдэлбэр газарт тооцогддог 335.5мян га талбайн 80 гаруй % хүн мал, машин техник, ус салхины нөлөөгөөр эвдэгдээгүй зогсохгүй хүрээлэн байгаа орчныг бохирдуулж буй эх үүсвэрүүдийн нэг болж байна. Хотын иргэдийн малаас гадна хотын захад уяачид, тууварчид, мал борлуулах айраг зарах зорилгоор олон тооны мал бүхий иргэд газрыг эвдрэлд оруулж байна. мөн хотын бэлчээрийэн даацбайвал зохих хэмжээнээс дунджаар 5 дахин, илүү төвлөрсөн газраа 10-15 дахин хэтэрсний улмаас ургамлан бүрхэвчийн доройтолд орж байна. № 18. Монгол орны рашаан усны ангилал, ашиглалт ба ач холбогдол Газрын гүнээс гардаг ус: 1. Цэнгэг ус 1л усанд – 1грамаас бага эрдэсжилттэй 2. Минераллаг ус 1л усанд – 1граммаас дээш эрдэсжилттэй Дээрх байдлаар эрдэсжсэн анагаах чадвартай минераллаг усыг рашаан гэнэ. Рашаан дахь эрдсийн агууламжаар нь рашааныг 3 ангилна. Усан дахь бодисын агууламж
- • Маш ховор • Маш бага хэмжээтэй, олонтой тохиолдох • Их хэмжээтэй, олонтой тохиолдох гэж ангилна. Минераллаг усыг дотор нь: 1. Гидрокарбонатлаг Са, СО3 –хүйтэн- Монгол орны Дорнод хэсгээр 20 байдаг 2. Халуун ба хүйтэн устай. Баруун хэсгээр 16 байдаг 3. Давслаг ба их минераллаг өмнөд хэсгээр 6 байдаг Эрдэсжилтээр нь: 1. 1 литрт 1 граммаас бага бол сулавтар 2. 1 литрт 1-10 грамм бол дунд 3. 1 литрт 10-50 грамм бол их 4. 1 литрт 50 граммаас их бол маш их Температураар нь: • 0-оос бага бол хэт хүйтэн • 0-4 бол хүйтэн • 4-20 бол хүйтэвтэр • 20-37 бол бүлээн • 37-42 бол халуун • 42-оос дээш бол хэт халуун Монгол оронд нийт 300 гаруй рашаан байдаг ба үүнээс 42 нь эмчилгээнд илүү өргөн ашиглаж байна. Дээрх температурын ангиллыг гаргахдаа Монголын 213 рашаанд хэмжилт хийх байдлаар гаргасан байна. Хүйтэн рашаанууд нь унтарсан галт уул бүхий газар трхмал тохиолдох бөгөөд Дорнод монголын тал нутгийн хойд хэсэг, Хэнтийн уулархаг орны төв ба зүүн шувтарга орноор. Халуун рашаанууд нь МО-ы хойд ба баруун хойд хэсэгт тархан оршино. Улсын хэмжээний томоохон халуун рашаануудад Жанчивлин, Отгонтэнгэр, Хужирт, Шаргалжуут, УБ, Оргил, Аварга тосон багтана. №19 20. Монгол орны физик газарзүйн мужлалт, үндсэн муж, нэгжүүдийн ялгарах онцлог Байгалийн хүчин зүйл, ялгаатай байдлаар нь хуваахыг мужлалт гэнэ. • Геоморфологи • Байгалийн бүс бүслүүр • Уур амьсгалын ялгаа • Хөрсөн бүрхэвч • Ургамал амьтан Мужлал хийгдсэнээс хойш 4 удаа зохиогдсон. 1. 1930 онд Кондратив хийсэн. 11 ангилалтай6 энэ зөвхөн хотгор гүдрэгийг онцолсон уичр 2. 1934 онд Симуков 12 мужлалтай ангилал зохиосон бөгөөд анхны атласыг хэвлүүсэн 3. !937 онд Мурзаев 10 мужид хуваасан. 4. 1940 онд мөн Мурзаев 5 муж, 27 дэд муж1948 онд хэвлэгдсэн. Муж, дэд мужуудад хуваасан.
- 5. 1962 онд Цэгмэд 3 шатлалтай ангилал хийсэн бөгөөд энэ нь хамгийн төгс болсон. 4 их муж, 12 муж, 27 тойрог 6. Даш 6 мужид хуваасан. Хангай-Хэнтийн уулархаг их муж Сэлэнгэ, Архангай, Булган, Хөвсгөл бүхэлдээ багтана. Завхан, Хэнтий, Төв аймгийн ихэнх хэсэг, ӨВ, Увс, Дорнодын хагас хэсэг багтана. Энэ мужийн нийт талбай 527500км2, нийт нутгийн 30%ийг эзэлнэ. Дотроо 3 дэд мужтай. 1. Хангайн гол нуруу 2. Хөвсгөлийн салбар уулс 3. Хэнтийн гол нуруу, түүний захын уулс Уулзүйн хувьд баруун хойноос зүүн урагш намссан. Паледон, герцаны нөлөөгөөр бий болсон. Уур амьсгалын хувьд харьцангуй их хур тунадас унадаг. Агаарын температур өьвөлдөө дунджаар -30, жилийн дундаж хасах тэмдэгтэй, харьцангуй сэрүүн. Иймээс олон жилийн цэвдэгтэй. Ус зүйн сүлжээний гол эх үүсвэр, нягт нь 0.07. Энэ бүсэд Дархан, Эрдэнэт, УБ зэрэг томоохон хотууд байдаг учир хүн амын нягтрал ихтэй. Дорнод Монголын муж Нийт талбай 247630 км2, нийт нутгийн 19%. 3 дэд мужтай 1. Дундад Халхын өндөрлөг 2. Дарьганга 3. Дорнодын тэгш тал Энэ мужийн онцлог нь ухаа гүвээт, тэгш талуудтай. Дундаж өндөр нь 600-900, хуурай хээрийн ландшафтай. Хур тунадас 200-250мм, зундаа +25-30, Өвөлдөө -25-30. Ус хамгийн багатай. Хялганат хээр зонхилдог. Алтайн уулархаг их муж Өндөр уулын, хээрийн ландшафтай, эргэн тойрон говиор хүрээлэгдсэн. Баруун хойноос зүүн урагш сунаж тогтсон цулдан суварга уулстай байна. энэ мужид уул үүсэх үйл явц явагдаж байгаа. 3 дэд мужтай. 1. Говь Алтайн муж 2. Монгол Алтайн 3. Хархираа Сийлхэний нуруу Монгол орны 260 гаруй мөсөн голын 240-өөд нь байдаг. хамгийн том Потатины мөсөн гол урт нь 70км, өргөн нь 14-19км. Эндхийн мөсөн голууд нь үлдмэл шинжтэй. Мөсөн гол нь хэзээ ч хайлдаггүй. Учир нь хэт их өндөрт оршдог, хуурай зэргээс шалтгаална. Энэ муж бусад мужийг бодвол илүү хуурай шинжтэй, Говь Алтайн нуруугаар бэл залгадаг. Энд тайга байхгүй шууд таг тэгээд хээр, ой нь Хархираа Түргэний голоор илэрнэ. Энэ мужид хүн анх үүссэн гэнэ. Дэд бүтцийн хөгжил харьцангуй сул, ховор металлын судлууд харьцангуй ихтэй. Аялал жуулчлалын нөөц их, Гурван цэнхэрийн агуйд 300 жилийн өмнө хүн амьдарч байсан. Энд мөсөн гол, мөнх цас, мөстлөгийн үеийн үлдмэл элбэг. Салхи, усны элэгдэлд их орсон хуримтлал их байдаг. Үүнээс шалтгаалаад хөндийлж их, уулс нь ян сарьдагтай. Тагийн бүслүүр 3500-4000 м илэрдэг. Говийн их муж
- Энэ мужийн гол шинж нь уур амьсгалын хувьд 120-оос багагүй мм хур тунадас унадаг, зарим газар 50 ч хүрэхгүй. Газрын гадарга нь ихэнхдээ жижиг сайр чулуун хуйлаастай, элсэн цулдамтай. 3 дэд мужтай. 1. Монгол Алтайн арын говь, нууруудын хөндий, их нууруудын хотгор 2. Алтайн өвөр говь 3. Дорнод говь Онцлог нь урсгал ус үндсэндээ байхгүй, гүний ус элбэг, ургамалан нөмрөг тачир сийрэг, элсэн нөмрөгтэй, хужир тойром их. Хур тунадасны хувьд 150-ээс бага уналаг бөгөөд доод тал нь 20-0мм. Уурших чадвар нь тунадаснаасаа хэд дахин их байдаг. Температур нь өвөл -15-20, зун +30-35. өвлийн үргэлжлэх хугацаа бага. Салхи ихтэй. Хавар зуны сард хүчтэй салхилж элс шороон шуурга ихтэй байдаг. газрын гадаргууд цав толгодтой, ухаа гүвээт, хэвгий тал нутагтай. Хангай хэнтий хоорондох том нууруудын хотгорын захаар том том элсэн тарамцагтай. 35 . Монгол орны нуурууд, тэдгээрийн ангилал, горим, ач холбогдол Монгол оронд том жижиг нуур элбэг бөгөөд эдгээр нь газрын дундад тэнгисээс байгаль нуур хүртэлх зурвас газрыг хамарсан нуурын бүсийн зүүн хэсэгт орших бөгөөд газарзүйн тодорхой нөхцлөөс шалтгаалан жигд бус тархсан. МО-нд 0.1 хавтгай дөрвөлжин км-ээс дээш талбайтай нуур 3500 орчим байгаа ба тэдгээрийн нийт талбай 15640 хавтгай дөрвөлжин км талбай байх ба нутаг дэвсгэрийн 1%-ийг эзэлнэ. Нууруудын ангилал нь 1. Эрдэсжилтийн горим 2. Гарал үүсэл 3. Талбай буюу хэмжээ 4. дулааны горим зэргээр нь ангилсан байдаг. Нуурын эзлэх талбайн хэмжээгээр нь: • маш жижиг 0.1-1 км2 • бага 0.1-10 км2 • багавтар 10,1-50 • Дунд 50.1-100 • Томоохон 100.1 -1000 • Том нь 1000-аас дээш Маш жижиг нуур бүх нуурын тооны 85%-ийг эзэлдэг. Хар ус, Хяргас, Увс, Хөвсгөл нуур нь бүх нуурын тооны 0,2%, бүх нуурын талбайн 58,6%-ийг эзэлдэг. Нуурыг гарал үүслээр нь: 1. Тектоник хөдөлгөөнөөр үүссэн хонхорт тогтсон нуур: Тектоник хөдөлгөөний үед газрын царцдас шилжиж зөрөгт хотос үүсгэх бөгөөд уг хотгорт нуур тогтоно. Увс 3350 км2-Мурзаев, Хөвсгөл 2612, урт нь 133,4 км, өргөн нь 39.6, гүн нь 238,3, Хяргас 1406,8, Хар ус 1859.2, ҮҮрэг, Хар нуур, Бөөн цагаан, Орог нуур, Улаан, Буйр, Яхь, Хөх нуур, Баяннуур 2. Галт уулын гаралтай нуур. Галт уулын өрх дотор эсвэл хүрмэн чулуунд лавд хаагдаж тогтсон нуур хамаарна. Шарга, Хөдөө, Тэрхийн цагаан, Гичгэнэ, Урантогоо, Бүрхээр нуур, хүрмэн лаавын урсгалд хаагдаж үүссэн нь Хануй, Хүнүй, Орхон, Чулуут, Тэрхийн голын хөндийд хэд хэдэн нуур байдаг 3. Цөмрөлөөс үүссэн хонхорт тогтсон нуурууд. Үүнд хөндийлжийн буюу суффозийн, дулааны хөндийлжийн гаралтай хэдэн зуун нуур багтах ба эрэг нь налуу, хэлбэр нь голцуу зуйван, эргийн шугам нь хэрчигдсэн байна. цөмрөлийн
- хонхорт үүссэн нуур гадагш урсгалгүй, түр зуурын гүний усаар тэжээгдэх учир их давстай, түвшин нь ихээхэн хувьсамтгай байдаг.Цайдам, Төхөм, Үхэрт, Сүм, Шаварт, Бүс нуурууд 4. Салхины ажиллагаагаар үүссэн хонхорт тогтсон нуурууд. Салхинд туугдаж ирсэн элс голын хөндийг боосноос үүссэн. Баяннуур, Хар нуур, Сангийн далай, Хунт, Цоохор, Мухар хүнгүй 5. Хад чулуу нурсан юмуу уулын хажуу бэлийн хурдас гулссанаас уулын ам хөндий боогдоход тогтсон нуур. Тахилт, Сүлийн нуур, Монгол цагаан нуур, Шаварт нуур, Хярт нуур, Хар нуур, 6. Мөсөн голын гаралтай нуурууд. Нэг хэсэг морений хурдас глын хөндийг хааж боосноос, нэг хэсэг нь мөстлөгийн хунх хөндийд үүссэн. Их хаг, Хурган нуур, Хотон, Сордог, Гал нуур, Даян, Хөх, Цолмон, Тарган, Тайж 7. Голын хөндийд тогтсон нуурууд. Ийм нуур, голууд гульдралаа сольж урсахаас гадна гол мөрөн ширгэж үгүй болсноос үүсэх бөгөөд насны хувьд харилцан адилгүй. Айраг, Ногоон нуур, Цагаан нуур, Их нур, Говийн цагаан нуур, Дөрөө, Баруун шаварт зэрэг. Нуурын эрдэсжилтээр нь: Нуурын эрдэсжилт, химийн найрлага, тухайн нутаг орны газрын гадарга, хурдас чулуулгийн бүтэц, гүний гадаргын урсацаас ихээхэн шалтгаалах учир нэг янз биш байдаг. Эрдэсжилтийн хувьд цэнгэг, давстай гэж хоёр ангилна. 1. Цэнгэг устай нуурт гадагш урсгалтай бүх нуурыг хамруулж болох бөгөөд тэдгээр тус улсын умард хэсгийн ойн хөвч, ойт хээрийн бүсийн том жижиг нуурууд багтана. 2. Хуурай хээр, говь цөл нутагт байдаг тогтмол нуурууд. Ялангуяа ус хөрсний гадаргаас уурших ууршилт асар их байдаг нь эрдэс уусмалаар хангахад нөлөөлнө. Тус орны давстай нуурууд усзүйн хувьд Төв Азийн гадагш урсгалгүй дотоодын ай савд хамаарах бөгөөд бүх нуурын бараг 70 орчим нуурыг эзэлдэг. Нуурын дулааны горимын хувьд: 1. жилийн туршид температурын холмиог шатлал бүхий нуурууд 2. улирлын чанартай шатлал үүсдэг нуурууд Ашиглалтын хувьд: 1. Загасчлал 2. Давс олборлолт 3. Рекреаци 4. Зам тээвэр 5. Усжуулалт Горим. Нуурын усны температурын горим байдал эх газрын уур амьсгалын үндсэн шинжийг тусгах тул улирлын ялгаа их гардаг. Гүехэн нуурууд зун өнгөнөөсөө ёроол хүртэл халж бүлээсдэг бол намрын сэрүү оронгуут дулаанаа алгуур алдсаар жилийн 5, 6 сарын турш мөсөр битүү хучигдана. Олонхи нуур 7, 8-р саруудад туйлдаа хүртэл халж бүлээснэ. Жижиг нуурын усны гадаргын температур 25-28 С, гүнзгий нуурынх 15-20С, жижиг нуур 10 сараас, том нуур 11 сараас эхлэн хөлдөж хадаалаад мөс зузаарах 3 сар шувтартал үргэлжилнэ. Мөсний дундаж зузаан 1-1.5м, инверси зонхилох газарт 1.5-2 метрт хүрнэ. Монгол орны нууруудын усны гэрэлтлэг, өнгө, тунгалагшил зэрэг оптикийн үзэгдэл нуур бүрт янз бүр бөгөөд улирлын байдлаар хувьсаж өөрчлөгдөнө. Нуурын оптикийн үзэгдэл, гадаргын урсац, усны химийн найрлага үржилд нөлөөлнө. Гадагш
- урсгалгүй устай уулын нуурууд маш тунгалаг устай учир голдуу хөх ногоовтор өнгөтэй. 22. Монгол орны газар доорх усны нөөц, ангилал, ач холбогдол Монгол орны газрын доорхи цс орчин үеийн болон эртний эх чулуулаг доор агуулагдаж байдаг. Үүгээр нь нүх сүвийн, ан цавын гэж ангилдаг. Жигд бус тархалттай хойноос урагшлах тусам алаг цоог, эрдэсждэг. Монгол орны цаг уурын нөхцөлд газар доорх ус гол төлөв зун намрын хурын усаар тэжээгддэг. Газар доорх ус нь мөнх цас, мөсөн голоор тэжээгдэх нь ховор байдаг ба нийт нутгийн дөнгөж 0.005 хувийг эзэлдэг. Монгол орны хойд талын уулархаг нутагт газар доорх усны ихэнх нь гол мөрөнд нийлдэг бол өмнөдийн хээр цөлд хөрсний ан цав болон ургамлаар дамжин уурших явдал нилээд байдаг. Газрын доорхи усыг • Түр зуурын элбэг тэжээлтэй • Улирлын дунд зэрэг тэжээлтэй • Улирлын хомс тэжээлтэй гэсэн мужуудад ялгадаг. Хангай хэнтийн нурууны ихэнх талбайг эзэлдэг ул хөрсний ус ихэнх тохиолдолд 30-60м-т оршдог. Хөвсгөлийн уулс, Хангай Хэнтийн төв хэсгээр 50л байдаг. Монгол орны газар доорх усыг оршиц, тэжээгдэх байдал, эргэлтийн горимоор нь ул хөрсний ба артезийн гэж хоёр хуваадаг. Ул хөрсний ус Эртний төрмөлийн өмнөх ба эртний төрмөлийн хувирмал чулуулгийн ан цавын ус • Янз бүрийн насны шургамал чулуулгийн ан цавын ус • Янз бүрийн насны бялхмал чулуулгийн ан цавын ус • Дөрөвдөгч галавын хурдас дахь ул хөрсний ус Ус агуулагч гол чулуулаг нь бялхмал чулуулагтай салаавчлан давхарласан янз бүрийн талст занар, элсэн чулуу, шохойн чулуу, болронцор, мөлгөр хөрзөн болно. Чулуулгийн хагаруусал, зөрөгт тектоник эвдрэлийн ойролцоо ан цав их байдаг ба тийм хэсэгт чулуулаг дахь усны хэмжээ ихэснэ. Түүнчлэн хувирмал болон бялхмал болон хувирмал чулуулгийн зааг орчим мөн янз бүрийн судал тогтсон газар ус ихэсдэг байна. ул хөрсний ус хотос хонхорт төвлөрч байхад өндөрлөг газар ялангуяа гүн хөндийнүүдэд зүсэгдсэн өндөрлөгт бага байдаг. Ийм учраас нам газарт ул хөрсний усыг уурхайн худгаар хялбархан гаргаж авч болдог. Ул хөрсний усны эрдэсжилт болон бүрэлдэхүүн нь хотгор гүдгэрийн байдлаас ихээхэн шалтгаална. Уул нуруудад цэнгэг ус голчлон тархдаг бол тал газар, хотгор хонхорт давсархаг буюу давслаг ус оршдог. Артезийн ус Артезийн ус нь Монголын дорнод тал, Их нууруудын хотгор, нууруудын хөндий зэргээр маш өргөн тархсан байдалтай. Артезийн усны тархалтын хил нь Монголын тектоникийн хилтэй тохирдог. • Цэрдийн галавын артезийн сав газрын ус. • Дунд ба шинэ төрмөлийн артезийн сав газрын ус • Неогенийн артезийн сав газрын ус Аж ахуйн ач холбогдол:
- Газар тариалан, бэлчээрийг усжуулах үйлдвэр, аж ахуйн бусад хэрэгцээнд бүрэн тохирно. Газар доорхи уснаас гарч буй эрдэсжсэн ус нь рашаан бөгөөд түүнийг төрөл бүрийн эмчилгээ сувилгаанд хэрэглэнэ. 23. Монгол орны уур амьсгалын үндсэн шинж, нутаг дэвсгэрийн ялгаа Монгол орон далай тэнгисээс алслагдсан, эргэн тойрон уул нуруугаар хүрээлэгдэж сэрүүн бүсийн уудам эх газрын төв хэсэгт оршиж байгаа явдал тус орны уур амьсгалын хэд хэдэн өвөрмөц шинж байдлыг бүрдүүлж өгнө. Өвлийн цагт манай орны нутаг нийтдээ Сибирийн агаарын эсрэг циклоны их даралтын мужийн өмнөд хэсэгт хамаарагдах учраас газрын гадарга ихэд жиндэн хөрч зарим үед маш их хүйтрэхийн дээр тэнгэрийн байдал бараг цаг үргэлж цэлмэг, салхигүй нам гүм байна. зун болохоор манай оронд агаарын бага даралтын муж үүсэж 7-р сард агаарынг даралт 750-755мм болж ерийн байдлаас 5-10мм-ээр багасана. Агаарын даралт багасаж, туйлын эх газрын агаар, халуун бүсийн эх газрын агаараар солигдож ирэхэд байн байн циклон үүснэ. Энэ үед цаг агаарын байдал тогтворгүй болж үүлтлэгийн шинж байдал, тунаадасны тоо хэмжээ, агаарын халуун хүйтэн, салхины зүг чийгин солигдож өөрчлөгдаөх эрэмбэ дараа яг л циклоны шинж байдлыг харуулж явагдана. 1-р сард тмеператур Хөвсгөл орчмоор -28С-ээс дээш, Хөвсгөл Алтайн уулс 24-28С, Их нууруудын хотгор Хэнтийн уулс, Дорнодын тал орчмоор -20-24С, говийн бүс орчмоор -16-20С тус тус болно. Монгол орны нутаг дэвсгэр уулархаг гадаргатай учраас тус орны газар бүрийн уур амьсгалын нөхцөл байдал хоорондоо харилцан адилгүй байна. Олон тооны уул нуруу, тэдгээрийн хоорондох хөндий хотгорууд гадаргын халах, хөрөх янз бүрийн нөхцөлийг бүрдүүлж өгдөг бөгөөд гадаргын халах, хөрөх үзэгдэл нь уул нурууны чиглэл, хажуу бэлийн эгц налуугийн байдал, өвс ургамлаар хэр зэрэг хучигдсан зэргээс шалтгаалж харилцан ондоо болно. Дээрхээс гадна уулархаг гадарга, агаарын тунадасны ба даралтын хуваарилалт, тэрчлэн салхины зүг чиг зэрэг агаарын бусад үзэгдэл ихээхэн хэмжээгээр нөлөөлдөг. Энэ бүгдэс шалтгаалж Монгол орон нийтдээ жил, хоногийн температурын хэлбэлзэл ихтэй, эрс тэс эх газрын уур амьсгалтай болжээ. Манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлт, шинж нь нутаг дэвсгэр, тус бүрээр ялгаатай байдаг нь дээрхитэй мөн холбоотой юм. Хойд хэсгийн нутгаар хур тунадас ихтэй, өвөдлөө хүйтэн, зундаа сэрүүн, агаарын даралт өндөр, салхины хүч их байдаг бол өмнө талын нутгаар хаур тунадас бага, зундаа их халуун, салхины хүч тогтвортой, нартай өдрийн тоо их зэргээр харилцан адилгүй байдаг байна. 24. Монгол орны дархан цаазтай газрууд, ашиглалт хамгаалалтын онцлог 1994 онд МУ-ын газрын тухай хууль, Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, 1997 онд төрөөс экологийн талаар баримтлах бодлого, 1998 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр, 1997 онд ТХГН- ийн орчны бүсийн тухай хууль батлагдан гарснаар газар нутгийг тусгай хамгаалалтад авах, хамгаалалтын үйл ажиллагааг зохион байгуулах хууль эрхзүйн орчин бий болсон байна. “Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, ШУ-ны онцгой ач холбогдлыг харгалзан байгаль орчны
- тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ” гэж МУ-ын ТХГН-ийн тухай хуулинд заажээ. Дархан цаазат газар нь газар нутгийг тусгай хамгаалалтад авах хамгийн дээд хэлбэр бөгөөд байгалийн унаган төрхийг хэвээр нь хадгалах, байгалийн үзэгдэл, үйл явцыг өөрийн нь хөгжил хөдөлгөөн дунд нь судлах, байгаль хамгаалах шинжлэх ухааны үндэслэл боловсруулах зорилготой тул тэнд байгаа байгалийн баялгийг ашиглах, ан амьтдыг үргээж байршлыг нь алдагдуулах үйл ажиллагаа байж болохгүй. Дархан цаазат газрын хамгаалалтыг шинжлэх ухааны үүднээс зохион байгуулахад дотоод бүсчлэлийн асуудал онцгой ач холбогдолтой. Дархан цаазат газарт онгон, хамгаалалтын, хязгаарлалтын гэсэн гурван бүс тогтоож тус бүрд нь тогтоосон хамгаалалтын дэглэм тогтоон мөрдөж байна. Одоогийн мөрдөж байгаа ТХГН-ийн тухай хуулиар дархан цаазат газрын дотоод бүсүүдэд мөрдөх хамгаалалтын дэглэмийг дараах байдлаар тогтоожээ. Дархан цаазат газарт № Зөвшөөрөгдөх үйл ажиллагаа Онгон бүс Хамгаалалтын Хязгаарлалтын бүс бүс Зөвхөн хамгаалалтын арга хэмжээ авах * * * Зөвхөн ажиглах хэлбэрээр судалгаа явуулах * * * Биотехникийн арга хэмжээг байгаль орчинд сөрөг нөлөөгүй * * арга хэлбэрээр хэрэгжүүлэх Хөрс, ургамлын бүрхэвчийг нөхөн сэргээх * Ойн арчилгаа цэвэрлэгээ хийх * Ан амьтдын тооллого явуулах * Рашаан, эмчилгээний эрдэс ашиглах * Байгалийн аялал жуулчлалыг тогтоосон зам, чиглэлээр * зохих журмын дагуу зохион байгуулах Зураг авах, дуу, дүрс бичих * 10 Уул овоо тахих * Нутгийн иргэд ахуйн хэрэгцээндээ байгалийн дагалт 11 баялаг, эмийн болон хүнсний ургамлыг зохих журмын дагуу * түүж ашиглах Өнөөдрийн байдлаар дархан цаазат газрын ангилалд 12 газар хамрагдаж байгаа бөгөөд энэ нь нийт тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн 48,75 хувийг эзэлж байна. Дархан цаазат газрууд № УТХГН-ийн нэрс Талбай /га/ Он УТХ-д авсан шийдвэр АИХТ-ын 84-р зарлиг, УИХ-ын 26-р 1 Говийн их /А, Б/ 5.311.730 1975/1995 тогтоол АИХТ-ын 76-р зарлиг, УИХ-ын 26-р 2 Хөх сэрхийн нуруу 65.920 1977/1995 тогтоол АИХТ-ын 31, 248-р зарлиг, УИХ-ын 26- 3 Богдхан уул 41.651 1957/1974/1995 р тогтоол АИХТ-ын 17-р зарлиг, УИХ-ын 26-р 4 Хасагт хайрхан 27.448 1965/1995 тогтоол 5 Хан Хэнтий 1.227.074 1992/1995 УБХ-ын 11-р тогтоол, УИХ-ын 26-р
- тогтоол УБХ-ын 11-р тогтоол, УИХ-ын 26-р 6 Нөмрөг 311.205 1992/1995 тогтоол УБХ-ын 11-р тогтоол, УИХ-ын 26-р 7 Дорнод Монгол 570.374 1992/1995 тогтоол УБХ-ын 11-р тогтоол, УИХ-ын 26-р 8 Монгол дагуур 103.016 1992/1995 тогтоол УБХ-ын 11-р тогтоол, УИХ-ын 26-р 9 Отгонтэнгэр уул 95.510 1992/1995 тогтоол УБХ-ын 83-р тогтоол, УИХ-ын 26-р 10 Увс нуурын ай сав 712.545 1993/1995 тогтоол УБХ-ын 83-р тогтоол, УИХ-ын 43-р 11 Говийн бага /А, Б/ 1.839.176 1993/1995 тогтоол 12 Хорьдол сарьдаг 188.634 1997 УИХ-ын 47-р тогтоол ДЦаазат газрын дүн 10.494.283 Эдгээрийн дотор Увс нуурын ай савын дархан цаазат газар нь кластерийн дархан газар гэж тооцогддог. Учир нь энэ ай савын 4 дархан цаазат газрыг кластерийн энэ дархан газарт нийлүүлэн нэрлэдэг. Говийн их дархан газар 1991 онд Олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд хамрагдсан байна. Говийн ии ДЦГ газар нь монгол орны баруун өмнөд хэсэг Алтайн нурууны өвөрт оршино. Говь-Алтай аймгийн Алтай, Цогт, Эрдэнэ, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумын нутаг дэвсгэрийг хамарсан “А” хэсэг, Ховд аймгийн Үенч, Алтай, Говь-Алтай аймгийн Тонхил, Бугат сумын нутаг дэвсгэрт орших “Б” хэсэг гэсэн хоёр хэсгээс тогтож дэлхийд талбайн хэмжээгээрээ /5311730/ дэлхийн тусгай хамгаалалттай газруудын дунд 15-р байрт ордог байна. Төв Азийн говь, цөлийн унаган төрхийг хадгалсан дэлхийд ховордсон, ховордож олон улсын болон Монгол улсын улаан номонд орсон мазаалай, хавтгай, хулан, хар сүүлт, ирвэс, аргаль, янгир зэрэг ан амьтны өлгий нутаг бөгөөд Төв Азийн их цөлийн хойд хэсэг, говь цөлийн эмзэг экосистемийг хамгаалах зорилготой. Хөх сэрхийн нурууны дархан цаазат газар Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Ховд аймгийн Ховд сумдын нутгийн заагт 65920 га талбайг эзэлдэг. Хөх сэрхийн ДЦг нь Монгол Алтайн гол нурууны хойд хэсэгт орших бөгөөд аргаль, янгирын сүргийн нэг гол идээшил нутаг төдийгүй МАлтайн нурууны байгалийн унаган төрх, экологийн тэнцлийг хангахад онцгой нөлөө бүхий нутаг юм. Энэ уулын байгалийн үзэсгэлэнт байдал болон аргаль, янгирийн нөөцийг хамгаалах, тогтвортой өсөлтийг хангахад чиглэгдсэн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлж байна. Дархан цаазат Богдхан уул Богдхан уул нь манай орны төдийгүй дэлхийн ууган дархан газрын тоонд зүй ёсоор орно. Монголчууд эрт үеэс хан уул хэмээн нэрлэж дархлан тахиж байсан бөгөөд 1778 онд албан ёсоор дархалсан. Энэ уул нь Хэнтийн нурууны өмнөд хэсэг, ойт хээр, хээрийн бүсийн зааг, шинэсэн ойн өмнөд хязгаар бөгөөд нийслэл орчмын нутгийн таатай уур амьсгалыг бүрдүүлэхэд онцгой нөлөө үзүүлдэг. Оргил нь 2268 м өндөрт өргөгдсөн Цэцээ гүн юм. Богдхан хан ууланд эмчилгээний ач холбогдолтой хэд хэдэн рашаан булгууд байдаг.
- Хасагт хайрханы ДЦГ Говь-Алтай аймгийн Шарга, Жаргалан сумын нутагт оршдог. Талбайн хэмжээ нь 27448 га. Монгол Алтайн нурууны салбар уулсын ойтой хэсэг. Хангай, хээр тал, говь гурван бүсийн ургамал, амьтан хослон оршино. Хасагт хайрханы шохойн чулуу, гантиган уулсад том жижиг агуй хонгилууд цөөнгүй байна. Хан Хэнтийн ДЦГ Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Батсүмбэр, Хэнтийн аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумын нутаг дэвсгэрт оршино. Хан хэнтийн нуруу нь унаган төрхөө алдаагүй ЕвроАзийн шилмүүст ой тайгын өмнөд, Төв Азийн хуурай хээрийн хойт хэсгийн уулзвар хэсэгт оршдогоороо туйлын өвөрмөц юм. Хан хэнтийн нуруу нь байгалийн бүсийн үндсэн хэвийг төлөөлсөн, жинхэнэ тайгын ландшафтын таван хэсгийг багтаах бөгөөд Монголчуудын олон үеийн түүхийн дурсгалыг хадгалсан нутаг юм. Нөмрөгийн ДЦГ Дорнод аймгийн Халх гол сумын нутагт улсын хилийн дагуу, Хянганы нурууны баруун хэсгийн нам ба дундаж өндөр уулсын ойт хээр, хээрийн мужид 311205 га талбайг эзлэн оршино. Хянганы уулархаг мужийн өвөрмөц бүтэц, тогтцыг агуулсан Хянганы уулын эталон, түүний ойт хээрээс Төв Азийн хуурай хээрт шилжих шилжилтийн онцлогийг онгон төрхөөр нь үзэж танилцах боломжтой цорын ганц нутаг юм. Хянганы экосистем, Манжуурын амьтан, ургамлын аймгийг иж бүрдлээр хамгаалах зорилготой. Ургамлын хувьд манай орны хаана ч байхгүй Манжуурын элементийг агуулна. Дорнод Монголын ДЦГ Дорнод аймгийн Матад, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдын нутагт орших аж ахуйн үйл ажиллагаанд өртөгдөөгүй тал хээр нутгийн цорын ганц төлөөлөгч. Хялганат талын экосистем, цагаан зээрийн байршил нутгийг хамгаалах зорилготой. Дорнод монголын ДЦГ нь Дорнод аймгийн зүүн урд хэсэг, Сүхбаатар аймгийн зүүн хэсгийн нутгийг хамрах бөгөөд Төв Азийн хялганат-тал хээрийн бүсийг төлөөлөх томоохон экосистем юм. Энд монгол орны цагаан зээрийн 70 гаруй % нь идээшилж амьдардаг. Монголын дорнод талын төдийгүй Ази тивийн хуурай хээрийн унаган төрхийг хадгалж буй тал хээрийн иж бүрдлийг төлөөлөх газар бөгөөд Дорнод монголын тал шиг унаган төрхөөрөө байгаа хуурай хээрийн лндшафттай тал нутаг дэлхийд ховордсон байна. Монгол дагуурын ДЦГ Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутаг дахь “А” хэсэг, Чулуунхороот, Гурванзагал, Дашбалбар сумын заагт орших “Б” хэсэг гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Амьтан, ургамал, газарзүйн өвөрмөц шинжийг агуулсан. Дагуурын хээр тал, ус намаг, тэдгээрийн амьтан, ургамлын ертөнцийг хамгаалах зорилгоор байгуулагдсан. Улз голын дагуух зурвас газар болон улсын хилийн дагуух Хөх уулсаас Тарь нуур хүртэлх зурвас газрыг хамарна. Манай оронд тохиолдох 2 зүйлийн шинэсний хиллэх зааг бөгөөд биолого, эдийн засгийн үлэмж ач холбогдолтой. Отгонтэнгэр уулын ДЦГ Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уулыг анх 1818 онд дархалж байсан түүхтэй бөгөөд 95510 га талбайг хамарна. Хангайн нурууны байгалийн иж бүрдлийг төлөөлөх ховордсон амьтан, ургамлын унаган нутаг.
- Уур амьсгалын хувьд ерөнхийдөө сэрүүвтэр, чийглэг байдалтай боловч газрын өндөршил хотгор гүдгэрийн нөхцлөөс шалтгаалж уур амьсгалын орон нутгийн ялгаа ихтэй. Отгонтэнгэрт өндөр уулын ландшафт зонхилох суурийг эзэлдэг. Увс нуурын ай савын кластерийн дархан цаазат газар Увс нуурын ай савын кластерийн ДЦГ-ууд нь Увс аймгийн Тэс, Давст, Малчин, Наранбулаг, Тариалан сумдын нутагт орших Увс нуурын, Баруунтуруун суманд орших Алтан элсний, Сагил сумын нутаг дахь Цагаан шувуутын, Түргэн, Тариалан, Бөхмөрөн, Ховд сумын нутагт орших Түргэн уулын гэсэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд нийтдээ 712545 га талбайг эзэлнэ. Говь, цөлөрхөг хээр, хээр тал, ойт хээр, уул нуруу, мөнх цас, мөсөн голуудыг багтаасан эрс тэс уур амьсгалтай нутаг юм. Увс нуурын ай савын ДЦГ-ууд нь НҮБ- ийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд 1997 онд, Дэлхийн өвийн сүлжээнд 2003 онд, Олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар ялангуяа нүүдлийн шувууд олноор амьдардаг орчны тухай ОУ-ын конвенцид 2004 онд тус тус нэгдэн орж бүртгэгдсэн байна. Мөн олон улсын геобиосферийн судалгааны бүсэд багтдаг. Энэ нь дэлхийн байгалийн бүс бүслүүрийн бүхий л шинж төрхийг өөртөө агуулсан “Увс нуурын ай сав” хэмээх эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн энэ нутгийн олон улсын ач холбогдол бүхий Төв Азийн эталон нутаг болохыг харуулж байна. Говийн бага ДЦГ Өмнөговь аймгийн Номгон, Баян-Овоо, Ханбогд, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын өмнөд хэсгийн хилийн заагийн 1839176 га газар нутгийг хамарсан “А” “Б” хоёр хэсгээс тогтоно. Монголын зүүн өмнөд говийн үндсэн хэвшинжийг төлөөлсөн, байгалийн унаган төрхөө харьцангуй сайн хадгалсан, дэлхийд ховордсон амьтад болох хулан, хар сүүлт, аргаль, янгирийн гол байршил нутаг юм. Манай орны хулангийн 50 орчим хувь нь энд байршин нутагладаг. Байгалийн хоёр мужийг төлөөлж Галбын говь, Борзонгийн говийн өргөн уудам нутгийг хамарна. Хорьдол сарьдагийн ДЦГ Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ренчинлхүмбэ сумын нутаг дэвсгэрийг хамарсан 188634 га талбай бүхий газар нутаг. Хорьдол сарьдагийн нуруу нь Дархадын хотгор, Хөвсгөл нуурын хотгорын усан хагалбар болох ба Саяны нуруунаас Арсай хэмээх нам хөтлөөр тусгаарлагдана. Хөвсгөл мужийн ян сарьдаг бүхий өвөрмөц тогтоцтой өндөр уулын бүслүүрийг төлөөлж чадах нутаг юм. Орчин зүй, байгаль, ландшафтын хувьд ихээхэн ялгаа бүхий, бие биенээсээ төдийлөн алслагдаагүй тундр, таг, тайга, ойт хээр, уулын нугын хээр зэрэг босоо бүслүүрийн хэвшинжтэй бөгөөд энэ онцлогоос хамааран тундрын хөрсний олон төрөл, ховор, ховордсон олон зүйлийн ургамал, амьтны байршил нутаг. Энд аргаль, янгирийн хэсэгхэн популяци байдаг нь тун өвөрмөц юм. 38. Монгол орон дахь цөлжилтийн үйл явцын илрэл, цаашдын хандлага, тэмцэх арга хэмжээ Цөлжилт гэдэг нь тухайн нутгийн биочадавхи удаан хугацаагаар хомсдохыг хэлнэ. Энэ утгаар авч үзвэл монгол орны ойн нөөцийн хомсдол, тариалангийн талбайн элэгдэл өгөршил нь бүгд цөлжилт юм. Цөлжилтийг нөхөн сэргэх байдлаар нь 2 ангилдаг.
- - харих- нөхөн сэргэгх чадвартай - үл харих- нөхөн сэргээгдэхгүй зориудын аргаар сэргээнэ. НҮБ-ийн тодорхойлсноор Уур амьсгалйн өөрчлөлт, хүний хүчин зүйл зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр хуурай, хуурайвтар, чийг дутмаг хөрс нутагт газар орон доройтохыг цөлжилт гэнэ. Энэ тодорхойлолтоор газар нутгийн 90% нь цөлжих нөхцөлтэй гэж үздэг. Монгол оронд цөлжилт нь Ургамлан нөмрөг хосдох, бэлчээр талхлагдах, ан маьтан цөөрөх, гадаргын ус багасах, шороон шуурга ихсэх, ойн талбай хумигдах, хөрс давсжих, элсний нүүдэл ихсэх зэргээр илэрч байна. Сүүлийн 10 гаруй жил бэлчээрийн талбай 6.9 сая га-аар, бэлчээрийн зүйлийн тоо 4 дахин, ургац 5 дахин буурсан. Цөлжилтөнд өртсөн нийт нутгийн 1% маш хүчтэй, 3% хүчтэй, 21 дунд зэрэг, 75% сул өртсөн гэж үздэг. Монгол орон дахь цөлжилтийн шалтгаан Цөлжилтийн шалтгааны үйл явцыг үүсгэж буй хүчин зүйлийн хувьд байгалийн болон хүний үйл ажиллагааны гэж 2 үндсэн хэсэгт хуваадаг. Байгалийн хүчин зүйлийг ихэвчлэн дэлхийн дулааралтай холбон тайлбайрладаг. Дулааралтай холбоотойгоор манай оронд хур тундасны хэмжээ багасах, халуун хүйтний хэмжээ ихсэх, ган, гачигийн давтагдах хугацаа ихсэх, шороон шуурга ихсэх зэрэг олон байгалийн тааггүй үзэгдлээр илэрч байна. Мөн цөлжихөд газарзүйн байршилийн онцлог ихээхэн үүрэгтэй. - Далай тэнгисээс алслагдсан - Ерөнхийлөө өндөрт оршдог д.т.д 1580м - Хур тундас бага унадаг. - Гантай үе байнга давтагддаг, хуурай салхитай Байгалийн хүчин зүйл нь дангаараа төдийлөн хурдацтай нөлөөлж чадахгүй ба хүний үйл ажиллагааны нөлөөтэй давхардсанаар үйлчлэл нь урдацтай болдог. Хүний нөлөөлөл Хүн байгальтай харьцах бүхийл үйл ажиллагааг хүний нөлөөлөлд оруулж үздэг. Монгол орны хувьд цөлжилтийн үндсэн шалтгаан нь: - Мал ихээр өсөж бэлчээрийг зөв зохисто йашиглаагүйгээс бэлчээрийн даац хэтрэн их хэмжээгээр талхлагдсан. - нарийвчилсан судалгаа шинжилгаа хийлгүйгээр тохиромжгүй агротехникээр их хэмжээний газарт сэлгээгүйгээр тариа ногоо тариалсан. Мөн атаршуулан хаясан. Тариалангийн талбайн 50%-700 мян.га газар элэгдэл эвдрэлд орсон. - Ой модийг ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар бэлтгэн, нөхөн сэргээлт хийлгүй орхисон. - Оновчгүй олон суурин газар барьж байгуулсан. - Олон салаа авто зам гаргасан. 800 гаруй мян.га бэлчээр сүйтгэгдсэн. 1км зам 20 га газрыг бохирдуулдаг. - Хээрийн түймэр жил болгон ихээр гардаг болсон - Хортон мэрэгчинтэй тэмцэх ажил муу хийгддэг. - Хууль бусаар ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлт хийлгүй орхих Цөлжилттэй тэмцэх арга зам Мана йорон цөлжилттэй тэмцэх, байгль орчиноо сэргээх талаар сүүлийн үед ихээр анхаарах болсон. 3 түвшинд авч үздэг.
- 1. Эрхзүй эдийн засгийн хүрээнд 2. Удирдлага зохион байгуулалт 3. Бодит амьдрал дээр хэрэгжиж байгаа 1. Байгаль орчиныг хамгаалах болон цөлжилттэй тэмцэхдээ холбоотой 10 гаруй хууль, байгалийн нөөцийн төлбөртэй холбоотой 5 хууль хэрэгжижи байна. Хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбоотой 20 гаруй дүрэм журам бтлагдсан. 2. 1996 онд НҮБ-ийн конвенцид нэгдэн орсон. Улсын тусгай хамгаалалттай газрын нэгдсэн сүлжээг бий болгосон ба нийт нутгийн 11%-ийг хамарсан 38 ТХГ байна. 3. 1996 оноос хойш өнөөг хүртэл байгаль, экологийн чиглэлээр гадаадын улс орнуудтай хамтран эрдэм шинжилгээний 50 гаруй судалгаа шинжилгээг хийгээд байна. Өнөөдрийн байдлаар ургамал хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр 10 гаруй төсөл хэрэгжижи байна. Цаашид аж үйлдвэр ихээр өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор цөлжилт улам гүнзгийрэх хандлагатай байна. Эрдэмтдийн судалгаагаар говь, цөл 2-15%, хээрийн бүс 10-15%-иар тус тус хэмэгдэх тооцоо гарсан. Цөлжилтийн таниур: 1. Физик-хөрс геохими, гидрогеологийн 2. Биологи- Ургамалжилт, амьтны аймгаар 3. Социал- Газар ашиглалтын систем, Нутагшил, сууришлын хэлбэр 26. Монгол орны агаарын температур, түүний орон зай цаг хугацааны хуваарилалт Монгол орон дэлхийн сэрүүн бүсэд багтдаг, далай тэнгисээс алслагдсан, тал бүрээсээ өндөр уулаар хүрээлэгдэж, далайн түвшнээс дээш дунджаар 1500 метрт өргөгдсөн зэргээс шалтгаалан агаарын температур ихээхэн ялгавартай, эрс тэс хавар, намрын улирал богинохон, халуун хүйтэн нь эрс солигддог онцлогтой.Энэ онцлог нь агаарын температурын жил сар хоногийн явц тэдгээрийн газарзүйн тархалтын байдалд зохих илэрлээ олдог. МО-ны нутаг бүрт агаарын температурын хувиарлалтыг авч үзвэл хоногийн температурын хамгийн их бага хэмжээ хоног тус бүр нэг удаа тохиолддог. Хоногийн температурын хамгийн их нь 14-15 цагийн үед, хамгийн бага нь нар мандахаас өмнө өглөөний 5-6 цагт тохиолдоно. Тус оронд хоногийн температур өргөргөөс хамаарах явдал бараг байдаггүй. Харин температурын явц улирлаас хамаарах нь илүү тод ажиглагддаг.Хоногийн температурын хэлбэлзлийн хамгийн бага хэмжээ өвлийн улиралд, хамгийн их хэмжээ зуны улиралд тохиолдоно. Агаарын температурын хоногийн хэлбэлзэлд газаргий хотгор гүдгэр нөлөөлж, уул нуруу, гүвээ зэрэг гүдгэрүүд температурын хоногийн хэлбэлзлийг багасгаж, хөндий хотгор газруудад ихсэнэ.Мөн гадаргуугийн янз бүрийн байдал нөлөөлнө. Үүнд: - Усны гадарга, өвс ургамал, намаг шалбааг ихтэй газрын хоногийн хэлбэлзэл бага - Усны гадаргаас холдох тутам хоногийн хэлбэлзэл улам нэмэгдэнэ. МО-ны уур амьсгал эх газрын шинжтэй учир хамгийн их дулаан зуны улиралд 7-р сард, хамгийн хүйтэн нь өвлийн улиралд 1-р сард тохиолдоно. Гэхдээ өргөрөг ихсэх ба хойшлох тутам жилийн туршид гадаргад ирэх дулааны энергийн хэмжээн ихээхэн хэлбэлзэлтэй байдаг учраас агарын температурын жилийн хэлбэлзэл
- нэмэгддэг.Түүнчлэн хойд хэсгийн нутгаар ДТ дээшлэх тутам температур ихэсч байдаг. МО-ны жилийн дундаж температур 5.3-+4.0 градус хүртэл хэлбэлзэх ба уулархаг хойд нутгаар – тэмдэгтэй, гоь тал нутгаар + тэмдэгтэй байна. –р сарын дундаж температур хойд нутгаар -35- -25 градус, говиын нутгаар -20- -15 градус байдаг нь уг өргөрөгт орших бусад бусад орноос -12 градусаар хүйтэн байна.Үүнд нэг талаас өвлийн эсрэг циклоны нөлөө, нөгөө талаас үнэмлэхү й өндөр хотгор гүдгэрийн нөлөөл байдаг. Уулархаг хойд хэсгээр жилийн 209-251 хоног нь хүйтэн урд хэсгийн говь талын нутгаар 189-192 хоног хүйтэн байдгаас 16-29 хоног нь -25 градусаас дээш хүйтэн байдаг.Зуны улиралд хойд хэсгээр дунджаар +15-+20 градус, говь нутгаар +20-+25 градус дулаан байна. Харин Хангай, Хэнтий, Хөвсгөл, Алтайн уулсын нутгаар +15 градусаас бага байдаг.Энэ нь зун гадаргын өндөр ихсэн тутам агаарын температур буурдаг инверсийн үзэгдэлтэй холбооотой. Зуны улирлын үнэмлэхүй их халуун ххойд хэсгийн нутагт +35-+39градус, говь нутгаар +38-+41 түүнээс ч их халдаг. Уулрахаг нутгаар жилийн дөнгөж 7-10 хоног нь 30 градус түүнээс их халуун байхад, говийн нутгаар 30-39 хоногт 30 градусаас их халдаг. Өдөр шөнийн хэлбэлзэл хавар намрын улиралд хамгийн мх бөгөөд дунджаар 25-30 градус хүрнэ.Өвийн улиралд ихнэхдээ дулааралт ажиглагддаггүй бол зун хэт хүйтрэлт тохиолдоно. Мөн хасах агаарын температурын тархалданд илэрлээ олдог уур амьсгалын нэг онцлог нь хавар намар богинохон, халуун хүйтний солилцоо маш их байдгийн дээр температурын хаврын өсөлт харьцангуй хурдан , намрын температурын бууралт харьцангүй аажим байдаг онцлогтой. Хаврын сүүлч, намрын эхний хүйтрэлт дараах 3 үндсэн шалтгаанаас болж үүсдэг.Үүнд: 1. Хавар намар дулаан агаарын фронт манй нутгийг дайч хойш урагшаа шилжих үед дулаан хүйтэн агаар харшиж хямардгийн улмаас богино хугацаанд тэнгэр бүрхэж, цаг уурын байдал өөрчлөгдөж тогтворгүй байдаг.шөнийн цагт газрын гадарга царцаж хөрөөд улмаар тэр орчмынхоо агаарын доод хэсгийг хөргөдгийн улмаас агаар хөрсний гадаргын температур 0 градусаас буурч гэнэт хүйтрэл бодог.Үүнийг цацрагийн хүйтрэлт гэнэ. 2. Хавар эсрэг циклон, намар циклоны хүч сулран задарч сарних үеэр гаднаас өөр агаар цөмрөн орж ирдгээс гэнэт хүйтрэлт болдог. Үүнийг шилжилтийн хүйтрэлт гэнэ.Энэ нь манй оронд бага ажиглагддаг. 3. Нэг талаас газрын гадарга дулаанаа зарцуулан алдаж хөрөх нөгөө талаас гаднаас хүйтэн агаар орж ирэх явдал хавсран нийлсний улмаас гэнэт хүйтрэл болдог. Үүнийг шилжилт цацрагийн буюу холимог хүйтрэлт гэнэ. Холимог хүйтрэлт манай оронд их ажиглагддаг. 1. МО-ны тариалангийн газрын нөөц, ашиглалт, элэгдэл, эвдрэлийн явц, тэмцэх арга: Газрын сан ба ХАА-н газрын дотор тариалангийн талбайн эзлэх хувь бага боловч эдийн засаг, экологид гүйцэтгэх үүргээрээ бусад төрлийн газраас харьцангуй их. Тариалангийн газрыг сонгон илрүүлэхээр 2-3 удаагийн аян зохион байгуулж 1961-1963 онд 1,4сая га 1976-1978 онд 216,0мян.га
- 1979-1987 онд 670,0мян.га газрыг илрүүлж 2254,0мян.га талбайг тогтоосон. Энэ нь бүх нутгийн 1,4% нь тариаланд тохиролмжтой гэсэн дүгнэлт гарсан байна. Нөөц: 1950-иад оны судалгаагаар 1,6-1,7сая га г.тариаланд ашиглах боломжтой гэж тогтоосон. Үүнээс: 1,52сая.га-г нь хагалсан байгаа. Халх голын сав газарт тариаланд тохиромжтой 270мян.га газар бий. Ашиглалт: Өнөөдөр 300мян.га ашиглаж, нийт гурилын 30 хүрэхгүй %-г нийлүүлж байна. 1,2сая га эргэлтийн талбай ашиглаж, 600мян.га-д тариалалт хийдэг байсан. 1990 онд 800мян.га, 2005 онд 190мян.га болж 4,2 дахин багассан. Манай орны тариаланд тохиромжтой хөрсний 90% нь-ойт-хээрийн бүсэд орших хар хүрэн ба хүрэн хөрс юм. Онцлог: • МУ-н хувьд туслах АА • ХАА-н бүтээгдэхүүний орлогын бага хувийг өгдөг • Байгаль цаг уурын нөхцлөөс хамаарал их, улиарлын чанартай • Бүтцийн хувьд цөөн Тариалангийн бүс нутаг: 1. Тариалангийн төв бүс: Төв, Сэлэнгэ, Булган бүхэлдээ 2. Тал хээрийн тариалангийн бүс: Хэнтий-урд, СБ, Дорнод аймаг бүхэлдээ 3. Өндөрлөг газрын тариалангийн бүс: Хөвсгөл, Завхан, А-Х, Б-Х, Ө-Х хойд хэсэг 4. Их нууруудын хотгор, Алтай уулсын тариалангийн бүс: Увс, Ховд, Б-Ө бүхэлдээ 5. Говийн тариалангийн бүс: Бүх баянбүрдүүд Тариалангийн бүтэц: 1) Үр тариа 2) Төмс-хүнсний ногоо 3) Тэжээлийн ургамал Элэгдэл, эвдрэл: 1. Усны эвдрэл 2. Салхины элэгдэл 3. Технологи 4. Уул уурхай 5. Авто зам 6. Бордоо 7. Хөрсний бохирдол 8. Утаа
- Тэмцэх арга: Агротехникийн арга /сэлгэн тарих, / Химийн арга /герпицид, пестицид/ Мөнх ногоон мод тарих Технологийн арга Салхины чиглэлийн эсрэг хөрс хагалах Хөрсөнд нь тохирсон үр тарих Бордооны оронд өтөг, бууц, хөрзөн, сангас хэрэглэх Тариалангийн талбайд салхины хамгаалалт хийх г.м. Асуулт 17 МО-ны ТХГН-ийн ангилал, газарзүйн байршил а/х ТХГН гэж юу вэ. Тодорхой газар нутгийн байгалийн жам ёсны үйл явцыг хэвийн үргэлжлүүлэхийн тулд хилийн цэсийг нь тогтоон аж ахуйн эргэлтээс бүрмөсөн чөлөөлж түүнд зориулсан тусгай хууль гаргаж хамгаалахыг тусгайлан хамгаалах арга гэдэг. Газар нутгийг ТХ-нд авах нь тухайн орны байгалийн унаган төрх, шим мандлын тэнцвэрт байдлыг хангах, байгалийн бүс бүслүүрийн иж бүрдлийг төлөөлсөн ховор, ховордсон амьтан, ургамал болон түүх соёлийн дурсгалт зүйлийг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх өндөр а/х юм. Анх Тэнгэрийг тэтгэсний 44 дүгээр он буюу 1778 онд Богдхан уулыг албан ёсоор дархалсан түүхтэй. Өнөөдөр манай улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 13.9%тай тэнцэх 21.8сая га газрыг хамарсан 61 газар байна. МО-ны хувьд 1990 он хүртэл ТХГН-ийг зөвхөн ДЦГ, ан агнуурийн нөөц газар гэж 2 ангилал болгож байсан бол 1994 онд батлагдсан ТХГН-ийн тухай хуульд 4 ангилал болгон заасан. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дараахь байдлаар ангилна. 1. Дархан цаазат газар-50.8%-12 газар 2. Байгалийн цогцолборт газар -40.66%-20 3. Байгалийн нөөц газар -18 4. Дурсгалт газар-0.46 ./ДЦГ/Байгалийн бүс бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтанд авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ ДЦГ-ыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс,ус,ургамал,амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанл өртөх байдал зэргийг харгалзан дараахь бүсэд хуваана. 1.Онгон бүс 2. Хамгаалалтын бүс 3. Хязгаарлалтын бүс
- БЦГ/Байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан,түүх соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийнхүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтанд авсан газар нутгийг байгалийн цогцолборт газар гэнэ./ БЦГ-ыг байгалийн хэв шинж, ургамал амьтны аймгийн байршил, түүх , соёлын дурсгалыг нь хадгалах шаардлага,аялал,жуулчлал хөгжүүлэх нөхцөл зэргийг харгалзан дараахь бүсэд хуваана. 1.Онцгой бүс 2. Аялал жуулчлалын бүс 3. Хязгаарлалтын бүс ./БНГ/Байгалийн тодорхой хэв шинж, аль нэгэн нөөц, баялагийг хамгаалах, хадгалах, нөхөн сэргээх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор улсын тусгай хамгаалалтанд авсан газар нутгийг байгалийн нөөц газар гэнэБНГ-ыг дараахь төрөлд хуваана. 1. Байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах зорилго бүхий байгалийн иж бүрдэл нөөц газар 2. Ховор ховордсон ургамал, амьтныг хамгаалах, тэдгээрийн нөхөн үржих нөхцлийг бүрдүүлэх зорилго бүхий биологийн нөөц газар 3. Эртний амьтан, ургамлын ховор олдворыг байгалийн байдлаар нь хадгалах зорилго бүхий байгалийн түүхэн олдворын нөөц газар 4. Газрын өвөрмөц тогтоц, илэрц, тэдгээрийн бүтцийг байгалийн байдлаар нь хадгалах зорилго бүхий геологийн нөөц газар БДГБайгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын ул мөрийг уламжлагдан хадгалагдсан байгалийн байдлаар нь өвлөн үлдээх зорилгоор улсын тусгай хамгаалалтанд авсан газар нутгийг дурсгалт газар гэнэ. Дурсгалт газрыг дараахь төрөлд хуваана. 1.Байгалийн дурсгалт газар 2. Түүх соёлын дурсгалт газар Булган уул, Уран тогоо, тулга уул, Ээж хайрхан, Хүйсийн +8 нуур, Шилийн богд, Сүйхэнт Газар нутгийг ТХ-нд авахдаа - Улсын ТХ авах - Орон нутгийн ТХ-нд тус тус авдаг. Орчны бүс ТХГН-ийн хамгаалалтыг зохих түвшинд байлгах, тухайн нутгийн нийгэм эдийн засгийн хагжлийг хангах, нутгийн ард иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс орчны бүсийг тогтоох шаардлагатай болсон ба 1997 онд “ТХГН-ийн орчны бүсийн тухай” хууль батлагдан гарсан.
- Орчны бүсийг ДЦГ,БЦГ-т тус тус тогтоож өгдөг. Шим мандлын нөөц газар Анх 1990онд Говийн их дархан цаазат газар, 1996 Богд уул, 1997 онд Увс нуурын ай сав, 2004 онд Хустай нуруу Дэлхийн өв газар Дэлхийн соёлийн болоод байгалийн өвийн жагсаалд 2003 онд Увс нуурийн ай савын ДЦГ-ийг бүртгэсэн. №29 31. Агаарын даралт, урсгал хөдөлгөөн, төрөл хурд Монгол орны агаарын даралт нь маш өвөрмөц шинж чанартай. Энэ нь : 1.Агаарын томоохон орчил хөдөлгөөн 2. Хотгор гүдгэр болон өндрийн ялгаанаас хамаардаг. Агаарын томоохон орчил хөдөлгөөн нь туйлын фронт ба дулаан агаарын фронт хоёрын хойш урагш шилжих шилжилт болон улиралын ялгаа зэрэг болно. Хүйтрэлтийн үед нутгийн хойд хэсгээс хүйтэн агаар хүчтэй нэвтрэн ирж удаан хугацаанд тогтворжин эсрэг циклон үүссэн агаарын даралтыг ихэсгэнэ. Харин дулаан үед төв азийн говь цөл газар наранд хүчтэй халж тэнд бүрэлдэн тогтсон дулаан бүсийн агаарыг өмнө талаас орж ирэн даралт багасна. Хотгор гүдгэр болон өндрийн ялгаа нь Монгол орны агаарын жилийн дундаж даралт 1846м-812.7 мб(Арвайхээр) , 683м-935.5мб (Дорнод талын хойд) байна. Эндээс хархад далайн түвшинд даралтын системийн оруулсан байдлаас үзвэл Чойбалсанд агаарын жилийн дундаж даралт 1018 мб, Улаангомд агаарын жилийн дундаж даралт 1027.4 мб байна. Энэ бол Улаангом арай өндөрлөгт оршихоос гадна хотгор газрын инверсийн нөлөө харагдана. Монгол орны хойд уулархаг хэсэгт 1018.3-1019 мб байна. Энэ бол өмнөд хэсгийн нам ба арай дулаан байдалтай холбоотой. Монгол оронд жилийн max даралт 1-р сард 1054.7 мб (Улаангом). Учир нь Увс нуур , их нууруудын хотгор өвлийн их даралтийн төвд оршидогт оршино. Min даралт 1000.4-1008.4 мб 7-р сард. Учир нь зун болход дулаан нэмэгдэн газрын гадарга хүчтэй халдагаас туйлын фронт нь дулаан бүсийн агаарт түрэгдэн хойшоо шилжинэ. Салхины горим 1.Зонхилох салхи : Баруун хойд зүгийн салхи, хойд зүгийн салхи, давтамж өндөр 40-70% 2.Зонхилох салхи : Баруун зүгийн салхи өндөр лүү чиглэн салхидаг. Үүнийг зонхилогч салхи гэнэ. Давтамж бага зуны улиралд баруунаас хойд болон баруун хойдоос зүүн хойд зүг хүртэлхи зовхисын салхи зонхилно.
- 3.Орон нутгийн салхи : Гол жишээ нь уул хөндийн салхи юм. Шөнөдөө харицан адилгүй халснаас уулаас хөндий, хөндийгөөс уул руу салхилж чиглэлээ хоногт хоёр удаа солино. 4.Фён салхи : хаврын улиралд уул давж ирэх хуурай халуун салхийг хэлнэ. Бараг бүх уулст үзэгдэх бөгөөд үүний чиглэл янз бүр байж болно. 5.Бриз салхи : Увс , Хөвсгөл,Хар-ус, Хар нуур ,Буйр гэх мэт том усан сангийн дэргэд эрэг хавьд ус хуурай газрын хооронд хоногоор чиглэлээ солисон бриз салхи салхилна. Харин өндөрт гарвал орон нутгийн салхиний нөлөө эрс багасч баруун хойд зүгийн ерөнхий салхи хаана ч салхилдаг нь харагдана. Тал болон хөндий хотгорт салхигүй байх нь олон. Монгол оронд салхигүй хоногийн тоо гадаргын байдалаас шалтгаалан Ховд 54, Мөрөн 61, Даланзадгад 18 хоног байна. Салхины хурд шөнө гадарга орчимд хамгийн бага, нар мандахаас эхлээд ихсэж, үдээс хойш max болно. Хуурай говь цөл нутагт салхины хоногийн хэлбэлзэл хурд их байдаг. Хавар, намар (өдөр, шөнөдөө)салхины хэлбэлзэл их. Өвөл цасан бүрхүүлтэй болж ирснээр хэлбэлзэл багасна. Салхины хурдын хамгийн их нь 4-5-р сард хамгийн бага нь 7-р сард байна. Монгол орны салхины горимын нэг онцлог бол аль аль нутагт үе үе хүчтэй салхи болж, салхины хурд 15м/сек хүрэх буюу түүнээс их байх явдал цөөнгүй юм. Мөн нэг онцлог бол салхины хурд ширүүсэхэд шороон шуурга тавьдаг явдал юм. Мөн өвлийн цагт салхины хурд ширүүсвэл цасан шуурга дэгддэг онцлоготй. Монголын Дорнод хэсэг ба Өмнө талын говь нутгаар цасан шуургатай өдрийн тоо үргэлжилэх хугацаа, хурдаар монголын бүх нутагтай харьцуулахад их байдаг. 33. Монгол орны гол мөрний усны тэжээл, горимын онцлог 1. Усны тэжээлийн төрөл: 1.Хур тунадас 2. Мөнх цас, мөсөн гол ( Ховд, Хархираа, Түргэн, Отгонтэнгэрээс ) 3. Гүний ус 4. Нуур ( Эгийн гол) Хур тунадас Мөнх цас, мөсөн Гүний ус Нуур Бороо Цас гол Хойд мөсөн далайн ай 50-60 % Бага Багавтар 25-40 % Бага сав Номхон далайн ай сав 50% Бага Багавтар 20-40% Бага Төв Азийн гадагш 65% бага Багавтар 25-40% бага урсгалгүй ай сав Байршил Монгол орны ихэнх Алтайн томоохон Өндөр уулс орчимд гол горхи Говийн голууд голууд
- Төлөөлөгч 2. Урсацын горим: 35. Шар усныҮЕР / Хавар дулаан ороход 4, 5 сард / үер Монгол Алтайн голуудад ерөнхийдөө 4-р сарын дундаас эхэлнэ. Ус хураах талбай өндөрт орших бөгөөд мөнх цас, мөсөн голны хайлалттай холбоотойгоор 8-9 сард үерлэлт дуусна. Хөвсгөл , Хангай , Хэнтийн нуруунаас эх авсан голуудын хувьд шар усны үер өндрөөсөө хамаараад харилцан адилгүй. Хангай, Хэнтийн нурууны өвөр ба зүүн талын голуудад 5-р сарын эхний 10 хоногт, баруун талд 6-р сарын эхээр шар усны үер эхэлдэг бөгөөд эрт дуусдаг. 36. Хур борооны үер / хур тунадас их унадаг зун, намрын 7, 8 сард / Зуны хур борооны үер ихэнх гол мөрөнд 6-р сарын сүүлийн 10 хоногт эхлэнэ. Энэ үед хур бороо ихээр орсоноос усны зарцуулга дээд хэмжээгээр нэмэгдэж жилийн бүх урсацын 60-80%ийг өнгөрөөнө. Энэ үерийн уёны зарцуулалт шар усны үерийнхээс 2-35 дахин их болдог. 1. Хаврын ГАЧИГ / шар усны үерын дараа 7 сар хүртэл / гачиг үе Хавар шар усны үер дууссаны дараа хур бороо бага, ууршилт их явагдаж, гол мөрний усны зарцуулалт татардаг. Хавар зуны завсрын үеийн усны нам түвшин тогтож бараг 7-р сар хүртэл үргэлжилнэ. Үүнийг хаврын гачиг үе гэнэ. 2. Өвлийн гачиг үе / 12 сарын сүүлээс 3,4 сар хүртэл / Зуны хур борооны үерлэлтийн дараа унах хур тунадас буурч усны зарцуулалт түргэн хугацаанд татрана. Жижиг голууд 12 сарын сүүлээс ёроолгүй хөлдөж урсац нь зогсдог. Томоохон гол мөрдийн урсацын хамгийн гачиг үе 2-3-р сар буюу мөсөн бүрхүүл задрахын өмнө тохиолдоно. Өвлийн гачиг үед жилийн бүх урсацын дөнгөж 1% бюу түүнээс ч баг хувь ноогдоно. 3. Гол мөрний урсацын жилийн тархалт Гол мөрний урсацын жилийн доторх тархалт тэжээлээсээ шалтгаалан сар улиралаар харилцан адилгүй. 7,8 сар болон хааяа 9-р сард тунадас их унаснаас гол мөрний усны зарцуулалт /60-80 %/ дээд хэмжээндээ хүрнэ. Голууд 12 сарын сүүлээр хөлдөж урсацгүй болдог. Монгол орны гол горхийн усны нэг онцлог бол жилийн бараг тэн хагаст мөсөөр хучигдаж байдаг. 35. Дурсгалт газрууд, байршил, ашиглалтын онцлог: Му-н ТХГН тухай хуулийн 22-р зүйлд дурсгалт газрыг “Байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын ул мөрийг уламжлагдан хадгалсан байгалийн байдлаар нь өвлөн үлдээх зорилгоор ТХ-нд авсан газар нутаг” хэмээн тодорхойлжээ. Дурсгалт газрыг дотор нь байгалийн, түүх соёлын гэж 2 ангилна. Байгалийн дурсгалт газарт өвөрмөц тогтоц, илэрц бүхий газар, хүрхрээ, хясаа хавцал, агуй, хад цохио, явар, цонж, төгөл мод, рашаан булаг, баянбүрд, элсэн манхан, солир, солирын цар, өрх, галт уулын тогоо зэргийг хамруулж болно. Түүх соёлын дурсгалт газарт эртний хүний оромж, отог бууц, агуй, сүг зураг, хадны бичээс,буган ба хүн чулуун хөшөө, булш, бунхан, эртний хот суурины үлэгдэл, балгас, хэрэм, цайз, суваг шуудуу, далан, эртний зэр зэвсэг хийж байсан орд,
- уламжит зан үйлтэй холбоотой уул, овоо, тахилга бүхий болон түүхэн чухал үйл явдал болсон газар зэргийг хамруулж болно. Тусгай хамгаалалттай газруудын 0.4% буюу 6 нь дурсгалт газар юм. 1. Уран-тогоо-тулга уулын БДГ Уран –тогоо-тулга уул нь манай орны ойт хээрийн бүсэд орших үзэсгэлэнт уулс бөгөөд 1965 онд дархалсан. Эдгээр уулс өвөрмөц тогтоцтой, сөнөсөн галт уулс бөгөөд талбайн хувьд үлэмж бага буюу үндсэндээ дээрх галт уулсын тогоо хамгаалагдаж ирсэн. ТХГН-н шинэ ангиллаар галт уулын өвөрмөц онцлогыг хамгаалах зорилгоор дархалсан явдал дархан газрын шаардлагад тохирохгүй байсан учраас УИХ-н 1995 оны 26-р тогтоолоор БДГ болгосон. Нийтдээ 5800 га талбайтай. Булган аймгийн Хутаг-Өндөр суманд оршино. 2. Булган уулын БДГ Булган уул нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын дэргэд оршдог бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдлыг харгалзан 1965 онд 1.8 мян.га бүхий талбайг хамгаалтанд авсан. Булган уул нь Хангайн муж, түүний ландшафтын нийтлэг төрхийг төлөөлж чадахгүй учраас байгалийн үзэсгэлэнт байдал, түүхийн дурсгалт зүйл байдгыг нь харгалзан УИХ-н 1995 оны 26-р тогтоолоор БДГ болгосон. 3. Ээж хайрханы БДГ Говь-Алтай аимгийн Цогт сумын нутагт оршино.Алтайн өвөр говийн хязгаар дахь үзэсгэлэнт уул нуруудын дотор өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө ЭЭж хайрхан уул тод ялгардаг. Байгалийн дурсгал болохоосоо гадна түүхийн дурсгал болсон Ээж хайрхануул 1995 оны УИХ-н 26-р тогтоолоор БДГ болж улсын ТХГазрын сүлжээнд хамрагдсан. Нийтдээ 22.5 мян.га талбайг эзэлнэ. 4. Хүйсийн 8-н нуурын БЦГ Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг , Хангайн нурууны баруун урд хэсэгт, далайн түвшинээс 2700-3165 м өргөгдсөн уулсын дунд галт галт уулын дэлбэрэлт, техтоник хагарал, суултын дунд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт уулсын дунд орших Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Онон, Дөрөө, Баян-Уулын нуур зэрэг хоорондоо газрын гүний судлаар холбогдсон цэнгэг усны их нөөц бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой Найман нуур, тэдгээрийн орчны байгалийн үзэсгэлэнт цогцолбороос бүрдэх 11.5 мян.га газрыг хамруулсан Хүйсийн 8-н нуурын БДГ УИХ- н 1995 оны 26-р тогтоолоор батлагджээ. Энд мөн Урт жалгын тогоо, Довийн тогоо, Ар битүүтийн тогоо, Ногоон нуурын тогоо нэртэй сөнөсөн галт уулын тогоонууд байдаг. 5. Шилийн богд уул, Хөрөгийн хөндий орчмын БДГ Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт оршино. Дундад халхын тэгш өндөрлөг, Дарьгангын тэгш өндөрлөгийн мужид 200 орчим унтарсан галт уул байгаагын дотор хамгийн өндөр нь 1778 м өндөр Шилийн богд уул юм. Шилийн богдын талын агуйгаас баруун тийш Хөхөл овооноос баруун урагш орших долоон хүн чулуутай хөндий юм. Энэ нутагт 60 шахам хүн чулуу бий. Энэхүү өвөрмөц сонин байгалий эхийн бүтээлийг хамгаалах зорилгоор УИХ-н 2004 оны дугаар тогтоолоор БДГ болгон улсын хамгаалтанд авчээ. Нийт талбай нь 23200 га талбатай. 6. Сүйхэнтийн БДГ Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршино. Монгол оронд төдийлөн элбэг тохиолддоггүй чулуужсан мод байдаг байгалийн ховор тогтоцтой газар. Сүйхэнтийн чулуужсан модны үзэгдлүүд бага хэмжээтэй боловч сүүлийн жилүүдэд аймаг, сумын төврүү явдал ихэсч, нөөц нь багасч байгаа учраас УИХ-н 1996 оны 43-р тогтоолоор 4830 га талбай бүхий дурсгалт газар болгосон байна.
- 37. БЦГ, байршил, ашиглалтын онцлог Байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалан түүх соёл шинжлэх ухааны болон танин мэдэхүйн экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалтанд авсан газар нутгийг БЦГ гэнэ. /ТХГН хуулийн 13-р зүйлд/.БЦГ нь АЖ, амралт сувилал, сургалтын болон эрдэм шинжилгээний ач холбогдолтой ландшафт, ус, ургамал, амьтан, амьгүй байгалийн обьект, түүх соёлын дурсгалыг хамгаалах, амралт, аж-ыг явуулах бүх талын нөхцөл бүрдүүлэх, түүх, соёлын дурсгал болон байгалийн сайхныг танилцуулах, суртчлах , амралт, аж-ын зорилгоор ашиглах зорилгоор ашиглах нөхцөлд байгаль хамгаалах, шу-ны үндэслэл боловсруулах зэрэг үүрэгтэй. Байгалийн цогцолборт газар нь унаган байдлаараа байгаа амьд байгалийн орд буюу музей, ландшафтын онцгой орчин төдийгүй эрүүл энхийг тэтгэх их нөөцийфг агуулж байдаг. Байгалийн цогцолборт газрыг байгуулах бодит шалтгаан нь хүн амын өсөн нэмэгдэж буй амралт, аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой. Энд байгалийн цогцолборын тэнцвэрт харьцааг алдагдуулахгүй, түүнийг алдралд оруулахгүйгээр хүн амын тав тухтай амрах зугаацах бүх боломжийг бүрдүүлэх учиртай. Иймээс томоохон хот, аймаг, сумын ойролцоо, очиход дөхөм байгалийн үзсгэлэнт газрыг сонгон авахын зэрэгцээ хамгийн гол нь үйлдвэрийг хөгжил, хүн амын нягтшил, аялал жуулчлалын эрэлт хэрэгцээг ихээхэн харгалзан үзэх хэрэгтэй. 1. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын дэвсгэр нутагт Хөвсгөл нуур түүний сав газар, Эг, Үүр голын эх Зүүн Соёоны усан хагалбарын хэсэг хамрагдах ба нийт 838.1 мян.га талбайг эзэлнэ. МУ-ын ЗГ2н 1992 оны 31-р тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангилалаар Байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалан үлдсэн байгалийн бүс бүслүүрийн бүхий л хэв шинжийг төлөөлдөг МУ-ын нутагт төдийгүй Төв Азид тэргүүн байранд орох цэвэр цэнгэг усны их сан болсон байгалийн үзэсгэлэнт Хөвсгөл нуур, түүний ай сав газар, Үүр-Уйлганы хамарсан газар нутгийг БЦГ-ын ангилалаар ТХ-нд авсан. АЖ-н бүс нутаг байгуулах бүрэн боломжтой төдийгүй манай оронд ирж буй гадаадын жуулчдын урсгалыг ихээр татаж байгаа газар. 2. Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар УБ хотоос зүүн тийш 50-60 км-т, ХанХэнтий дархан цаазтан газартай хил залгаа орших уул, хад, цохио, гол мөрөн ……. үзэсгэлэнт сайхан Горхи тэрэлжийн раойнно байгалийн унаган төрхөөр нь хамгаалах, зохион байгуулалттай АЖ хөгжүүлэх зүй зохистой ашиглах зорилгоор 1993 оны БЦГ болгон Улсын тусгай хамгаалалтанд авчээ.нийтдээ 293.1 мян.га талбайтай. Энд Бага Хэнтий нурууны өмнөд салбар уулс, Ар Өвөр Горхи……. Тэрэлж голын сав, Туул голын эх орчмын нутаг хамрагдана. Хангайн өндөр цэг нь 2664 м өндөр Авхаан уул юм. Одоогийн байдлаар АЖ-ын бааз, амралтын газар, хүүхдийн зуслан зэрэг газрууд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.АЖ-ын нэг гол түшиг газраар ашиглаж байна. 3. Говь-Гурван сайхны байгалийн цогцолборт газар
- Говь-Гурван сайхны байгалийн цогцолборт газрыг хуучин Ёлын амын дархан газрыг өргөтгөн байгуулсан. Тус ХГН шинэ ………….загуу уг дархан газрыг өөрчлөн талбайг өргөтгөх, нөгөө талаас уг дархан газрын АЖ-ын үйл ажиллагааг харгалзан баруун тийш Хонгорын элс, Нэмэгт Хэрмэн цав, …… гол нутгийг хамарсан ба 1993 онд УИХ-ын 83-р тогтоолоор батлагдсан байна. Нийтдээ 2.7 сая га талбайтай. Нэмэгт, Алтан уул, Бүгийн цав, Хэрмэн цав, Наранбулаг, Улаан хонгил, Цагаан хошуу, Төгрөгийн ширээ, үнэгэн хогил, …………….., Ухаа толгой, Удан сайр, …….. зэрэг 20 газраас эртний мөлхөгч ховор амьтад динозавор, матар, яст мэлхий зэрэг 20 гаруй шинэ олдвор олдсон байна. Германы техникийн хамтын ажилагааны нийгэмлэгийн тусламжтайгаар 12 жилийн хугацаатай төсөл хэрэгжиж байгаа бөгөөд олон чиглэлийн судалгааны үр дүнд тус нутагт цөлжих үйл явц ихэс ч байгааг тогтоож хамгаалалтын арга хэмжээ авч хэрэгжүүлж мөн Нэмэгтийн ар хоолой, …………. цав палеонтологийн олдвор бүхий газар, Их баян уулын түүх, соёлын үнэт өвийг хадгалах зорилгоор 529 мян га-аар өргөтгөх саналыг тавьж шийдвэрлүүлсэн байна. 4. Хустайн нурууны байгалийн цогцолборт газар Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт Туул голын хойт эрэгт оршино. 1993 онд УХ- танд авч байгалийн нөөц газар болгосон. Гадаад болон дотоодын АЖ-чид Монгол оронд устаж ……эх нутагтан өөр газраас ирж нутагшиж байгаа тахийг үзэх, ойт хээрийн бүсийн дунд зэрэгцэн үүссэн элсэн тарамцгуудыг сонирхох, байгальд гарч амрах зорилгоор хустай нурууг зорих болсон. Энэ нөхцөл байдлыг харгалзан 1998 онд БН газрыг өргөжүүлэн байгалийн цогцолбор газар болгосон. (ОУ-ын ……………… нөөц газрын сүлжээнд 2003 онд хамруулсан байна.) Талбайн хэмжээ 90 мян га. 5. Онон-Балжийн байгалийн цогцолборт газар Хэнтий Дорнод аймгуудын нутагт орших бөгөөд УИХ-н 29-р тогтоолоор батлагдлаа. А.Б гэсэн 2 хэсгээс бүрдэж 402.1 мян. га талбайтай. Онон-Балжийн байгалийн цогцолборт газар нь ………. Хээрийн бүсийн ландшафтын хэв шинж иж бүрдэл, ландшафт экологийн тогтоц, ойт хээрийн бүсийн амьтан, ургамал, МО-нд багахан хэмжээгээр тархсан нарсан ойн экосистемийг хангах, түүнчлэн байгалийн болон түүхийн дурсгалт газруудыг түшиглэн АЖ хөгжүүлэх зорилготой. (Чингисийн хөшөө, Онон гол, Гурван нуур зэрэг БЦГ-тай). Баян хаан уул, Дэлүүнболдог, Баян-Овоо уул, Сантхаан уул, Хүрхрээ нуур, ……………, Цээнтэй зэрэг дурсгал … сайхан газрууд АЖ-лал хөгжүүлхэд боломжтой нөөцтэй бөгөөд байгалийн цогцолборт газар байгуулж АЖ хөгжүүлэх шаардлага зүй ёсоор хангадаг. 6. Алтай таван богд цогцолборт газар БаянӨлгий аймагт оршино. 1996 онд хамгаалтанд авсан. Нийтдээ 636.2 мян. га талбай эзэлнэ. Монгол Алтайн нурууны гол төлөөлөл болох өндөр уулын экосистемийн Мөнх цас, …… , …….. , Александрын мөсөн гол, ОУ-н болон Монгол улсын улаан номонд орсон нэн ховор, ховор амьтан, шувуу, загас, ургамлын үндсэн байршил, тархац гол горхи нуурын эх, …….. гаралтай олон тооны цэнгэг нуурууд, уур амьгалын эрс тэс нөхцөлд ургаж ядан байгаа бага хэмжээний хамгаалалтын ой мод, маш өчүүхэн талбайд тархсан ”плейстоцены ургамлын аймгийн цогцолбор”-ыг хамгаалах АЖ-ыг хөгжүүлэх зорилгоор байгалийн цогцолборт газар болгожээ. Алтай таван богд цогцолборт газар нь улсын хил дагуу оршдог аж ахуйн
- ашиглалтанд бага өртсөн унаган төрхөө харьцангуй хадгалан үлдсэн нутгийн нэг бөгөөд мөнх цас, мөсөн гол бүхий энэ раойнд уулын спорт хөгжүүлэх тохиромжтой. 7. Хангайн нурууны байгалийн цогцолборт газар Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Галуут, Архагай аймагт оршино. УИХ-н 1996 оны 46-р тогтоолоор батлагджээ. Нийтдээ 888.4 мян. га талбайг эзэлнэ. Хангайн нурууны байгалийн цогцолборт газар нь Хангайн нурууны ландшафтын үндсэн хэв шинжийг төлөөлсөн Орхон гол, ………………..суварга хайрхан , Орхоны хөндий Улаан цутгалан, Хоргой хүрэм зэрэг байгалийн үзсгэлэнгээрээ гадаад дотоодын жуулчдын анхаарал ихэд татдаг газар нутгийг хамгаалах, зөв зохистой ашиглах, зохион байгуулалттай Аж-ыг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан. Мөн монгол орны эмчилгээ сувилгааны ач холбогдолоороо алдартай рашаан ус, томоохон гол мөрөн нуур элсэн манхан бүгд энэ нутагт байх бөгөөд байгалийн бүс бүслүүрүүд нэг дор ялгаран харагдаж байдаг ховор өвөрмөц нутаг билээ. 8. Хорго Тэрхийн цагаан нуур байгалийн цогцолборт газар Архангай аймгийн тариат сумын нутагт оршино. Хоргын галт уулыг 1965 онд дархалсан. Хангайн нурууны төв хэсэгт орших Хоргын галт уул, Тэрхийн цагаан нуур, Суман голын хөндий хосолсон үзсгэлэнт нутагт бүр …………. үеээс АЖ нилээд эрчимтэй хөгжиж ирсэн бөгөөд байгалийн үзэсгэлэнг үзэж сонирхдог ……………… нөөц газар болохыг харгалзан ТХ…. Шинэ хуулийн дагуу уг дархан газрыг өөрчилж 1995 онд УИХ-н 26-р тогтоолоор БЦГ болгосон. Нийтдээ 77.2 мян. га талбайтай. ОУ-н ач холбогдол бүхий ус …….. …………….. конвекцийн жагсаалтанд хамрагдаад байна. Хорго болон түүний орчмын ховор сонин тогтоцтой галт уул, …………………………….. битүү ур,гасан ой мод ………, Чулуут, …………. голуудын хүрмэн хавцал , цэвэр тунгалаг нуур ус зэрэг нь аялагч жуулчдын сэтгэлийг татсан үзсгэлэнт сайхан нутаг юм. 9. Хар-Ус нуурын БЦГ Ховд аймагт оршино. Энэхүү БЦГ нь Хар-Ус нуур, Хар нуур, Дөрвөн нуур орчмын газрыг хамардаг. Их нууруудын хотгорт орших ус, ….. ихтэй харьцагуй их хэмжээний талбайд тархаж улмаар цөлжүү хээр заримдаа цөлийн гандуу ……… орчимтой зэрэгцэж экологийн өвөрмөц орчныг бүрдүүлж байдаг төдийгүй байгалийн биеэ даасан мужыг үүсгэдэг онцлог нутаг юм. Ус намгийн ………амьдрах орчныг бүрдүүлэх, нууруудын эргэн тойрны cyan, шагшуургыг хамгаалах, ерөөсөө төв азийн ус намгийн хамгийн гол төлөөлөгч экологийн өвөрмөц орчныг хамгаалах зорилгоор 1997 оны 47-р тогтоолоор 850.2 мян. га талбайг хамгаалтанд авсан. 10. Ноён Хангайн БЦГ Архангай аймгийн Хангай сумын нутагт орших Ноён Хангайн уул нь байгалийн өвөрмөц тогтоцтой уул бөгөөд нутгийн ард түмэн эрт дээр үеэс шүтэж ирсэн түүхэн уламжлалтай уул юм. Орон нутгийн чанартай рашаан …………. гадна холын зочид ч ирж амарч аяладаг энэхүү нутгийг УИХ-н 1998 оны 28-р тогтоолоор хамгаалалтанд авсан. Нийтдээ 59.0 мян. га талбайтай. 11. Сийлхэмийн нурууны БЦГ БаянӨлгий аймгийн Улаанхус, Ногооннуур сумдын нутагт улсын хил дээр орших бөгөөд А.Б гэсэн 2 хэсэгтэй. Нийт 142.7 мян. га. Сийлхэний нурууны байгалийн
- үзсгэлэнт, өвөрмөц байдал, ховор ховордсон амьтан, ургамал, түүх соёлын дурсгал, АЖ хөгжүүлэх боломж зэргийг харгалзан УИХ-н 2000 оны 29-р тогтоолоор БЦГ болгосон байна. МЭӨ III-II зуунд хамаарах түүх соёлын дурсгалт зүйлс ихтэй. Сийлхэний нурууны хил залгаа ОХУ-н нутагт 241.3 мян. га талбайтай хамгаалалтын бүс байдаг нь ОУ-н хамтарсан ТХГ байгуулах бодит нөхцөлийг бүрдүүлдэг. Цаашид УИХ улсын хилийн дагуу орших энэ газрыг ОУ-н хамтарсан тусгай хамгаалалттай газар байгуулан өргөтгөснөөр хилийн дагуух нутгийг хамгаалах хамтарсан АЖ-г хөгжүүлэх өргөн боломж бүрдэнэ. 12. Ханхөхий-Хяргас нуурын БЦГ Увс аймгийн нутагт оршино. УИХ-н 200 оны 29-р тогтоолоор БЦГ болгосон. Нийтдээ 555.9 мян. га талбайг эзэлнэ. Ханхөхий-Хяргас нуурын БЦГ нь хоорондоо эрс тэс ялгаатай 2 газар Хангайн нурууны хамгийн баруун талын салбар уулс болох Хан Хөхийн нуруу, нөгөө талаас Хяргас, Хар ус нуур, Хүнгүй, Завхан голуудын адаг, тэдгээрийн эргэн тойрны цөлөрхөг ландшафт бүхий гандуу хуурай орчныг хамарсан ландшафтын эрс тэс хэв шинж тод ялгаран хосолсон, Хангай нь говьтойгоо хосолсон, цөлөрхөг гандуу хуурай орчин хөрсний өвөрмөц орчин үүссэн энэ нутгийг хамгаалах, зохистой ашиглах, а.ж.м хөгжүүлэх зорилгоор ТХ д авсан. 13. Тарвагатай нурууны БЦГ АХ-Цахир, Завхан-Идэр, Алдархаан, Булнай, Их Ууул сумдын нутагт оршино. УИХ 2002 оны 29-р тогтоолоор БЦГ болгосон. Нийт S=545.6мян.га 14. Цамбагарав: БӨ, Ховд аймгуудын хилийн заагт, УИХ 2002 оны 29-р тогтоолоор БЦГ болгосон. Нийт S=111.5 мян.га 15. Улаан тайга Хөвсгөл аймагт, УИХ 2003 оны 30-р тогтоолоор БЦГ болгосон. Нийт S=108 мян.га 16. Хөгнө Тарна Булганд, 1997 онд БНГ байсан. УИХ 2003 оны 30-р тогтоолоор БЦГ болгосон. Нийт S=46.9мян.га 17. Тужийн нарс Сэлэнгэд, УИХ 2002 оны 39-р тогтоолоор БЦГ болгосон. Нийт S=8.6мян.га 18. 1000 угалзат уул Ховд-Цэцэг сумд, УИХ 2002 оны 39-р тогтоолоор БЦГ болгосон. Нийт S=60 мян.га 19. Дарьганга СБ-Дарьганга сумд, УИХ 2004 оны 22-р тогтоолоор БЦГ болгосон. Нийт S=62.8 мян.гa 42. Монгол орны байгалийн бүс бүслүүр, тэдгээрт зохицсон байгаль ашиглалтын үйл ажиллагаа Байгалийн бүс бүслүүр бүрэлдэхэд 5 хүчин зүйл нөлөөлдөг. a. Уур амьсгал
- b. Газрын гадарга c. Эх чулуулаг d. Амьд организм e. Цаг хугацаа f. Хүний хүчин зүйл Монгол орны байгалийн бүс бүслүүрт ландшафтын хувьд 3 зүй тогтол ажиглагдана. 1. Өргөргийн бүс a) Уулын тайгын ширэгт хөрс, цэвдэгт хөрс b) Уулын ойт хээрийн хөрс c) Хээрийн хүрэн хөрс d) Хуурай хээрийн цайвар хүрэн хөрс e) Заримдаг цөлийн f) Цөлийн 2. Өндөр уулын өндрийн бүс a) Гумит хэвшинжийн хөрс Хөвсгөл, Хэнтийн Төв хэсэг Чийглэг уур амьсгал. Хөвсгөл, хэнтийн төв хэсэгт-Уулын тайгын хөрс, ширэгт, цэвдэгт тайгын хөрс байх ба доогуур нь хар шороон хөрс байна. b) Субгумит –Дунд зэргийн чийглэг. Хангайн нуруу, Орхон сэлэнгийн сав, Хэнтийн захын уулс орно. Уулын ар хажуу ойтой, өвөр хажуу хээртэй. c) Субарид – хуурай. Монгол Алтайн нуруу, Говь-алтайн салбар уулс-Өндөр уулын хөрстэй, чийг харьцангуй бага, сэрүүн хүйтэн цэвдэгтэй. Хээрийн хөрс, заримдаг цөлийн хөрс, цайвар бор хөрстэй. d) Арид – нэн хуурай. Говь-Алтайн нурууны зарим уулс ордог, Алтайн цаадах уулс орно. Уулын нуга, тундр байхгүй учраас хээрийн хөрс байна. Доошлоод хүрэн, цайвар хүрэн, говийн хөрс байна. 3. Хотгорын бүс. Хотгорт илүү их хуйрайсаг байдаг. Энд Дорнодын тал нь хар, хар хүрэн хөрстэй, хотгорын шинж нь хотгороосоо гадагшилж өндөрсөх тусмаа чийглэг болдог. Хотгорын бүс нь өвөлдөө хэт их хүйтэрдэг, зундаа хэт их халдаг учраас их хуйрайсаг, ургамлан нөмрөг тачир сийрэг байдаг. Байгалийн бүслүүр 1) Уулын тайгын бүс 2) Уулын ойт хээр 3) Хээрийн бүс • Нугажуу хээр • Хуурай хээр • Хээр • Гандуу хээр 4) Заримдаг цөлийн • Цөлөрхөг хээр • Цөлийн 5) Цөлийн Ашиглалтын онцлог Уулын тайгын бүсэд ан агнуур, дайвар бүтээгдэхүүн буюу самар жимс, аялал жуулчлал, спорт аялал хөгжүүлэх гэсэн 4 зүйл байна. сөрөг талууд нь түймэр, хортон шавьж, хүний нөлөөлөл Ойт хээрийн бүсийн газар ашиглалт нь хүн амьдран орших хамгийн тохиромжтой бөгөөд газар тариалан, ой ашиглалт, мал аж ахуй, аялал жуулчлал, хэд хэдэн үйлдвэрлэлийн төвүүд. Сөрөг талууд нь түймэр, тариалангийн газрын элэгдэл эвдрэл, усны бохирдол, агаарын бохирдол, хортон шавьж, замын эвдрэл.
- Хээрийн бүс нь төрөл бүрийн бэлчээр, аялал жуулчлал, тариалан, ан агнуур, аж үйлдвэр Заримдаг цөлийн бүсэд ямаан сүргийн зогсоолтын нутаг болгож ашигладаг. Цөлийн бүсэд зөвхөн отрын зорилгоор ашиглагддаг. 43.Монгол орны хөрсний үндсэн хэв шинжүүд, тэдгээрийн тархалтын зүй тогтлууд МО-ны хөрс үндсэн 3 хэсэгт хуваагдана. 1. Уулын хөрс 2. Тал хөндийн хөрс 3. Бүс дундын хөрс байна. МО-ны хөрсний ангилал нь хэв шинж, дэд хэвшинж, төрөл, зүйл гэсэн 4 хэсэгт хуваагдана. МО-ны хүрэн хөрс Уупын, талын гэж 2 хуваагдах бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 44 хувийг эзэлнэ. МО-ны хөрсийг 10 хэв шинжид хуваана. Манай орон хойд талаараа Сибирийн мөнх цэвдэгтэй тайга, урд талаараа хуурай цөл хоёрын дунд оршино. Энд монголын орны хөрсөн бүрхэвч бүрэлдсэн. Хөрс бүрэлдэхэд дараах үндсэн хүчин зүйлс нөлөөлнө. a. хотгор гүдгэр уулархаг эгц хажуутай, хажуугийн элэгдлийн үйл явц нимгэн b. амьд организм ургамал, амьтан, өт шавьж c. уур амьсгал чийг хангамж бага учир хээрийн хөрстэй, тунадас бага учир 75% нь гандуу хөрс байна. Өвөл цочир хүйтэрдэг, уулархаг нутгуудаар мөнх цэвдэгтэй, ихэнх хөрс нь улирлын хөлдөлттэй, хамгийн идэвхтэй үе нь 7, 8-р сард давхцдаг. d. эх чулуулаг. эллюви, делювийн хурдас, сайр чулуу ихтэй e. геологийн нас өгөршлийн процесс явагдаж 9000 м орчим хурдас шороо f. хүний хүчин зүйл Сүүлийн 50, 60 жилд эрчимтэй явагдаж байна Биологийн бүх төрөл зүйлийн 96 хувь нь хөрсөнд байдаг. МОрны хувьд өөр өөр хөрс бүрэлдэн тогтдог. Хээрийн хүрэн хөрс 40%, заримдаг цөлийн бор хүрэн 17%, цөлийн их гандуу 2%, хужир мараалаг 2%,. Монгол орны хөрсийг уулын талын гэж хоёр ангилна. Уулын хөрсний бүлэгт далайн түвшнээс дээш 800-900 м өргөгдсөн нам уул, ухаа толгодоос авахуулаад 3500-4000 м буюу түүнээс дээш сүндэрлэсэн цас мөсөн ян оргил бүхий өндөр ууланд тархсан бүх төрлийн хөрсийг багтаадаг бөгөөд тэдгээр нь улсын нийт нутгийн 50.8 хувьтай тэнцэнэ. Уулын хөрс нь дотроо дараах хэвшинжүүдтэй байна. 1. Уулын тундрын хөрс 2. Уулын нугын ба нугат хээрийн хөрс 3. Уулын ойн хөрс 4. Уулын хээрийн хөрс 5. Уулын цөлөрхөг хээрийн ба цөлийн хөрс Талын хөрсний бүлэгт монгол орны дорнод, төв, өмнөд хэсгийн долгиорхог гүвээт тал, уул нуруудын хоорондох хөндий хотгорууд, нуурын хонхор зэрэг харьцангуй нам дор газраар тархсан бүсийн болон бүсийн бус бүх хөрсийг багтаасан бөгөөд үнэмлэхүй өндөр нь дорнод хэсэгт 600-700м, өндөр хэсэгт 2300-2400 м хүртэл хэлбэлзэнэ. Талын хөрс нь дотроо дараах хэвшинжүүдтэй: 1. хээрийн ба хуурай хээрийн хөрс
- 2. заримдаг цөлийн ба цөлийн хөрс 3. чийгт гарлын хөрс 4. давсархаг хөрс 5. голын татмын хөрс Монгол орны хөрсний тархалтын хэв шинжүүд: Монгол орны хөрс бүрэлдэн тогтоход • эх газрын эрс тэс уур амьсгал • сийрэг ургадаг ургамал • уулархаг гадарга нөлөөлнө. Энэ бүхний нөлөөллөөр манай орны харьцангуй нимгэн чулуурхаг элсэрхэг бүрэлдэхүүнтэй ялзмагын зүйл хур тунадас арай элбэг. Модлог, өвслөг ургамал ургадаг. Монгол орны хөрс байгалийн бүс бүслүүрээр өөрчлөгддөг. Үүнд: • Ой хээрийн хосолсон бүс • Хүрэн хөрсний бүс • Цөлөрхөг хээрийн бор хөрсний бүс • Цөлийн саарал хөрсний бүс • Хэт хуурай хөрсний бүс гэж хуваадаг. Эдгээр бүсүүдэд тархсан төрөл бүрийн бүсийг дотор нь хуваадаг. 1. Уулын нугын хөрс. Хангай, Хөвсгөл, Хэнтий уулын орой хэсэгт тогтворжсон. Тэнд чийг элбэг боловч олон жилийн цэвдэгтэй. 2. Ойн ширэнгийн бүс. Уулын ар хажуу ойн ургамал дор бүрэлдэн тогтдог ийм газруудад чийг ихтэй, ургамал задрах явц илү учир ялзмаг давхарга нь зузаан учир хар саарал өнгөтэй байдаг. 3. Уулын хар шороон хөрс. Ойн доод захад чийглэг нөхцөлд нугын өвслөг ургамлын дор бүрэлдэн тогтдог. 4. Хүрэн хөрс. Монгол орны бүх нутгийн 50%-ийг эзэлдэг. Хар хүрэн, цайвар хүрэн гэж 2 ангилдаг. 5. Говийн бор хөрс. 20%-ийг эзэлдэг ба чийг ховортой үед тогтворждог. 6. Цөлийн гөлтгөнөт бор саарал. 7. Нуга намгийн хөрс 8. Давсархаг хөрс. 10.5%-ийг эзэлдэг. Манай орны хөрсийг үржил шимт байдлаар нь: • Сайн чанарын хөрс. Тогтмол ургац сайн өгдөг хөрс. • Дунд зэргийн чанартай хөрс. Усжуулалт, эрдэс органик бодисоор бордох шаардлагатай. Энд хар хүрэн, хүрэн, нугын хөрс зонхилно. • Дундаас доогуур чанартай хөрс. Органик ба эрдсийн бордоогоор заавал бордох шаардлагатай. Хүрэн, цайвар хүрэн, говийн бор, мараалаг, давсархаг, нугын хужирлаг, голын татмын хөрсүүд зонхилно. • Доод зэргийн чанартай тариаланд тохиромжгүй хөрс. Марз, мараа, хужир, шал тойром • Ойн үйлдвэрлэлд ач холбогдолтой. Энд чандруувтар ойн саарал, ойн хүрэн хөрс хамаарна. 45. Монгол орны хөрсний нөөц, ашиглалт, илэрч буй сөрөг үр дагавар, зохицулах арга зам
- Монгол орны хөрсний нөөц 1 400 000 га ба үүнээс 1 300 000 га-г хагалсан бөгөөд одоогоор Халх голын савд 160 000га нөөц бий. Ашиглалтын хувьд: 1. Бэлчээр болно. Малын тэжээлийн нөөцийг бий болгоно. 2. Хадлангийн талбай болно. Голын хөндийн дагуу, уулын ам дагасан 3. Газар тариалан. Орхон-Сэлэнгэ, Онон-Улзын сав газар, хар хүрэн, нугын юмуу хар шороон хөрстэй. Сөрөг үр дагавар: 1) Газар тариаланг буруу ашиглах, ойн мод ашиглах, огтлоход дулаан, чийгийн солилцоо өөр болж хээршинэ. 2) Хөрсний элэгдэл эвдрэл, давхрага нь нимгэрч байна. 3) Авто замын элэгдэл 4) Хот орчмын утаа, автомашины агаарын утаа хөрсөнд шингэнэ. 5) Химийн бохирдол 6) Хөрсний бохирдол, техногени гаралтай 7) Усны бохирдол Зохицуулах арга зам: • Ногоон мод тарих (нарс, гацуур, жодоо, шилүүст, мөнх ногоон мод, арц, ногоон хөвд) • Салхины хүчийг сааруулах үлээгдлийн арга, хамгаалалтын далан байгуулах • Ээлжлэн сэлгэх систем Азотын бордоог хориглосон. Учир нь бохирдуулж, өвчин үүсгэдэг. Оронд нь бууц, шувууны сангас, малын хөрзөн, өтөг бууц, хүлэр хүрэн нүүрс гэх мэт.
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 2833 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|
2012-01-31 -