Газар нутаг бол улс гэрийн үндэс мөн

2011-05-12

Зөвлөгөө

Ангилал: Зөвлөгөө

Эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө

Агаар мандлыг хамгаалах

Агаар мандалд хүлэмжийн хий, озоныг задлагч химийн бодисын агууламж ихсэж байгаа нь хүний эрүүл мэнд амьд биед хор учруулах төдийгүй уур амьсгалыг өөрчлөх нэг шалтгаан бол байна.

Манай орны хот суурин газрын агаарт цацагдаж буй нүүрс хүчлийн хийн гол эх үүсвэр нь:

  • Дулааны цахилгаан станцад түшиглэсэн эрчим хүчний үйлдвэр

  • Хотын гэр хорооллын айлууд

  • Авто машинаас гарч буй утаа

  • Ил задгай хаясан хог хаягдал, муу усны газар

  • Элэгдэл эвдрэлд орсон газрын хөрснөөс босох тоос шороо

  • Ашигт малтмал олборлох

Агаар бол хүн, ургамал, амьтны амьдрах орчныг бүрдүүлж байдаг чухал баялаг юм. Агаар нь маш олон үүрэгтэй.

  • Агаар нь нарны гэрлийг нэвтрүүлэх

  • Дулаан хадгалах дамжуулах

  • Цацраг идэвхит туяанаас хамгаалах

  • Хур тунадас буух

  • Дуу чимээ тархах

Ийм учраас агаар мандлыг хамгаалах асуудал нэн чухлаар тавигдаж байна.

Агаар мандлыг бохирдлоос хамгаалахын тулд:

  • Нар салхи усны гэх мэт сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх

  • Үр ашигтай хямд зардалтай бохирдол багатай тээврийн хэрэгсэл хэрэглэх

  • Гэр хорооллын утаа униарыг шийдвэрлэх

  • Ил задгай хог хаягдлыг шийдэх аж үйлдвэрлэлд хор багатай бодис хэрэглэх

Хог хаягдлын устах хугацаа

  • Автобусны билет 2-4 долоо хоног

  • Ноосон оймс нэг жил

  • Будагтай мод 13 жил

  • Хөнгөн цагаан лааз 200-500 жил

  • Шил устахгүй

Байгаль орчноо хамгаалахын тулд таны хийж чадах зүйл

  • Хогоо ил задгай хаяхгүй хогийн машинд ачуулах

  • Утаагүй түлш хэрэглэх

  • Муу усаа ил асгахгүй байх

  • Машиныхаа утааг багасгах

  • Байгалын гэрэлтүүлгийг ашиглахын тулд том цонх хийх

  • Өдөрт гэрлээ унтраах, зурагтаа тогноос нь салгах

  • Олон дахин бал авалгүй запасыг нь солих

Хүмүүсээ эх дэлхийгээ хайрлаж

Ирээдүй хойч үедээ буян болъё

79-р сургуулийн Газарзүйн багш О.Хандмаа


. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 192 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Нарт ертөнцөд байхгүй
Нандин сайхан алба зөвхөн багш хүнд заяажээ.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 31210 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 4 » Нийт: 23
Өмнөх | Дараагийн